Posted by: Lunatic, in Oguulleguud
Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.
Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсч буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа. Read the rest of this entry »
2 Comments »
Ura! Xarxorin irtsen! Kekeke
Xarxorinoo xichneen ix sanav aa, Xarxorin bxgui gej bodoxoor l beerdex yamar ch xusel torku eter gertee xed xonog buglee shd kekeke
ingetlee addict ch bolchix gej dee
. Xarin odort asar ix coffee uudag bolchloo butsaad
, coffee chanaad l uugaal bsan barag buten odorjin l, odoo ch uugaal suujiina. Baby bid 2 Altan Gobi uusan ch unexeer amjku beer bailee, xarax tsarainii teneg nunjiggui tsaraitai amt eter n bish ee bish kekeke. Tegeed ochdor Xarxorin uildverlegdej exleed keke, Royald Xarxorin bna uu gej Ollie-r asuulgajiij bj ochij uulaa shd kakaka. Oirdoo beerdeegui bsan bxoor gogo biisoon, Ollie, Andy ax, Goshxvv, Brad tegeed Shuvuu bas Sirus irsen
, baby min ch irj negdsen keke gogo biisan shuu :) , oluulaa arzaitlaa ineeldeel kekeke. Read the rest of this entry »
No Comments »
Posted by: Lunatic, in Sannikoviin Gazar
ШИНЭ СИБИРИЙН АРЛУУДЫН ДУНД
Маргааш өглөө нь гэгээ орохын үед жуулчид маань дахин аян замдаа гарлаа. Арлын өмнөд эргээр баруун тийш таван километр хэртэй явахад түрүүчийнхтэй адил мөсөн ганга үргэлжлэн харагдсаар байв. Дараа нь тэнгис рүү шургаж ороод арлын дөрвөн оргилын нэг болох Кигилях оргил ийнхүү тэнгис дунд хачирхалтай байрласан нь урьд түүнийг хүрээлэн байсан урт нарийхан хүзүүвчээс бусад арлын хэсгүүд усанд идэгдэн алга болсных ажээ. Замаа гучаад километээр товчлохын тулд энэ хүзүүвчийн эхээр давах хэрэгтэй байлаа.
Кигиляхын бүлэг уулс нь салхинд элэгдэж янз бүрийн хачин сонин хэлбэртэй болсон өндөр өндөр боржин багана шиг хад ихтэй болохоороо ийм нэр авчээ. Анчдад энэ боржин баганууд чулуужсан хүн шиг санагдаж, тэгээд ч энэ уулыг Кигилях гэж нэрлэн \эндхийн омгийн хэлээр бол “киги” – хүн, “кигилях” – хүнийх гэсэн үг\ сүсэглэн хүндэлдэг ажээ.
Жишээ нь Бунге уулын чулуулгийг нарийвчлан судлахад хэрэгтэй дээж авахаар хадан цохионоос алхаар эмтэлж авахад анчид энэ бол шүтээнийг хөндөж ёс алдаж байгаа хэрэг, энэ чинв зүгээр өнгөрөхгүй, лус савдгийн хорлол болно гэцгээжээ. Түүгээр ч үл барам Кигилях уулын оргилд гарч болохгүй, хэрвээ гарвал алдас болж, тийнхүү зүрхэлсэн хүн өтгөн манан буданд ороогдон нэг ангал руу нисэж үхнэ гэдэг ба©жээ. Тэр нутагт үүл манан үнэхээр хоромхон зуур хуралдах агаад сүсэгтэн хүмүүсийн хэлдэг үг дорхноо үнэ болж болзошгүй аж. Энэ уулын оргилд гарч чадаагүй Бунгег дагаж явсан газарчид нь энд зэс, мөнгөн зоос өргөжээ.
Жуулчид хүзүүвчийг туулах замдаа нэлээн их ядарч зүдрэв. Эхлээд эрэг хөндлөн огтолсон эгц гуу жалга өөд чаргаа чирч гаргаад дов толгодтой ташлан дээгүүр хэдэн километр явсны дараа нөгөө тал руу нь бас л эгц доошоо уруудах хэрэгтэй болов. Read the rest of this entry »
Comments Off
Posted by: Lunatic, in Sannikoviin Gazar
АЯН ЗАМД ГАРСАН НЬ
Сарын дараа Горюнов бичиг баримт, мөнгөө өвөртөлсөөр, хагас цагийн дотор эргээгээд ян тан болтол нь залгаж угсарч болох нэг том сайхан байдар завь, гурван сайн чарга, зэвсэг хэрэгсэл, элдэв зүйлсээ тээсээр нийслэлээс дорно зүг гарчээ. Тэр байдар завинд нь дөрвөн хүн, ачаа бараатай гурван чарга, арван нохой багтах бөгөөд экспедицийг тэнгисээр хоёр ээлжээр зөөчих чадалтай аж.
