Archive for the 'Oguulleguud' Category

Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.

Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсч буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа. (more…)

Үдшийн бор гэгээ татаж, түрүүчийн од цэцэглэхийн алдад Шарав гуай бид хоёр ор, дэрээ засч хэвтэхээр завдсан хэдий ч хэн маань ч яаран хажуулсангүй. Гадаа аль эрт хар чийг унаж, майхны хаяа баадангаар шинэхэн хадсан өвсний ааг үнэр үе үе сэрүү татуулан ханхлах нь ноднингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрээж бухалдсан мансуурам сайхан үнэрт жарган хоносон бороотой шөнийг санагдуулна. Ханхай хоосон майханд хадланчдын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаа ч жийгээд хэвтсэн хөл тулахын зовлонгүй амар жимэр бөгөөтөл Шарав гуай сэтгэл нь шилэрч цухалдсан янзтай оровч гаравч тэрүүхэндээ бухимдаж майхны гэдас, гичирт бүдчин хараал тавин мунгинах нь түвэгтэй.

Үе тэнгийн залуу хүмүүн үгүйд миний бие ганцаардан уйдахдаа энэ тэр сул үгсийг хүүрнэлдэн цаг нөгцөөе гэтэл мань өвгөн үгэндээ мөнгөнөөсөө дутуугүй харам, дэндүү дуу цөөтэй нь гачлантай. Түүнд хэн нэгэнтэй хэрэгтэй, хэрэггүй юм ярилцан шүдгүй амаар шүлсээ үсэргэж байснаас тамхиа нэрж, муу мод толгойгоо улайсган төнхөж суух нь юу юунаас илүү жаргалтай байдаг болов уу гэмээр. (more…)

Хандармаа зүүн мөрөн дээгүүрээ энгэр руугаа тохож орж ирсэн гэзэгнийхээ үзүүрээр хуруугаа ороон гоочилж сууснаа толгой өргөн, идээшлэн налайж буй хониныхоо дээгүүр алсын хөх униар дунд сүүмэлзэн цэнхэртэх Дэлгэрхангай уулын зүг харж,
-Нар жаргахыг харах ч бас сайхан шүү. Би жаргаж байгаа нарыг харах болгондоо энэ чинь мандаж байгаа нар биш гэдгийг бүүр мартчихсан гайхан алмайрч ширтсээр байгаад л шингээчихдэг юм гэхэд нь “Сэтгэлийнхээ хамгийн нарийн нандин юмыг ярихаараа ингэж гэзэгнийхээ үзүүрийг гоочилдогсон. Намайг уурлаж дуугаа хураан дүлий дүмбэ шиг суухад минь “За битгий уурла л даа” гээд хуруугаа ороож оролдож байсан гэзэгнийхээ үзүүрээр миний хамрыг сөргөн “Инээ л дээ” гээд хөхөрч суудагсан гэж бодож суусан Жамган:

-Сайхан нь ч сайхан л даа. Гэхдээ тэр чинь шингэж байгаа нар шүү дээ гэж хэлэхдээ “Шингэж” гэдэг үгий нь бусдаас нь илүү нухацтай хэлэв. Хандармаа тэрнийг нь огт анзаарсан шинжгүй алсыг шииртсэн хэвээр.
-Сайхан, үнэхээр сайхан. Нар улам доошилж, доошлох тусмаа улам сайхан болж баруун толгодын цаад уруу орохынхоо өмнөхөн Дэлгэрийн хярын овгор овгор хаднуудад сүүлчийн алтан шаргал туяагаа тусган сүм дуган шиг сүрлэг сайхан болгодог юм. Дэргэдүүр нь өдөржин хонь хариулж дээр нь ч гарч явсан. Тэгэхэд надад нэг их сайхан харагддаггүй байсан хэрнээ нар шингэхийн алдад жаахан алсханаас харахад ямар сайхан харагддаг гээ.
Тэгэхэд л би ямар азаар мал дагаж гарав даа. Сургууль соёлын мөр хөөгөөд явчихсан бол эний чинь үзэхгүй шүү дээ гэж боддог юм. Харин нар жаргамагц надад уйтгар төрж, төрснөөсөө болоод ч тэр үү хурдхан харанхуй болоосой гэж бодогддог юм. Хоёрын хооронд гэрэлтүүлэх ч биш үгүй ч биш байх шиг гачлантай юм үгүй гээд сая Жамган уруу харж, юу хэлэх нь вэ гэсэн шиг түүний өөдөөс анхааралтай ширтэв. Түүний нүдэнд ямар нэгэн нууц оршин тэрхүү нууц нь уйтгар гуниг ч юм шиг, бодлогошрол мөрөөдөл ч юм шиг бодол дундаа дуниартан совин төдий сүүмэлзэн байхыг олж харсан Жамган “Мартаж болохгүй юм, чиний нүд л байдаг юм даа” гэсэн үг аман дээр нь хэд хэд гарч ирсэн боловч хэлж чадсангүй. Хандармаа ямар нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй байгааг нь мэдсэн юм шиг түүний өөдөөс жуумалзсанаа,
-Сайхан юм яриач гэв. Хандармаа тэр үгэнд нь яагаад ч үнэмшихгүй гэдгийг лавтай мэдэрсэн Жамган
-Юу ярих вэ гээд санаа алдав.
-Юу ч яах вэ дээ.
-Мандах нарны тухай л яримаар байна даа, даанч чи. . .
-Тэгж өөрийгөө зовоогоод юүхэв дээ.
-Яагаад?
-Мандах нарны тухай ярихаараа хүмүүс дандаа худлаа ярьдаг юм. Шингэж байгаа нар, мандаж байгаа нар хоёулаа ширхэг солихгүй адилхан төрхтэй байдгийг мартаад мандаж байгаа нарыг өөр илүү сайхан болгож ярих гээд худлаа ярьдаг. Гэтэл уулын толгой дээр байж байхдаа яг адилхан. Илч гэрэл нь ч өнгө зүс нь ч.
-Магадгүй алив юмны эх төгсгөл хоёр адил байдаг учраас ч.
-Тийм ч байж мэднэ гээд таслан түр дуугүй болсноо
-Нар жаргахыг харахаараа хүн арай л илүү их юм боддог юм даа гээд хонь уруугаа зэрвэсхэн хараад дуугүй болоход нь Жамган,
-Магадгүй ээ гээд цааш юу ч хэлсэнгүй. Хоёул дув дуугүй газар ширтэн сууцгаах авч ярих ёстой юмандаа тулж очсон гэдгээ хэн хэн нь мэдэрч,хэн нэгнийхээ урьтаж ам нээхийг л хүлээн сууна.
Хандармаа үснийхээ үзүүрээр хуруугаа нэг ороож, нэг больж, хэсэг сууснаа гэнэт зориглов бололтой толгой өргөн,
-Чи надад их гомдсон байх аа. Гомдолгүй яахав дээ. Би ч гэсэн өөртөө гомддог гэж хэлснээ хоолой нь зангиран,
-Заримдаа надад гэснээ эхэр татан дуугүй болов.
Жамган толгой өөд татаагүй боловч Хандармаагийн тунгалаг хар нүдийг нулимс хэрхэн бүрхэж, улаа бутарсан ягаан хацар дээгүүр нь хэрхэн бөмбөрөхийг сэтгэлдээ үзэж суулаа. Хандармаа өврөөсөө алчуур гарган нулимсаа арчаад сая дотор нь онгойсон янзтай уртаар санаа алдан,
-Одоо яая гэхэв, өөрийн хийсэн лай гээд Жамганы зүг харав.
Өөр уруугаа харлаа гэдгийг мэдэрсэн Жамган,
-Гомдох ч юу байхав дээ гэхэд нь Хандармаа үгийг нь таслан
-Худлаа. Гомдсон. Гомдсон гэдгийг чинь ч би мэдэж байна. Бүсгүй хүн гэдэг чинь Жамган минь, өр зөөлөн өвөр задгай улс байдаг юм байна шүү дээ. Орой бүхэн ирж жаргал зовлон ярьж, гуйж гувшиж, уйлж унжаад байхаар нь би өрөвдөөд…
Би тэр шөнө ямар их уйлсан гэж санана. Зовлонтой ч гэсэн орондоо уйлдаггүй юм гэнэ лээ гэж бодсон хэр нь өөрийн эрхгүй асгарах нулимсаа тогтоож чадахгүй мэгшин бараг үүр цайтал уйлсан. Өглөө босоход миний хоёр нүд хүн харахын аргагүй бөлцийчихсөн байсан. Аз болоход тэр өдөр хонины ээлж байсан тулдаа хүний нүүр харалгүй өнжсөн. Хонины бэлчээрт очсон хойно хүртэл уйлсан. Одоо би охин биш болсон. Надад ариун юм үлдээгүй гэж бодохоос нулимс тогтохгүй байсан. Тэр өдөр чамд гомдсон.
Энэ насны минь хань гэж ижий, аавдаа зүсэлж энгэр зөрүүлчихээд явчихгүй яав даа гэж бодохоос гол минь харладаг байсан гээд хоолой нь цахиртан дуугүй болж, алчуураараа нүдээ даран түр сууснаа,
-Би чиний захиаг бүгдийг нь авсан гэхэд Жамган сая толгой өөд татан,
-Чи тэгээд яагаад… гээд залган үг хэлэх гэхэд нь Хандармаа,
-Би чиний юу хэлэх гэж байгааг мэдэж байна. Чи жаахан хүлээ. Нэгэнт ам нээснийх би чамд хэлье гэж бодож, түгжирч явсан бүгдийгээ ярьж сэтгэлээ онгойлгомоор байна. Чи завтай биз дээ гээд зовхиндоо нулимстай нүдээр түүн уруу харахад Жамган,
-Завтай гэж сонстохын төдий хэлээд доош харав. Хандармаа түүн уруу харж байсан харцаа мөнөөх хөхөртөн дүнсийх Дэлгэрхангай уулын зүг шилжүүлж,
-Би ямар нүүрээрээ чамд захиа бичих вэ дээ. Бүх юм өнгөрчихсөн байсан юм чинь. Дараа нь жирэмсэн болсон. Бид хоёр нэг гэрт орсон. Тэр үед чамаас ямар олон захиа ирдэг байсан гэж санана. Амьдрал ч хяслан юм билээ дээ. Явсны чинь дараа намайг тэгж их захиа хүлээж байхад ганц ч захиа ирдэггүй байсан мөртлөө хамаг юм өнгөрсөн хойно бараг долоо хоног алгасалгүй ирдэг байсныг яана. Сүүлдээ би болиосой ч гэж хүртэл боддог байсан гэхэд нь Жамган үг хэлэх гэсэн боловч Хандармаа түүнийг хорьж,
-Чамайг баруун хязгаарт явчихаж гэнэ гэдгийг чинь сүүлд нь би дуулсан л даа. Гэхдээ тэр үед юм мэдэхгүй гэнэн томоогүй байсан болоод явсны чинь маргаадраас л эхлээд захиа харсан.
Хүн чинь юмыг дэндүү их хүсэж хүлээхээрээ хачин болдог юм билээ. Хоног өдөр жил шиг, ааш араншин ч адсага шиг… Яасан ч яадаг юм гэж хүртэл бодогддог юм. Яг цаг дээрээ тулахаар хаднаас халиад үхчих хүн ч гэж хаа байх вэ дээ. Нэг мэдэхэд л үзэн ядаж, зэвүүцэж, бараг салхин доогуур нь гарахаасаа цээрлэж байсан юмтайгаа эвлэрч, дасаж, урьд өмнөхөө мартагнаж эхэлдэг юм. Дамаан хүүхэд. Хүүхдээ гарчихтай зэрэг хүн чинь шал өөр. Хүүхэд гэдэг чинь зөвхөн өөрийгөө бус бусдыг өрөвдөх хайрлах сэтгэлийг өөртэйгөө цуг авчирдаг юм. Чи удахгүй мэднэ ээ гэхэд Жамган сэртэсхийн түүн уруу харж,
-Чи дуулаа юу? гэв. Хандармаа алсыг ширтсэн хэвээр
-Дуулсан. Ашгүй дээ. Үнэнийг хэлэхэд чамайг би хүнтэй суухгүй яваад байх вий гэж дотроо эмээж л явдаг байлаа. Норов гуайнхан ер нь нуруутай улс шүү дээ гэв. Жамган түүнээс хараагаа салган үүдэн хоймрын хэртэй харагдах чулуун овоо уруу харж,
-Орчлонг ганцаар туулалтай биш. Өөрөө болдоггүй юм бол бусдыг жаргаая гэж бодсон юм.
-Чамтай суусан хүн жаргана аа гээд Хандармаа дуугүй болов. Жамган түр дуугүй байснаа.
-Чи ч гэсэн жаргаж байгаа биз дээ гэхэд Хандармаа санаа алдсанаа тайван намуухан дуугаар,
-Болж л байна.
Аав минь амьд сэрүүндээ ийм ч юмаар дутлаа, тийм ч юмаар дутлаа гэж ээжийг үглэхэд нь “Дээл таарсан байх нь дээр байдаг. Хормой нь дутуу бол огтордож өвдөг хөргөөд байх хэрнээ урт хормой хөл ороож, хөдөлж явахад садаа болдог. Амьдрал ч мөн иймэрхүү л нэг илүү ч үгүй, нэг их дутуу ч үгүй байх нь дээр байдаг. Ер нь тэгээд хүн жаргая гэвэл жаахан дундуур байхад гэмгүй байдаг. Тийм ч учраас дээр үеийн хүмүүс дундуур, дүүрэн гэж ярьдаг байсан юм” гэдэг сэн. Үнэн ч байх аа даа гээд дуугүй болов. Жамган Хандармаа уруу харснаа өврөө уудлан эрээн цаасанд боодолтой юм гаргаж түүн уруу сарвайв. Хандармаа харснаа
-Юу юм гэв.
-Чамд авсан юм гэхэд Хандармаа түүний гар дахь боодолтой юмнаас харц салган алсыг ширтэж,
-Чи үүнийг л өгөх гэж ирсэн юм уу гэв. Жамган түүний зүг гар дахиа сарвайсан хэвээр,
-Өөр юм өгөхөөр чи ямар тоож авах биш дээ.
-Эхнэртээ аваачиж өгөө.
-Чамд зориулж авсан юм.
-Чамд надтай ярих юм байхгүй гэж үү.
-Миний ярих бүх үг үүнд шингээстэй. Сар бүрд цалин гэж өгдөг байсан арван төгрөгөө хурааж цуглуулж байж авсан юм.
-Хайрлаж хямгадаж байж авсан юм байна, эхнэр болох хүндээ өгвөл дээр дээ.
-Өөр хүнд авчихаад, чамд авсан гэж хүн хуурч би чадахгүй.
-Би ч гэсэн хуурч чадахгүй ээ. Юу гэх юм. Хээрээс оллоо гэж худлаа хэлэлтэй биш.
-Намайг өгсөн гэхгүй юу гээд удтал сарвайсандаа гар нь цуцав бололтой. Хандармаагийн өмнө боодолтой юмаа тавихад нь Хандармаа аргадангуй,
-Үрийн минь эцэг, ханилж байгаа хань минь юм болохоор би сэтгэлд нь юм хийчихгүй юмсан гэж санадаг юм шүү гэв. Түүний ер бусын амгалан байдалд автсан Жамган нэлээд зөөлөрч
-Хамаг хүсэл мөрөөдөл, сэтгэл санаагий минь шингээсэн юм гэж бодоод авчих л даа.
-Тэгэх тусмаа авахгүй. Нүдэнд харагдахаараа сэтгэл санаа үймрүүлээд байна. Чамтай анх уулзсаны дараа сэтгэл санаа ямар их үймэрсэн гэж санана. Орчлон орвонгоороо эргэчихсэн юм шиг л болсон. Дөнгөж нүүж буучихаад гэрээ ч бариагүй, юмаа ч оруулаагүй айл шиг.
Нэлээн хэд хонож, бүх юм хуучин байрандаа орсон хойно хүртэл тэр уулзалт санагдан эмзэг газрын шарх шиг хөндүүрлээд байсан.
-Би тэгээд энийг чинь яах юм!
-Уг нь ч чи хэрэггүй л авсан юм даа. Тэртэй тэргүй ганц ч захианы хариу очихгүй байхад…
Энэ үгэнд Жамганы дургүй хүрч мөнөөх боодолтой юмаа авч Хандармаа уруу гар салгалуулан сарвайж,
-Авахгүй юм биз дээ гэхэд нь Хандармаа өөдөөс нь мөнөөх л уйтгартай ч юм шиг, бодлогоширсон ч юм шиг дуниартсан тунгалаг хар нүдээр ширтэн,
-Наадахаар чинь л дундуур явъя гэхэд Жамган,
-Тэгвэл … гээд салгалсан гараар боодлыг хүү татан дотроос нь залуу бүсгүйчүүдийн толгой боодог цэцэгтэй торгон алчуур гаргаж,
-Хэнд ч хэрэггүй эд юм бол байхын ч хэрэггүй гээд голоор нь цуу татан урж хаячихаад тушаатай морь уруугаа очин, яах ийхийн зуургүй мордон пажигнатал давхин одоход Хандармаагийн морь үүрсэн янцгааж хойноос нь хэсэг дэгэж байгаад зогсов.
Хандармаа мориныхоо хар гүйхээр чавхдаж яваа Жамганыг толгодын цаагуур далд орон ортол нь хойноос нь хоолой зангируулан ширтэж байснаа аажуухан босож морь уруугаа очин тушааг нь тайлж мордоод урд салхины энгээр нэг тархсан хонио бөөгнүүлэхээр хониныхоо зүг сажлуулж явахдаа алсын цэнхэр уул ширтэн чимээгүй мэлмэрүүлж явав.

Дарамын Батбаяр

… Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, түүхийн хичээл, сургууль дотор ороод хэрэггүй. Газар дээр сууж харагдаж байгаа бүх юмыг харж сууна.
Завсарлатал 15 минут. “Тохиролцоо” оръё. Мөнгө байхгүй. Тамхинаас өөр хэрэгтэй юм алга
Сургуульд манай анги хоёр давхарт, Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хүүхэд байхгүй ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна.

Заяа — Эхний хичээл дээр яасан?
Би — Яавал гэж,

Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: “Креатор”, “Бид та нарыг оршуулна”. Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна.
Заяа — Уртаа бос, багш чам руу хараад байна. Өндийж багш руу, самбар луу, самбар дээр нэг юм бичиж байгаа хүүхэд рүү харна. Хараад л бай, хараад л байна, тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. “Тийм”. “Yгүй”. Надад аль нь ч хэрэггүй. Миний хэрэг тайрсан калибр. Тав. зургаа дугаар хичээл. “Нийгмийн тухай мэдлэг”. Багш Идэрийг аятайхан байцааж байна, гарт нь үзэг, доор нь журнал, Би паартан дээр “Креатор” гэсэн бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагүй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий Заяа хоёртой буу хална. Мөнгө төгрөг, шалгалт конкурс, хөгжим.
Багш — За, сая үзсэн шинэ сэдвийн … “Креатор” - ыг дуусгахаас залхуу хүрч байна. Миний зүүдэлмээр зүүрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгүй. цусан саарал гэрэлтэй хаяагүй, тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно эр зориг, Өөрийгөө цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгүй чоно. Хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хүч чадал, Цусан саарал гэгээтэй ариун тал. Тэгээд сургууль тараад харьсан.

Ээж. Гэр. Миний өрөө, цэнхэр хөшиг. Хөгжим, трэш сонсоход хүрч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний калибр, цус болсон гинж, Тэгээд “Металлика”. Yсээ хяргах болж. Ванны өрөөний угаагуур дээр сонин дэвсээд үсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа битгий ав, ургаж л байг. Нэлээд их үс унасан. “Yг” сониныг хэд нугалаад, сэгсэрч үсээ бөөгнүүлээд жорлонд хий, шээс хүрч байвал дээрээс нь шээ. Усаа тат. Yсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсийн. Хамаа алга. Байгаагаараа л байна Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа өмс, хаалгаа хаа, чийдэн унтраа.
Миний буу. Удаан хараад хэрэггүй. Одоо арай болоогүй, хэзээ: мэдэхгүй. удахгүй. Өнөөдөр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны “Нирвана” олсон гэсэн. 24753 дугаартай утас.

Утас авсан хүн — Байна.
Би—Даваатай ярья.
хэдэн секунд “Нирвана”- г төсөөлнө.
Даваа — Байна.
Би — 3а юу байна даа?
Даваа —Уртаа юу?
Би — Тийм

Даваа одоо завтай гэнэ.Очиж бичлэг хийе, удахгүй ч.гэсэн хөгжим хэрэгтэй. “Нирвана”-г сонсолгүй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын тоглодог панк - рок трэшийг гүйцэхгүй Заводки бага байхад, найз нартайгаа буу халаад хажуудаа хангинуулж суухад панк - рок.яг таарна. Өөрийн энергийг сайн тултал нь мэдэрье гэвэл трзш сонс..
Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад найз байхгүй Миний цус зөвхөн минийх. Хэнд ч хэлэхгүй. Чи найзаасаа амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив. Тэгээд,
Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик. Самбарын өмнө жаал зогсож байгаад буцахад багш. “Уртнасан чи !’хоёр” гарлаа шүү. Хичээлээ хий”. Би толгойгоо дохино.
Би сургуулиа төгсехгүй байх Төгслөө ч удахгүй. төгсөхгүй гээд гэртээ хэвтээд байх сонирхолгүй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн яршигтай юм нь “Хүмүүнлэг шинжлэх ухааны үндэс тавьж байгаа хичээлүүд” түүх, нийгмийн тухай мэдлэг … Би зурагт үздэггүй, сонин уншдаггүй, үзээд, уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлүүд дээр тийм л юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштайгаа маргадаг байсан. Дараа нь хэрэггүй.

Сургуульд орчин агаар, гэрт агаар, надгүй агаар агаар биш. ‘Креатор” , “Металлика”, “Детс” . “Слэйнер” … хөгжмөө асаа тасраагүй юу хамаагүй, тамхи байна уу, үгүй юу, эрүүл саруул уу, өвдөж шаналсан уу хамаагүй бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би байна. Нэргүй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний “Нирвана”-г бичсэн Даваа. Бид нэг гаралтай юмыг байгаагаар нь харах: Байгаагаар нь харах хүсэл, харсан юмаа хийх, итгэх, өөр юм хэрэггүй. Өөр итгэл - заль, худлаа хэрэгцээтэй итгэл. Нэргүй эндээс мултрахаар шийдээд мултарсан. Дэлгэр яасан ч амьдарна, Би цээжинд нь тулгаж байгаад гохоо дарна. Бид нэг гаралтай, харсан юмаа харж чадна. Бид нарыг энэ ертөнц даахгүй. Энэ газар харийн газар. Тэгэхдээ бид энд төрсөн, шулуун цустай төрсөн, одоохон үхнэ, ална, амьдарна. Дэлгэр л амьдарна. Одоохон дуусна, дандаа инээ, тэгээд амьдардаг. Амьдартлаа үхдэг.
Тог ирлээ, цаг өглөөний дөрөв. хөгжмөө асаа, гэрлээ унтраа. Би гэрэлд дургүй. Гэрэл - нүдээ анихад юу ч хармааргүй байхад нүдэнд тулгасан бүх юмыг улаан шар үзэгдэл болгосон гар чийдэн. Гэрэл - оргоход арван тавны сар. Гэрэл - чиний нэрийг дансанд оруулж байхад тэр шар цаасыг гэрэлтүүлж өгсөн чийдэн. Гэрэл - амьдаряа гэхэд үхэл, үхье гэхэд амьдрал. Би юмыг байгаагаар нь хараад тэрийгээ нуудаггүй. Тэгэхдээ тэгээд харсан юмаа гэрлээс нуухгүй, өдөр болоход ч би хэвээрээ байна. “Креатор” Өөрөө дотроо эрх чөлөөгөө, зоригоо мэдрээд сайн сонс, сэтгэлд жаргалаас илүү хүйтэн эгзэгтэй жаргал бялхаж эхлэн, бялхаж хальж шөнө дунд хашгирч эхэлнэ. Энэ үед эндээс чөлөөлөгдсөн юм шиг санагддаг. Эндээс салж болохгүй нь падгүй болдог. Эрх чөлөө, зориг, үг ойлголт хэрэггүй болтол мэддэг. Яг энэ. Цаашаа!
Цаашаа зайлцгаа! Бүгдээрээ,
Дараа нь нойр хүрнэ. Юм бичих хүсэл алга. Хүсэлгүй бол тэр л биз. Би өөрийн эрх чөлөө зоригийг мэдэрсэн. Тэрийг цаасан дээр буулгах албагүй.Тэр цаасан дээр буухгүй.

Өглөө сэрээд цаг харахад зогсчихож. Одоо долоон цаг тавин хэдэн минут байх ёстой. Ванны өрөөнд орохдоо ханын цаг харахад долоо тавин хоёр, Би цаг андуурдаггүй. Тамхилаад унтлаа. Сэрээд сүүлчийн хичээлд очсон. Хармаанд тамхи шүдэнз, түлхүүр, есдүгээр ангид дандаа хутгатай явдаг байсан. Хөзөр.

Заяа—Би ханасан.
Бид хоёр хоцорч цаг барна.
Гэрт бас цаг барна. Амьдралаа барна, үхлээ барна, би бүгдийг барна.

Халуун, чийгтэй, хөлстэй, цэвэрхэн ванны өрөө, хөөстэй ус руу тамхиныхаа үнсийг хаяж, ваннд хэвтэнэ. Чихэвч, “Нирвана”. Гараад трэш. Одоо хайрсан. эгзэгтэй жаргал цутгаж ирж байна. Ертөнцийг хэрчсэн гитарын утас, мэргэн саарлыг бодно. Шар соёо, улаан нүд өнөө шөнө бичнэ. Ардын аман зохиолоо харъя

Алгын чинээ шар тосонд
Амьтан бүхэн шингэнэ” (нар)

Нар шар тос. Энэ алгын чинээ шар тосонд амьд бүхэн шингэнэ. Шингээд алга болно. Оньсгонд том ойлголтыг жижиг ердийн юмтай харьцуулах арга байдаг. Тэгэхдээ энэ оньсого зөвхөн арга биш, энэ жинхэнэ үгүйсгэл.
Тэгээд шөнө болно, тэгээд “металлика” мэргэн саарлыг дуусга. Гинжээ хар. “Ту лив из ту дай” - амьдрах бол үхэх. Мэргэн саарал, Гурван чоно. Алгын чинээ адсагыг идэхгүй ч гэсэн зулгааж алж болно. Тэгээд яах юм. Гурван удаа уулзана. Одоо би ганцаараа байх ёстой. Би ардаг хүрнээс зугтаагүй, давхиад ирэхэд нь адайрахгүй хүлээж л байна.
Нэг хуудас юм боллоо. Дараа нь цээжинд нь тулгаж байгаад дарахад би бичсэн хэдэн юмаа үгүй хийнэ. Энэ зөвхөн минийх. Yлдээсэн үлдээгээгүй ямар ч ялгаагүй, тэгэхдээ би энд амьдарсан. Хүссэнээрээ амьдарсан, тэгээд зөвхөн миний юм байх ёстой. Ахиад хөгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал, бүүр чангал, сэтгэлээ чангал. Миний эрх чөлөө. Зөвхөн миний хөндийрэх гэсэн жаргал, дараа нь Саша Башлачёв.

Өглөөний зургаа. Унтаад хэрэггүй, нар дөхөж л байна. Усанд ор. Тэгээд сургуульдаа яв, юм идээд хэрэггүй, өлөн гэдсэн дээр юм илүү байдаг. Гэрэл унтраа, зүүрмэглэл. Таван минутын зүүд. Эмгэн. Дөрөвдэх өдөр. Гадаа сэрүүхэн байна

Химийн хичээл. Гадарладаг л байлаа. Одоо гадарладаг юм. Миний амьдрал, дөрвөн сум. Би сонирхолтой ном байдаг гэж дуулсан. Вийнон, Рильке “Тэгэхдээ бид амьтан ургамлаас илүү эгзэгтэй аюултай хамт нэг замаар явдаг”. Надад энэ зохиолууд хэрэггүй, боломж гарангуут гохоо дарахад хэдэн үг хамаагүй. Ер нь хамаагүй.
Сургуулийн хана — гудамжны хана — хөх тэнгэр, тэгээд гэр. Тэгээд унт. Сэрээд зүүдээ санах гэж оролдоод хэрэггүй. Тэнд ч энд ч.