Эрхүүгээс цааш морь хөллөсөн чаргаар Лена мөрөн уруудан Качуг дайран цөллөгийн ширүүн догшин хязгаар нутгийн нийслэл гэгдэх өрөвдөм дорой Якутск хүртэл битүү хөлдсөн голын цасанд дарагдсан хөндий, хадат өндөр эрэг дундуур уйтгарт урт замаар замнаж эхэлсэн бөгөөд энэ уйтгарт зам Алдан голын адаг, Верхоянскийн баргар нуруудын эзгүй ан хавцал, Яна голын цэлгэр тал, дов толгод, уудам тохойд цасанд дарагдан торойж ядах Хасагийн гацааны зах хүртэл үргэлжилнэ. Бүр Якутскаас эхлээд өдөр гэдгийг үзэхээ болилоо. Верхоянскийн нуруудыг давангуут туйлын өвлийн шөнө эхлэв. Цасан шуургагүй үед зөвхөн одод, сарны гэгээ, туйлын туяа л урдах замыг гийгүүлнэ.
Хоёрдугаар сарын сүүлчээр Горюновыг ачаа бараатайгаа хасагийн гацаанд хүрч ирэхэд нөхөд нь экспедицид зориулж гучин нохой худалдаад авчихсан, тэдний хоолонд баахан борцолсон засаг, өөрсдөө идэж уух юм нөөцлөн бэлдэж, дулаан хувцас, цана зэхсэн байлаа. Барон Толлийн газарчаар яваад сураггүй болсон хүний ах Якут Никита Горохов, хасаг Капитан Абрамович Никифоров нарын туршлагатай хоёр анчин экспедицид оролцохыг зөвшөөрсөн байв. Хоёулаа Новосибирийн арлууд дээр хэд хэдэн удаа очиж үзсэн бөгөөд сүүлчийн удаа Толлийн ул мөрийг эрж олох экспедицтэй цуг бүхий л эргээр тойрчээ. Санниковын Газар байдаг гэдэгт хоёулаа итгэдгийн дээр цэлмэг өдөр Тогтоо арлын өндөр газраас бараагий нь харсан гэж батална. Тэр хоёрт Санниковын Газрыг үзэх гэсэн сонирхол наад гурвынхаас дутуугүй агаад тэнд анхны зочин болж очно гэдэгтээ тун их баяртай байлаа. Read the rest of this entry »
No Comments »
Posted by: Lunatic, in Sannikoviin Gazar
АЛГА БОЛСОН ҮНДЭСТЭН
Шенк бол залуу зандан насандаа олон газар аляж үзсэн, насаараа ганц бие яваа хүн билээ. Тэрбээр залуудаа Енисей мөрний доод биеэр арслан зааны яс эрж, Өвөр Байгалийн нутаг, Амар мөрөн хавиар жуулчлан шинжилж, тэр ч байтугай Сахалиныг Оростой нэгдсэний дараахан тэр нутгийн ургамал, газар нутгийг судалжээ. Хожим нь нийслэлд эргэж ирснийхээ дараа цуглуулсан материалаа боловсруулах ажилд шамдан орсон байна.
Шенк гоонь ганц биеэр тун ч даруухан аж төрж, академичийн цалин пүнлүүнийхээ ихээхэн хэсгийг за«уу эрдэмтдэд туслах юм уу, өөрийн сонирхдог Сибирь, умард туйлын нутгийг судлах экспедиц зохион байгуулахад нэмэр хандив болгодог байна. Барон Толлийг шинжээчийн нь хувьд өндөр үнэлдэг учир аялалд нь болон хожим түүнийг эрж хайхад ихээхэн мөнгө заржээ.
Баярын хурлаас эргэж ирээд Шенк онкилон хэмээх учир битүүлэг овог аймгийнхны тухай мэдээ уншиж судлав.
Хэдэн зууны өмнө онкилонууд Чукотын хойгийг эзлэн нутаглаж байсны хожим мөсөн далайн эрэг рүү чукчүүдэд түрэгджээ. Бие хаа, хувцас хунар, аж амьдралын ёс төрхөөрөө тэд чукчээс шал ондоон, тэдний ойрын төрөл овог нь Кадьяк арлын алеутууд юм.