Ханан дээрх бичгийг хар. Сэрсэн, тэгээд сэрмээр байна, надад сэрэх хэрэггүй. Би дандаа бэлэн, яасан ч гохоо дарна. Өөр би яахав, яаж ч чадахгүй байгаа юмыг нусан дээр наасан цэр, тэгээд би цусаар найруулна. Өөр би яахав, тэгээд шөнө болохыг хүлээ. Тэгээд шөнө болно. Шөнө болохгүй байж болно. Тэгэхдээ гохоо дар, гохыг шавар болгож болно намайг хувиргаж болно. Yзээтэх! За үзээтэх! Хувиргаатах! Тэгээд дар, наадхаа. Дар.

“Слэйнер”, тамхины цог, бөгжтэй гар, сарыг халхалсан үүл. Энэ мөнхийн рашаанаар хахаж үхсэн амьдрал Энэ сарыг хар. чийдэн. Тэгээд нүдээ ань. сайн хар; сайн хараа.
Уржигдар шөнө бичсэн юмаа хар. Уншигчид харц хатуурна. Цус цээж түлнэ. Яг. Илүү юм үгүй. Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо дандаа ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм.

Тооны багш алга. Гэртээ харимааргүй байна. Дээгий, Пүрвээ, Идэр бид хэд гадаа сууж буу хална. Гэрэлтэй өдөр, цагаан сургууль. Бацаанууд гүйлднэ. Тамхи дууссан. Багш хүрээд ирлээ. Дөрвүүлээ хичээлдээ оров. Багш руу харж алхана, харимаар байна.
Юу ч хэрэггүй зөвхөн үзэн ядалт. Yзэн ядалт хэрэггүй санагдвал үх. Жинхэнээсээ үзэн ядахад удахгүй гохоо дарах болно. Одоо удахгүй. Өөр юм байхгүй. Тэгээд сандал, паарт, хөшиг. Ангийнхан хяналтын ажил хийнэ. Би бас хийнэ.

Дээгий — Чи эхнийхийгээ хийсэн үү?
Би — Yгүй. Чи дууссан бол хоёулаа гарч тамхилъя,
Дээгий — Одоохон, нэг юм хараадхая
Би — Гаръя

Ахиж тамхилаад хичээлдээ оров. Нойр хүрч байна. Тараад Даваагийнд очно гэсэн больё. Харилаа. Харих зам харийн зам. Харья.

Зургаан цагийн үед сэрсэн. Тамхиа зуу. Сайн өдөр, сайн шөнө болно. Цаг барж, ном харна. Yлгэр. Ванны өрөөг Майк магтсан. Бүгдийг мартаад усанд ор. Мартмаар юм аа. Халуун ус, бүүр халуун ус. Тэгээд хүйтэн душ. Уснаас гараад “Лэд Зеппелин”. Тамхилна.” Тайван жаргал, энэ хэтрээд цайсан хар болохыг мэднэ. Одоо яг сайхан байна. Тэгэхдээ би энэ жаргалыг мэдрэх гэж амьдрахгүй, сайхан байсан ч сайхан байдаггүй. Тэгээд би калибраа бодно. Хамгийн дуртай кассетаа тавь. “Креатор-89″. Бөмбөр нь богинохон тасарсан хүчтэй ритм, зэв шиг иртэй гитар.
Онгорхой цонх, тамхи, хэд хоног сар руу харахлаар, дургүй хүрээд харж чадахгүй болсон. Уул—тэнгэр мар (15} хэтэрхий уужим тайван, нэгдмэл цул юм. Би урагдсан тасарсан юм хармаар байна. Ураадах, ур! Одоо уул - тэнгэр сар. Тэд уранхай юмны нэг хэсэг. Тэр лүү хар, нулим. Уужим биш, хурц хэлтэрхий. Чи ч бас хатуу харгис байх ёстой.
Сүүлчийн дуу, туйлсан жаргал. Багад уйлахад ийм сонин болдог байсан. Бүх юм өөр болно. За боллоо. Санаж болохгүй зэвүүн хүйтэн жаргал, тулсан.
Цаашаа.
Хутгаа гаргаад ир, хамаг хүчээрээ зүүн гараа зүс, “Эргэлзээ”, “айдас” гэдэг юм санагдахгүй зүс. Тэгээд тамхи. Хана руу хар, өөр юм харагдахгүй, алга болоогүй ч гэсэн харагдахгүй. Босоод гоожиж байгаа цусыг хар бэх рүүгээ дусаа. Гинж бөгжөө норго, сайн норго. Ханан дээр цусаараа хэдэн үг бич. Гоожиж байгаа цусыг хананд түрх. Гараа далайгаад цусаа цац. Өөр яахав. Шил — хана — цус. Миний өнгө. Миний хар цус. Шал — хана — шал — цус.
Дургүй хүрч эхлэв. Цус болсон тамхиа унтраа. Гараа боо. Цусаа тогтоо. Хармааргүй байна. Тамхи. Усанд орьё.
Өрөө цул утаа. Тамхилаад унт. Энд тэнд цус, хармааргүй байна. Тэгэхдээ итгэж байна, итгэхгүй гээд хайчихав. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Сайхан байна, Гинж бөгж хэрэггүй. Энэ хоёр төмөртэй төмөргүй би хийх юмаа хийнэ”. Миний зориг — миний харсан бүх юм. Энэ хоёр төмөр хэрэггүй. Би өөрийгөө хэзээ ч санана. Дандаа санана. Гинж бөгжеө тайлаад хэрэггүй. Байж л байг. Би байвал л би байна, хэвээрээгээсээ илүү хэвээрээ. Тэгээд унт, одоо яг бүх юм хар төмөр.

urgeljilne …

ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД

“И мы выродки крыс
Да мы пасынки птиц
и каждый на треть патрон”
С.Башлачёв

Байдал хялбар - аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн төмөр,.Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 6, 6 мм. Хөгжим дуугарна. Чанга хөгжим, ийм л дуу :

Что не до смерти то ложь
Кто не знает будет жив
Кто узнает в спину нож
Так и надо так и будет жить…
Yхтлээ л биш бол худал
Yүнийг мэдээгүй нь амьд
Хэн мэдсэн - нуруу руу нь хутга
Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна.
…Это родина смерть
Это родина смерть
..Энэ эх орон үхэл
Энэ эх орон үхэл

Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан. Тэгээд унтрав Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр төмөр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дерөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь шүдээрээ зуугаад нөгөөдөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд төмөр утсаар тогтоочих.

Төмөрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад бэхэл, Өөрөө зүүсэн гинж. Хараад “Тийм” гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Энэ бөгжийг хэдэн сарын өмнө зүүсэн. Тэгэхэд би яг одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагүй цагт би хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр үлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагүй. Гол нь байна. Өнөөдөр “Yгүй” маргааш “Тийм” гэж байгаа Уртааг нэг Уртнасан болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагүй, нэг л хүн. хэд ч байж болно. Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдрана гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Yхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлээ бол адаг. Ямар ч ялгаагүй нэг бөөлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ эргэлзээгүй биелүүл. Би амьдарна Одоо аравдугаар ангид байна. Төгсөөд ажил сургууль, авгай хүүхэд тэгээд амар сайхандаа жаргажээ”.

Yгүй. Наадах чинь биш зөвхөн үзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Би зүгээр амьдарч чадахгүй. Зүгээргүй гээд панк болж болно, лам болж болно, өрөөсөн гараа хөрөөдөж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зөөлөн хэлбэрүүд. Би юмыг дуустал нь тултал нь, юү ч үлдээлгүй үгүй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг хоёрыг, гурвыг… цааш нь харуулна Чи амьд уу, үхсэн үү, бүгдээрээ байна уу үгүй юу ялгаагүй хэрэггүй Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд юу ч болохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр тултал нь, Тэгээд тайрсан капибр. Хэрэггүй, тэхдээ миний шийд. Зөвхөн үзэн ядалт. Yзэн ядалт бол айдас Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгүй гэдгээс айгаад үзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд үзэн яд.

Өглөө долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дүн, ангийн сурагчид. Идэр, Пүрэвээ, Сайханаа, Дээгий, тэгээд Уртнасан - би. Завсарлагаар жорлон, тамхи, тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходроно. Азтай байна. Хэдэн төгрөг, тамхины мөнгө, би архи уудаггүй, гэр лүүгээ явган явдаг Явах цаг. Замд хүмүүстэй зөрнө. Явж л байна. Гудамжаар явна, байж л байг, тэгээд наргүй өдөр, бүрхэг сэтгэл шиг сайхан өдөр.

- Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хөгшин наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд цохиод, хагалаад, шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийг зүсвэл яасан юм, Даанч тэгэхгүй, хэрэггүй чиний хэрэг. Чиний зөв. Цас ч юм уу; бороо ч юм уу, эхлээд цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хүйтэн байна. Дулаахан хувцастай хүмүүс, монголчууд, гадаадууд. Тэгээд калибр, тэгээд зориг. Зөвхөн зоригтой хүмүүс хэдхэн, тэд удаан байхгүй. Амьдрал тэдэнд харш. Зузаан өрөмтэй сүүнд хийсэн хүчил, харш, гашилна, гашуудал. Амьдрал зоригт зориулагдаагүй хүмүүс, амьдрах ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа өмнө наад хоолоо идчих, Тэгээд хөгжмөө тавь: “Секс пистолз”, “Нэгдсэн вант улсын анархистууд” гэдэг дуу. Сайн дуу, үгийг нь мэдэхгүй юм.

Сараа — Чи хичээлээ хийсэн үү?
Би — хийсэн.

Би юу ч хийж чадахгүй, хийх юмаа хийсний дараа гурван сум үлдэнэ. Yлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгүй. Шкафанд байгаа бууг санаж дөч наслахгүй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, хэзээ ч болно, удахгүй. “Иемай” гэдэг дуу явж байхад тог тасрав.
Даваагийнд очьё. Нилээд удаан уулзалдаагүй. Тэднийд бас тог алга. Даваагийн дүү нь лаа авчрав. Хятад цагаан лаа. Даваа. би олон ярина.

Даваа — Чи конкурс өгөх үү?
Би — Мэдэхгүй, Яасан ч яахав
Даваа — Хөгшин тэгээд юу хийж байна даа?
Би — Юу хийх вэ, байж л байна.
Даваа — Ер нь сайхан байгаа биз дээ?
Би - Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч гайгүй л биз дээ.
Даваа — Тийм. Амьд л бол жаргал.
Би — Тог ирэхгүй нь ээ
Даваа — Удахгүй ирнэ байх.
Би — Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг.
Даваа — Тийм, хүн болгон амьдарсан. амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй.
Би — Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг.
Даваа —Тийм. Би сайн өвгөн болно.
Би — Миний яс — сайн яс.
Даваа — Тог ирэхгүй нь.

Иймэрхуу буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогүй, гэрэлтэй болоогуй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хүн яс зуудаг, Надад та нарын яс хэрэггүй, надад өөрийн цус байна.
Тав дахь өдрийн гурав дахь хичээл тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга. Манай анги. гайгүй анги. Зүгээр хүүхдүүд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар урт үстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа. Миний “анхны хайр”. Хайр миний үхэл биш, миний үхэл эхний сум.

Дээгий — Чи уран зохиолоо хийсэн үү?
Би — Yгүй.
Дээгий—Юу өгсөн билээ?
Би—Мэдэхгүй, хоёулаа гарч тамхилья.
Би — Багш аа, гарч болох уу?

Жорлонгийн цонхны тавцан. Тамхилж байхад хичээлийн эрхлэгч орж ирэв. “Хичээл дундуур гараад тамхи татаад …. Ээжид чинь … ” Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав.” … Хичээлдээ ор! … Юу гэсэн үгэв … ”
Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин. Байшин тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан. Би юм ярих дургүй. Ширээ. Бөгжтэй гарт аяга. Өрөөндөө орьё. Хийх юм байхгүй.

Хорин дөрвөн цаг хавьцаа. Чихэвч, хөгжим, трэш, үгийг нь мэдэхгүй, ритмийг нь ганцаараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шүдэнзний мод, шатаж байна, Сайн хөгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайгаатах. Яг энэ. Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хөгжмөө унтраа, унтраагаад тамхилж сууна. Одоо хэдхэн мөр тавих сэтгэл, хүч байна. Хэдэн цаас гаргаад ир, дөрвийг, үзэг, “Арсландай мэргэн хааныг” янзалья. Би уран зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын зэвний амттай сэтгэл, үг тааралддаг. Yлгэр, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв, тав, зургаа…
Арсландай мэргэн хааны үлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал, үхлээс мултрах аргагүй, хэрэггүйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг хүрэн байж л байгаа. Ардаг хүрэн гүйцээд ирэг. Амьдарлаа ч яалаа, үхлээ ч яалаа. Арслан бартай уралцаж байгаад үхэх, алгын чинээ адсаганд гүйцэгдээд үхэх ялгаагүй, нэмэргүй. Алахдаа алсан, үхэхдээ үхнэ. Уулзах гурван хэмжээгээ тайван хэл, тайван зүгээр үхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгүй, саарал чоно, харгис соёо, алуурчин соёо. Харгис амьдрал. Өөр амьдрал хэрэггүй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дервөн сум. Далайгаад огтол, амьдралыг. тэнгэрийн хоолойгий нь судсыг нь, гохоо дар.
Хатуу тамхи, хатуу гэрэл, цус зориг. Өглөөний дөрөв, унт. Зүүд. Амьдралыг огтолсон зүүд. Миний зүүд, Миний амьдрал.

Хагас сайн өдөр, дутуу сайн өдөр. Өглөөний хоол идмээргүй байна.Ямар ч байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, үхтэлээ, бөөлжтөлөө, алтлаа. Зургаан хичээл, цүнхээ ав, Өчигдөр Дээгий авчирч өгсөн. Гадаа дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгүй өдөр. Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг үү, нэг л сар, нэг л дулаахан, дулаахан сар, дулаахан баас. Сургууль, өлгүүрт баахан бацаанууд. Дээшээ гараад ангидаа ор. Физик гайгүй багш. Нойр, зүүд, калибр 5,6 мм. Хонх.дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн шүдэнз. Цонх, хана тааз, унитаз, ахиад хонх. Хичээлд сууна. Хонх. Хагас сайн өдрийн өдөр дуусав. Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор.
Шөнө, өнөө шөнө мэргэн саарлыг үргэлжлүүлэхийг оролдоно. Юм бичихэд уур, хор шар эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хөгжим тавь, “Алиса”-гийн “Красное на чёрном”. Тамхи сор, сайн сор, толгойгоо хананд налаад үгийг нь давт. Сайн үг. Эндэхээс салгах гэсэн үг. “Босоод ир, бос!” гэсэн үг. Тэгээд эндхийн манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр сарыг үзэн яд. Хүрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад би, нарыг заавал олно. Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгүй. Зайлаад очих газар байхгүй. Тэгээд тийшээ яв, үх. Ингэж чадахгүй гэж битгий эргэлз. Бид чадна, ална, алуулна.
Зүүн гар дээрээ тамхины цогийг тавь, Мянга мянга болж хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хөгжмөө унтраа. Гэрэл хэрэггүй, за асаачих, цаас үзэг, хар бэхээр өдөр сар; гурван сар, бичихэд нэг л хэцүү байна. Одоо арай болоогүй байна. Хэд хоёр хоногийн дараа болно
Сайхан нойрс.

Шар нар. Хот. Уул. Зүүн гарын алган дээр шар усаар дүүрсэн пүмбэгэр юм гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет энд тэнд хаягдсан хэвтсэн ном, нараар. тэр бөөрөнхий шар нараар харвадаг. Өдөр болгон, нар бол сум. Намайг оноогүй удаа байхгүй. Бүрхэг байлаа ч харанхуй байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхүү л зүйрлэл. Бүтэн сайны өглөө нэг л уйтгартай, уйтгартай бүтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. галзуурсан сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хүлээж л бай. Таван цаг бүтэн сайн. Ээж Сараа хоёр зурагт үзэж байна. Би юу ч үздэггүй. Тамхилъя. Тамхилаад арай дээр болно, Дээр, доор. Би нэг л дөрвөлжин өнцөг. Хурц өнцөг. Сэргээтэх. Сэргэх чадал алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хөгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа. Маргааш нэгдэх сайн өдөр. Хар бугуйвч.
Ном харъя. Ямар ч ном хэрэггүй, тэгэхдээ зарим үг, хөгжмийг сонсоход цус хатуурдаг, нүд хурц болдог. Тэгээд гинж. бөгж цус олдог.

urgeljilne…

Тэр эх уруул нь хатан омголтож бvх бие нь дагжин чичирч байлаа.
Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хөтлөх ганцхан vртэй хvн шvv, vхэж л болохгvй гэсэн зvрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хvvгийнхээ ханцуйнаас нь хөтлөн ядуу оромжноосоо гарав.

Гараас нь хөтөлбөл биеийнх нь халуун хvvд нь халдаж болзошгvй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншvv хярвас vнэртэн, дайны сvvдэр хvvшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дvрвэн нvvхийг шаардсан бичиг хэдэн өдрийн өмнөөс тараасан хэдий ч эх төрөлх тосгоноосоо явахыг хvссэнгvй. Явъя гэхэд нvvдлийн ая даахгvй ужиг өвчиндөө баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгvйг хичээжээ.
Талын балмад цэрэг замдаа тааралдсан хот сууринг дээрэмдэн эзэлж юу тааралдсан болгоныг хvйс тэмтрэн ирж явна гэх vг чихнээс чихэнд өртөөлөн, ам дамжин яригдсан хэдий ч эхийн сэтгэл яагаад ч юм айсангvй.
Тосгон эзгvйрчээ. Улс орны амин сvнс нь газар нутаг, иргэд байтал захирагч бvх хvнээ аван дvрвэн одсонд эхийн зvрх харамсан тvгшиж байлаа. Ирж яваа тэр улсын цэргvvд нь морьдоо хvртэл цул мөнгөөр тоноглож, алтан бvс, алтан дуулгатай энэ ертөнцийн хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хvмvvсийн ярьж байсныг эх сайн тогтоож авчээ.

Тийм орны эзэд болоод цэргvvд нь ухаангvй байх ёсгvй, хvv бидэн хоёрыг яах ч vгvй гэж эхийн зөн совин өөрөө өөртөө учирлан байв.
Хvvгээ хөтлөн явсаар дэлгэн орхисон дvнзэн баганатай дааман хаалгаар орлоо. Энэ хашаанд тосгоны эрхтэн дархтан, баяд ноёд амьдардаг байсан юм. Хаалга цонхоо дэлгэн орхиж санд мэнд дvрвэн одсон тэдэнд эх нутгаа гэх өчvvхөн сэтгэл vлдээгvйн ор мөр тодхон харагдана.
Эх хvv хоёрт энэ сууринд хөл тавьж vзээгvй газар гэвэл энэ.
Тэртэй тэргvй харь орны хvчирхэг цэрэгт эзлэгдэж байгаа юм чинь vvд хаалгаа цоожлохын хэрэг юусан билээ.
Эх хvv хоёр явсаар баян Жv-гийн гэрт оров. Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн юу юугvй зочин хvлээж авах гэж байгаа юм шиг орхижээ.