Норденшельд “Вега” хөлгөөрөө Иркайпий, Шелагский, Якан хошуу хавиар Сибирийн хойт эргээр хөвж явахдаа онкилоны орхиж явсан газар гэр гэмээр, тэхий дунд нь хүртэл газар ухаж хийсэн, халим загасны хавиргаар унь босгож шороогоор хучсан дээвэртэй овоохой маш олныг үзжээ. Малталтын үед чулуу, ясаар хийсэн, зарим нь бүр яс, модон иш бариултай янз бүрийн зэвсэг, сүх, сум, хусуур, жадны үзүүр одсон байна. Түүгээр үл барам сүх, жадны үзүүрт уясан суран оосор нь мөнх цэвдэг хөрсний ачаар олон зуун жил гэмтэлгүй хадгалагдаж байсныг олсон байна. Онкилонууд төмөр мэтийн металл ашиглаж мэддэггүй, ёстой нэг чулуун зэвсгийн үеийн хүмүүс байжээ. Read the rest of this entry »
No Comments »
Сэтгэгдлүүдийг харахын тулд нууц үгээ оруулна уу
Posted by: Lunatic, in Sannikoviin Gazar
Baby-xee durtai zoxioliig (bi ch ooroo durtai kkkk, 3 biluu 4r angidaa unshij bsiim) oruulnaa, odor bolgon 3 xuudas oruuljiina gej bodjiina
. Thanks baby for sharing me this.
ЯМАР Ч ГЭСЭН БИЙ!
Ор сураггүй алга болсон барон Толль, түүний нөхдийн эрэлд мордсон экспедицийн гишүүдийн сонсгол мэдээлэл хийхэд зориулсан эрдмийн нийгэмлэгийн баярын хурлын эхний хэсэг дуусах гэж байлаа. Нийгэмлэгийн ивээн тэтгэгч дээгүүр хэргэм зэрэгтэн, дарга нарын том том хөрөг өлгөсөн ханын наадах индэр дээр Новосибирийн арлуудаас Мөсөн тэнгисийг гатлан барон Толлийнхон бууж үлдээд эргэж ирээгүй Беннетт арал хүртэл вельбот завиар зоригтой аялал хийсэн тэнгисийн цэргийн залуухан офицер зогсож байлаа. Ногоон бүрхүүлтэй чийдэн индэр дээр дэлгэсэн илтгэл, илтгэгчийн усан цэргийн дүрэмт хувцасны алтан товч, энгэр дэх одон тэмдгийг нь гэрэлтүүлж, умард туйлын ширүүн уур амьсгалд борогшиж чийрэгжсэн эрэмгий царайд нь сүүдэр тусгана.
Индрийн хажуу дахь ногоон цэмбээр бүтээсэн урт ширээний ард нийгэмлэгийн Зөвлөлийн гишүүд, умард нийслэлд суудаг алдар цуутай эрдэмтэд, нэрт жуулчид сууж байлаа. Голд нь нийгэмлэгийн дарга суугаад нүдээ аньсан нь илтгэгчийн жигд дуржигнах дуунд бүүвэйлэгдэн зүүрмэглэж байна уу гэмээр аж. Жижгэвтэр танхимд хүн пиг дүүрэн байв.
Илтгэгч эх газраас Новосибирийн арлууд хүртэл мөсөн овоорго дундуур вельбов завиа чарган дээр тавьж яваад ямар хэцүү замыг ту³лсан, тэнгисийн зам онгойхыг хүлээж Тогоот арлын хөвөөнд зуссан, эрэг дагуу хөвөхдөө мөстэй хэрхэн эрэлхэгээр тэмцсэн, тэнгисийг яаж зориглон гаталж Беннетт аралд хүрсэн зэрэг аврах экспедицийн аймшиггүй аяллын замыг тодорхой ярив. Тэр¡ээр жилийн турш мөсөнд аг баригдаж байдаг энэ хүйтэн арлын байдлыг тодорхой яриад бас барон Толлийн орож гэрээ± олдсон эд юмс, арлыг тодорхойлон бичсэн тэмдэглэлийн тухай ярив. Тэр бичиг нь “Өнөөдөр өмнө зүг гарлаа. Хоол хүнс арван тав – хорин хоног хүрэлцээтэй. Бүгд эрүүл” гэж дууссан байжээ. Read the rest of this entry »
4 Comments »