Хvv ширээ дvvрэн тансаг амттанг хараад ухасхийв.
-Миний хvv болохгvй ээж нь эхлээд хvртэе” хvлээ.
Миний хvv хvлээж бай, ээж нь одоохон хэмээн тамирдсан биеэ хvчлэн хэлэв.
Эхийн сэтгэлд зөн совингийн хар буужээ. Учир нь харь орны цэрэгт хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж болзошгvй гэж болгоомжлосных. Бvх идээнээс хазлан амсав. Юутай ч амт чанар нь хэвээр ямар нэгэн нөлөө өгсөнгvй. Хvvгийнхээ идъе гэсэн болгоныг шимж шимж өглөө. Уут дvvрэн тансаг амттанг хvvгийнхээ бvснээс уяв. Морин төвөргөөн мөндөр шиг сонсогдож, цэрэг эрчvvд тосгон руу орж ирж байгаа сонсогдоно. Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан хvдэр хvрэн баатрууд тав таваар эгнээ барин ирж явлаа. Тэдний туг, хиур тун сvрлэг. Ээж хvvдээ баяны гэрээс олсон өөрөө явдаг оньсон тоглоомыг өгөв. Хvv тоглоомондоо улайран цэргvvдийн зvг ойртон тоглосоор .

Хvv тэр гоё илд бамбай, туг сvлдэт цэргvvдийг шохоорхон дөхсөөр… Эхийн бие улам муудсаар хэдхэн цагийн нас vлдэж байгаагаа мэдэрсэн хэдий ч хvv минь гэсээр араас нь мөлхөн гvйцэх ч тэнхэл алдарлаа. Vрээ авлаа гэхэд би ингээд л vхнэ. Vлдээлээ гэхэд би яах вэ?! Хэдийгээр хөдлөх тэнхээ алдарч vхлийн босгон дээр ирж байгаагаа мэдэрч байсан хэдий ч хараагаа салгалгvй хашааны завсраар ширтсээр л байлаа. Тэгтэл бусдаас илvv гоёмсог чимэглэлээр чимсэн бvгээн зvсмийн морьтон баатар хvvг харан ташуураараа дохилоо. Хөтөч баатар мориноосоо vтэр бууж хvvд ойртон дөтлөхөд хvv огт айсан шинжгvйгээр оньсон тоглоомоо урдаас нь сарвайв. Миний хvv айлтгvй очсоныг бодоход ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгvй дээ хэмээн баяр харууслын бvлээн нулимс хацар эсгэн бөмбөрөхөд тvvний эцсийн амьсгалын өмнөх тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хvvг нь дvvрэн яваа баатар эрийн жавхаат дvр алсран холдсоор байвай. Тэдгээр баатар эрсийн vг хэлийг ойлгоогvй ч зөөлөн эерvv дуудлагаар хэлж байсныг эх зөнгөөрөө мэдэрсэн ажгуу. Тэр vг бол “энэ хvvг Өvлэн ээжид хvргэж өг” хэмээн яруу Монгол vг байсан юм.

Улаанбаатар-Сөvл 2007 оны 10 дугаар сар
Монголын зохиолчдын эвлэлийн гишvvн Банзрагчийн Цэрэнжамц

Эмгэн эрүүндээ наалдсан будаагаа гараараа арчаад эмнэлгийн хоолны амтгүй тухай ээлжит яриагаа эхлэх гэснээ:
-Охин минь чи хүүхэдтэй юу гэж асуув. Хариуд нь би:
-Гурван хүүхэдтэй гэвэл:
-Би ч гэсэн гурван хүүхэдтэй. Гэхдээ миний гурван үр эмээгийнх нь зүүдэнд байгаа гэснээ над руу харж шүдгүй амаа ангайлган инээмсэглээд ярьж эхэллээ.

-Одоо чи эндээс зайл. Чиний энд байх хугацаа дууссан.
-Би тэгээд хаачих юм бэ? Намайг битгий хөөгөөч.
-Чи анх зүүднээс ирсэн биз дээ? Тэгээд буцаад зүүдэндээ очихгүй юу?
-Би зүүднээс ирээгүй. Намайг өршөө хэмээн хамаг хүчээрээ хашгирав.
Хар хөлс цутгасан байлаа. Хонгилд хэн нэгний бөгшүүлэн ханиах битүү сонсотно. Цонхоор цагаан гэгээ тусаагүйг бодоход үүр цайх яагаа ч үгүй бололтой. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхлэв. Нэг, хоёр, гурав, дөрөв… зуун гуч, зуун гучин нэг, зуун гучин хоёр…
-Чи минь хаашаа явах гэсэн юм бэ? Энд хичнээн хугацаагаар ч байж болно шүү дээ?
-Үгүй ээ, би эндээс заавал явна. Энд байх надад дэндүү гунигтай байна.
-Чи анх зүүднээс ирсэн. Тэнд тийм ч сайхан биш гэдгийг чи мэдэж байгаа.Тийшээ бит¬гий яваач.
-Би заавал явна. Намайг явуулаач хэмээн хамаг тэнхээгээрээ хашгираад сэрэв.
Дэргэд минь тэр намайг айсан харцаар ширтээд сууж байв. Хамаг биеэ хураажээ. Царай нь бүр цонхийчихжээ. Хэд хоног хоол ундгүй намайг харж хоносон түүнийгээ хайрлах сэтгэл төрлөө. Хонгилд хэн нэгний их л баяртайгаар инээх сонсотно. Цагаан гэгээ тусаагүй гадаа харанхүй ноёлж байв. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав, дөрөв… хоёр зуун далан долоо, хоёр зуун далан найм…
Анх сайхан зүүднээсээ салахыг хүсэхгүй, унтаад л байвал бүх юм болох юм шиг санагддаг байв. Гэвч удалгүй аль нь зүүд аль нь зүүд биш болохыг ялгахаа байж билээ.
* * *
Түүнээс олсон анхныхаа хүүхдийг төрүүлээгүй юм. Хүүхэд төрүүлэх ямар ч боломж тэр үед бид хоёрт байсангүй. Магадгүй тэр үед л ямар ч боломжгүй мэт санагдаж байсан боловч хэрэв зориглосон бол бүх юм болох байсан биз. Тэр л хоёулаа сургуулиа төгсье. Ажил төрөлтэй болъё. Дараа нь үр хүүхэд болж л таарна гээд байсан юм. Харин бид хоёрт дахиж үр заяагаагүй.
Хичнээн арга чарга хийлгэж, хичнээн удаа мэргэлүүлж төрөглүүлсэн боловч нэмэр болсонгүй. Муур, нохой, бүр яст мэлхий тэжээж үзэв. Орой ажил тараад хүмүүс үр хүүхэд рүүгээ яардаг бол надад тийм хувь тохиосонгүй. Энэ бүхэнд санаа сэтгэлээр унах болов. Тэр надад хүүхэд өргөж авах тухай ярьсан боловч өөрөө хүсэхгүй байгаа нь царайнаас нь илэрхий харагдаж байлаа. Гэртээ орж ирээд зурагт үзэх, хоолны ширээний ард ажил төрлийнхөө ойр зуурын сонинг ярих төдийгөөр тэр бид хоёрын амьдрал үргэлжлээд байвал байх л байв. Тиймээс би түүнээс салахаар шийдэв. Хэд хэдэн удаа би түүнд хоёр тийшээгээ болохыг хэлсэн боловч тэр огт зөвшөөрсөнгүй. Намайг аргадан гуйж, сүүлдээ бүр асгаруулан уйлах болов. Би ч дотроо эр хүний нулимсыг барах муу ёр гэж үзээд салах сарних тухайгаа түүнд хэлэхээ байзнав. Гэтэл нэг шөнө би ер бусын сонин зүүд зүүдлэв.
* * *
Тэр ажлаасаа оройтож ирэв. Хаалга үүдээ хэмх балбаад тайлж өгөхийн завдалгүй бөөн уур хилэн орж ирлээ.
-Үхсэнээ хийгээд үүдээ тайлахгүй байгаа юм бэ? Хэнтэйгээ юугаа хийгээд байгаа юм гэснээ үснээс минь зулгаав. Үс минь хэсэг бусгаар шалан дээр унахад өөрийгөө би нулимсгүй болчихсоноо мэдлээ. Үнэндээ надад уйлъя гэвч нулимс үлдсэнгүй. Орилж чарлахгүйг хичээж хөмхийгөө зуув. Учир нь хажуугийн өрөөнд хүүхдүүд унтаж байгаа. Юун хүүхэд… Түүний гараас мултраад хажуугийн өрөөнд гүйж оров. Гурван жаахан амьтан зэрэгцээд унтаж байлаа. Бурхан минь би чинь гурван хүүхдийн эх юм байна шүү дээ? Аавтайгаа жигтэйхэн адилхан хоёр хүү, өөртэй минь учиргүй адилхан нэг охин. Тэднийгээ сэрээхгүйн тулд түүнийг хамаг хүчээрээ өрөөнөөс түлхэн гаргав.
-Чи миний амьдралаас зайлаад өгөөч. Чамайг харахаас нүд хорсож байна. Навсайчихаад юугаа өмссөн юм бэ? Хэндээ сайхан харагдах гэж ядаад байгаа юм.
-Чи минь тайвширл даа? Хүүхдүүд сэрлээ.
-Битгий хуц. Наад хүүхдүүд чинь бүгдээрээ минийх биш гээд элэг дүүрээг минь доргитол өшиглөж унагаав. Ийш тийш гуйван үсчиж байснаа төдхөн архиндаа цохиулаад унтаад өгөв. Би чимээгүйхэн босоод хүүхдүүдийнхээ өрөөнд орлоо. Том хүүгийн минь нүд бүлтэлзэн:
-Ээжээ, аав таныг дахиад л зодоо юу гэхэд нь би өөрийгөө байнга түүний гарын шүүс болдгоо мэдлээ.
-Үгүй ээ аав нь зодоогүй. Зүгээр л их ядарсандаа бухимдаад баахан орилж орилж унтаад өглөө. Аав нь яасан гэж ээжийг нь зодох вэ дээ зэргээр түүнийг тайтгаруулахдаа эдгээр үгсийг түүнд байнга хэлдгээ ч ойлгов. Хүүхдүүдээ харж баахан суув. Цонхоор цагаан гэгээ тусчээ. Үүр цайж байна.
Дараа шөнө нь мөн л өнөөх зүүдээ зүүдлэв. Гэхдээ үйл явдал өмнөхөөс ялимгүй ялгаатай. Тэр мөн л оройтож иржээ.
Гурван хүүхдээ хонгилд сандал өргүүлээд зогсоосон байв. Янз нь би түүнд унатлаа цохиулаад ухаан орж байгаа бололтой. Тэр хэдийнээ архиндаа дийлдээд унтаад өгжээ. Би арай ядан босоод хүүхдүүдээ дагуулан өрөөнд нь орлоо. Орыг нь засаж өгөөд тэднийгээ харж баахан суув. Заримдаа хэдэн өдрөөр гэрээсээ гарах эрхгүй суух юм уу, эсвэл нүүр ам эрээн цоохор болсон байх учир нар салхи үзэлгүй өрөөндөө хоргодон байгаагаар зүүдлэнэ.
Харин сэрээд би түүнд энэ зүүднийхээ тухай огт ярьдаггүй. Яагаад гэвэл хичнээн хатуу хөтүү амьдралыг эдлэж байгаа ч тэр зүүдэнд би гурван жаахан хүүхдийн эх. Тиймээс зүүднээс хагацах надад хэцүү байв.
Заримдаа би тэднийгээ өдөр юу хийж суугаа бол гэж бодоход сайхан санагдана. Хурдан нар шингэж бүрий болоосой хэмээн өөрийн эрхгүй яарна. Хурдан л зүүдлэхсэн. Хонгорууд минь намайг санаа болов уу гэж бодохоор үрээ санасан эх хүний жаргалыг эдлэж байх шиг бодогдоно. Нэг шөнийн зүүдэнд тэр мөн л оройтож ирэв. Энэ удаа тэр ганцаараа ирсэнгүй. Залуухан хөөрхөн найз бүсгүйгээ дагуулж ирэв. Өнөөх нь ичихгүй дагаж ирэв. Би юу ч хэлсэнгүй.
Хүүхдүүдээ өвөртөлөөд хэвтлээ. Унтахын өмнө тэр өрөөнд орж ирээд:
-Маргааш орой ирэхэд наад гурван зулбасгаа дагуулаад гэрээс явсан байгаарай. Чиний энд байх хугацаа дууссан шүү. Өөр чамтай ярих юм алга гэв.
Өглөө сэрэхэд гэрт хэн ч байсангүй. Тэр ажилдаа явжээ. Гэр орон өнөөх л хоосон хөндий хэвээрээ. Хүүхдүүд минь яаж байгаа бол одоо өдийд гудманд л бөөвийтөл зогсож байгаа даа. Ямар ч байсан тэдэндээ очих минь гэж бодоод үргэлжлүүлэн унтахаар тоолж эхлэв. Хэдэн мянга, хэдэн зуун удаа тоолсон ч нойр хүрсэнгүй. Өдөржин орондоо хий хөрвөөн хэвтлээ. Тэр орой ажлаасаа ирээд орноосоо босоогүй намайг гайхан харснаа:
-Миний хөгшин яав. Бие чинь өвдөө юу? Би эмч дуудах уу? Хоол цай хийх үү? зэргээр сандран дэргэд минь сэтгэл зовнин зогсов. Би юу ч хэлж чадсангүй. Хурдан л шөнө болж гурван үрдээ очмоор санагдаж байлаа.
Шөнийн зүүдэнд тэр ирсэнгүй. Хүүхдүүд минь их л жаргалтай. 3ypагтаар хүүхэлдэйн кино үзэж оройжин шуугилдав. Тэднийг оронд нь оруулаад бага хүүгийнхээ захиалсан ёсоор тэдэнд чоно туулайтай үлгэр ярьж өгөв. Харин үүрээр хаалга хүчтэй балбах чимээнээр би сэрэв. Тэр шал согтуу гуйван зогссоноо:
-Чамаас болж эрүүлжүүлэхэд хонолоо гээд гар цунхээрээ толгой руу дэлсээд авлаа. Цаад өрөөнд хүүхдүүдийн минь хоолой мэдэн орилох дуу бүдэг бадагхан сонсотлоо. Өдөр нь ганцаараа сууж байхдаа энэ зүүдийг тэвчмээргүй санагдав. Тэгээд шөнө зүүдэндээ юу хийхээ төлөвлөв. Ямар ч байсан гурван хүүхдээ дагуулаад тэр муу новшоос явна гэж бодов. Гэвч зүүдийг захиалж төлөвлөж болдоггүйг би мэдсэнгүй. Урьдын адил зодуулсаар доромжлуулсаар хүүхдүүдийнхээ нулимсыг харсаар зүүдээ үргэлжлүүлэн зүүдэлсээр байв. Энэ зовлонт зүүдний амьдралаас салмаар байвч хоргодох юм гурван жаахан үр минь…
Ийм зүүдийг би бүхэл бүтэн гурван сар зүүдлэв. Эхэндээ зүүдний амьдрал минь тэр амьдралын гэрэл гэгээ болсон гурван жаахан ур минь намайг сэргээж байлаа. Гэвч эцэстээ тэднийгээ аврах ганцхан зам бол шөнө унтахгүй буюу юу ч зүүдлэхгүй байх гэж үзээд дөрвөн шөнө унталгүй зурагт үзэж өнгөрөөв, Хүн хэдий их тэвчээртэй ч нойргүй байж яахан гэвчих билээ.
Тав дахь өдрийн шөнө өөрөө ч мэдэлгүй унтаж орхисон байв. Шөнийн зүүдэнд гэр анх удаагаа эрүүл ирэв. Надтай юу ч ярьсангүй Би өрөөнд нь айгаад орсонгүй. Харин өглөө эрт би өрөөгөөр шагайв. Сайндаа ч биш том хүүгийнхээ чүнхийг авах гэтэл амнаас нь xөөс цахраад нүд нь хараатайгаа тэр үхчихсэн байлаа. Ямар их баярласнаа илэрхийлэхийн аргагүй.
Үнэхээр сэтгэл хангалуун зүүднээс би сэрлээ. Тэр инээмсэглэсээр сэрсэн намайг гайхан харснаа:
-Найз нь ажилдаа явлаа Миний хөгшин хоол цайгаа сайн уугаарай Би бэлтгээд тавьчихсан.
Түүнийгээ ажилдаа явсны дараа би сайхан мөрөөдлөө үргэлжлүүлэн гурван хүүхэдтэйгээ өнгөрүүлэх аз жаргаптай зүүдний амар тайван амьдралыг төсөөлөн бодсоор өдрийг өнгөрөөв. Түүнд орой ажлаасаа ирэхэд нь сайхан хоол хийж тавьлаа. Одоо л миний амьдрал бүрэн бүтэн болчихсон юм шиг санагдаж байв. Шөнө унтахдаа хичнээн сэтгэл хангалуун байсан гээч. Даанч тэр шөнө юу ч зүүдэлсэнгүй.
Тэр өдрөөс хойш гучин жил өнгөрчээ. Гучин жилийн турш би нэг л зүүд манахыг хүссэн боловч тэр зүүдээ зүүдэлсэнгүй. Амьдрал минь горьдлогоор л дүүрэн өнгөрлөө. Гэхдээ миний горьдлого дуусах болоогүй. Нэг л өдөр томоо болсон гурван хүүхэд минь:
-Ээжээ, бид ирлээ, бид зүүднээс ирлээ гэсээр ороод ирэхийг л харуулдаж байна даа гээд эмгэн зүүдээ манахаар буруу тийшээ хараад хэвтэв.
Хонгилд хэн нэгний мэгшин уйлах тодоос тод сонстож байгаа.

П. Батхуяг

Ариунаа шат өөд хамаг чадлаараа тэмцэн гvйсээр байв. Тvvний хувьд бvх юм утгагvй болжээ. Итгэж явсан амьдрал мөрөөдөл нэг л өдөр салхинд хийсэх мэт алга болж өөрөө орчлонд зvгээр л хумхын тоосны төдий төрсөнтэй адил санагдсан тэр мөчид энэ есөн давхраас нисэхээр шийдсэн нь энэ. Араас нь хэн нэгэн хариугvй бариад авчих гэж байгаа аятай амь тэмцэн гvйсээр дээвэр дээр нь гарав. Хотын бvрхэг ч гэсэн vзэсгэлэнтэй төрх, хvн олон хөлхөлдсөн гудамжны чимээ урьдынхаас нэн таатай санагдаж дахиад харахгvйдээ бяцхан гутарлаа. Гэвч одоо тvvнийг ямар ч шалтгаан зогсоож чадахааргvй болжээ.

Дээврийн ирмэг дээр хөлөө тавьснаа огтхон эргэлзэлгvй vсэрчихлээ. Тvvний бие сэтгэл ер урьд хожид байгаагvйгээр хөнгөрснийг мэдрээд таатайгаар инээмсэглэв. Чихэнд нь салхи шуугиж доорхи гудамжны чимээ ойртоно. Одоо тvvнд бас юу ч эс хамаатай. Тvvний туулж өнгөрvvлж буй эцсийн мөч хийгээд зам хоёр тун ч ахархан. Яагаад ч юм энэхvv сvvлчийн агшинд тvvнд Чинбатын тухай бодол орж ирлээ. Чухамдаа гол хэргийн эзэн нь тэр билээ.

Анх тvvнтэй танилцахдаа их л хөглөж билээ. Наймдугаар ангид билvv дээ сургуулийнхаа цайны газар ангийнхаа охидтой сууж байтал Чинбат орж ирлээ. Хуурга захиалж аваад эргэхдээ бvдэрч хамаг хоолоо Ариунаагийн энгэр лvv асгачихаж билээ. Чинбат яаран алчуур гарган арчсан. Харин тэр арчиж байхдаа санамсаргvй гарт нь тэмтрэгдсэн цамцных нь цаадах булбарай зөөлөн зvйлийг гэнэт мэдэрснээ жигтэйхэн ихээр сандарч хоол асгаснаасаа дор улайжээ. Тэгээд л гvйгээд гараад явчихсан. Тэрнээс хойш гурван намрын дараа тэр хоёр нэг гэрт орсон. Хааяа хөгтэй танилцсанаа ярьж инээлддэгсэн. Хvнд хайрлуулахын жаргал ямар байдгийг тэр хэнээс ч дутуугvй амталсан хэдхэн жилийн цаана Чинбатыгаа өөр нэгэн бvсгvйтэй хоног төөрvvлэхийг vзнэ чинээ санаагvй. Хэнээс ч илvv итгэж хэнээс ч илvv хайрлаж явсан энэ эмзэгхэн хайр нь хормын төдийд дөл адил бөхөхийг vзсэндээ дэндvv гутарсан. Ийм хайр байдаг гэж эвлэрснээс ийм амьдрал байдаггvй гэж эвлэрэх нь тvvнд амар санагджээ. Одоо тэр юундаа ч итгэж юундаа ч найдаж амьдрах юм билээ дээ. Тvvнээс хагацаж өөр амар амгалан эрэлхийлэх нь таатайхан байх.
……….Тиймээ тvvнээс хагацаж…….тvvнээс ….тvvнээс……..хэнээс юунаас гэнээ ………. Чинбатаас биз дээ ……… тийм vv……Чинбатаас………. Чинбат л хуурсан болохоос хайр сэтгэл тvvнд vнэнч хэвээрээ байсан биш гэж vv ..Чинбатгvйгээр амьдралыг төсөөлж болно. Харин хайргvйгээр төсөөлөхгvй …. тэгээд хайр ……. хайр гэдэг чинь ….хайр тvvнийг орхиогvй ..тийм байтал би юунд нvvр буруулна вэ…..
Тэр гэнэт амьдрал ямар vнэтэйг, сайхан хайрынхаа төлөө амьдарна гэдэг ямар утга учиртайг ойлголоо. Даанч хэтэрхий оройтсон байлаа.
Хvмvvсийн хашгиралдах хийгээд машин тэрэгний дуу замхран холдлоо. Удалгvй тvргэний тэрэг ирж газар хэвтэх Ариунааг авч явлаа.

……Сэхээн амьдруулах тасгийн нэг өрөөнд өглөөний нар цонхоор туссан тэр мөчид Ариунаа хvнд зовхио дааж ядан нээжээ. Амьдралыг vнэлсэн тvvнд талархаж амьдрал юу нь илvv vнэтэйг харуулах ч гэсэн юм билvv дээ.
Ш. Баяржаргал

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад “Зайлуул. Дагва шив дээ” хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. “Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна” гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.

Тэр морио уячихаад, наашлахдаа үрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав.
        Дэнсмаа түүний бөгтийсэн өргөн цээж ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин аажуухан явааг хараад “Өтлөх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.
        - За сайн байн? уу?
        - Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.
        Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,
        - Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.
        - Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.
        - Тийм гэнэ лээ Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.
        - Тиймээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод
        - Хүү хаачаа вэ гэж асуулаа.
        - Хонь руу явсаан. Саахалтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон
        - Хүү минь овоо болж билээ гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн  нэг хараад жалавчныхаа усыг хутган
        - Яахав хөөрхий минь өсч өндийж миний ганц түшиг болж байна гэлээ.
        Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өмнө очив. Дагва бүрхээрт тогтсон ээрэмнээс хуруугаараа өлгөн авч амсаад,
        - Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.
        - Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.
       … Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар! Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч “өнөөх л бага сургуулийн: цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргүүлж яваа байх” гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч, үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг төрж, “царай алдахгүй” гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,
      - Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарсхийн,
      - Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэндг
      - Чи ямар байлгах гээв гэж зандарчээ.
      - Байдгаараа байж болохгүй болоо юу?
      - Тийм болсон бол яах нь вэ?
      - Жаргал чинь дэндэж л дээ.
      - Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.
      - Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!
      Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаарласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг “аав аа” хэмээн цухиран орилж билээ.
      Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын торгон Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж.
      Олон хүн “Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир! Хүүгээ бод” гэж ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй
       Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэм “би ч бас түргэдсэн байх” гэж бодогдох болсон билээ.
       Тэр гайт намраас хойш 10 жил өнгөрчээ. Сүүлийн гурван дөрвөн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм.
       Царайлаг сайхан зүс, баян тарган эцгийнхээ буянд эрдсэн Бумжидын дэргэд Дагва даанч хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн “хохь нь дээ, байж байгаа нь хараач” гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч яваа юм..
       Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өнгө орон ягаан туяа татаж байлаа
      - Танайхан сайн биз дээ.
      - За даа… сайн даа, сайн
      - Бумжид байгаа биз дээ?
      - Саяхан хот руу явсан.
      - Хэзээ ирэх юм бэ?
       - Мэдэхгүй ээ! Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал  тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. “Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг” гэж нутгийн залуус инээд хөөр болгон ярилцдагыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид “чи зүгээр л зайл” гэж хэлэхэд бэлэн байх. Дагва яах ч билээ дээ!
      Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,
      - Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд
      - Юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ гэв.
      - Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,
      - Юу? Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.
      - Тэр чинь миний юм биш ээ!
      - Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?
      Дагва толгой дээрх алчуураа авч нүүрээ шудраад
      - Би том алдсаан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо.
      - Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү? Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав.
      Дагва дув дуугүй хэсэг суугаад, өмнөх аягатай архи авч залгилав. Тэгээд босч үүд рүү явснаа түр зогсож:
      - Би ирнээ гэж хэлээд гарав.
      Дэнсмаа гэнэт сэхээ авч “бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой” гэж хэлэхээр гүйн гарвал хуучин нөхөр нь өөрийн алдаа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг бөхийсөн уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

1999.12 03

ПYРЭВЖАВЫН ПYРЭВСYРЭН

       П.Пүрэвсүрэн 1938 оны 2 сарын 20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Төрийн шагналт яруу найрагч. Улаанбаатар хотын УБДС 1962 онд төгссөн.
      1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.
      П.Пүрэвсүрэн шилдэг бүтээлээрээ төрийн шагнал. МЗЭ-ийн шагналаар шагнагджээ Тэр ‘Хүний тухай дууль” 1963, “Монгол монгольфе” 1968. “Бүргэдийн дууль” 1960, Тал’ 1969, “Хүслийн зарлиг” 1973. “Yдийн нар өндөр” 19/7, “Цэцгийн хувь” 1973. “Их тээлийн даваа” 1960. “Уран захидлын хариу” 1983. “Есөн зуун хоног” 1984 “Танил хорвоо” 1985, Хайрын домог” 1987, Бид хэдийн явдал” 1991. “Yдийн нар өндөр” 1994 “Тавилан” 1996, “Хүслийн зарлиг” 1999,”Сартай шөнийн дээрэм”  2000 зэрэг ном бүтээжээ.

Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа.

Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж өвсөн дотор зүү гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гүнсэнг явсан хойно хөгшин төгцөгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар болов. Хурим хөлтэй өнгөрч, амьдрал буулгаа хүзүүнд нь углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй. Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нөхөр нь наргиж хэсээд явдаггүй ч эзгүйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи өрх хөвсөлзүүлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын өмнө тэднийд саахалтын нь хархүү ирж билээ. Дэнсмаа Гүнсэнд хавтага шаглаж суув. Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж “Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм даа” гэж гоочлов. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй аальгүй зангаар жуумагнаад, “Чи юугаар дутаав. Эхнэр чинь чамд өвдөгөө тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгүй байна уу” гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархүүгийн хор буцалж, “Чи хүнийг хэлэлтгүй. Би цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий” гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархүүг тонгорог шиг харцаар эсгэж, ‘:Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз” гэж шаралхан дайрчээ. Дэнсмаа холбоо сүлбээгүй хүнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангүй. Харин амаа асуулгах шиг санагдсан нь нөлөөлж, нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад Гүнсэнгийн царай барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ

Хадму