Archive for the 'History' Category

Olloo.mn-s iim neg yum olloo. Pii, manaixan iim bsan gej uu? Sanaand bagtamgui yumaa, arai xudlaa bailgui dee l gej bodjiina :P .

ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн академич И.М.Майский 1919 оны 3 сараас 1920 оны 10 сар хvртэл монголын нутгаар хийсэн экспедицийн тэмдэглэл болох 1959 онд Москвад хэвлэгдсэн ХУВЬСГАЛЫН ӨМНӨХ МОНГОЛ номноос редакцийн засвар, нэмэлтгvйгээр орчуулан оруулж байна.

Хувьсгалаас өмнө vеийн Монголын тухай тvvний хил хязгаараас чанадад тvгээмэл байсан алдаатай төсөөлөл, хуурамч баримтуудын нэг нь Монголчуудын зочломтгой зангийн дээд илрэл нь зочдод охин буюу эхнэрээ өгч хонуулдаг гэсэн цуу яриа юм. Монгол орноор жил хагас гаруй хийсэн миний аялал, ажиглалтын явцад энэхvv мэдээллийг батлах нэг ч явдал болоогvй бөгөөд ар Монголд ийм заншил огтхон ч байгаагvй гэдэгт би эргэлзэхгvй байна. Гэвч, би дээрх заншил байдаг гэдгийг vгvйсгэхийн зэрэгцээ, ар Монголын эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн хооорондын харьцааны шинж төрх нь иймэрхvv зохиомол домог мэт төсөөллvvдийн бий болох нөхцөл болдог гэдгийг яалт ч vгvй хvлээн зөвшөөрөх ёстой болно. Тvvхийн баримтуудаас Монголд эрт цагаас эр эмийн харьцаа нь хатуу ширvvн зохицуулагдаж байсан нь харагддаг. Чингисийн Их гvрний vед буруу хурьцалд цаазаар авах ял оноодог байсан нь 1246 онд IV хамба лам Иннокентийн тушаалаар нууцлаг Татарт айлчлал хийсэн Францын лам Плано Карпиний тэмдэглэлд тодорхой байдаг. Аян замын тэмдэглэлдээ тvvний бичсэнийг vзвэл: “Зөвхөн буруу хурьцлаар ч зогсохгvй, шалиглал, завхайрлын бvхий л хэлбэрийг цаазлан хороох ялаар хориглодог байсан” гэжээ. Гэвч тэр цагаас хойш их хугацаа өнгөрч, манай экспедицийн аяллын vед бид өөр дvр зургийг харсан юм. Монголчуудын бэлгийн амьдрал маш эрт эхэлдэг ба дээд зиндааныхны хувьд, жишээлбэл, тайж язгууртнуудын дунд зарим тохиолдолд 8-9 насанд эхэлсэн байдаг. (Хувьсгалт Оросын Эрvvл мэндийг хамгаалах ардын хорооноос 1928 онд явуулсан эрvvлийг хамгаалахын экспедицийн 216 монгол эмэгтэйн дунд явуулсан судалгааны дvнг vзвэл: 10 наснаас бэлгийн амьдралд орсон5; 12 наснаас 3 ; 13 наснаас 17; 14 наснаас 133; 15-аас дээш насандаа бэлгийн амьдралд орсон 58 байжээ. Ийм байдлаар судалгаанд оролцогсдын 73% нь15 наснаас өмнө бэлгийн амьдралаа эхэлсэн байна). Жирийн ардуудын дунд бол байдал арай дээр байсан. Албан ёсны гэрлэлт нь 15-16 наснаас эхэлдэг ба гэрлэлтийн ихэнх хувь 17-19 насныханд оногдож байсан. Сvйт бvсгvй ба хархvvгийн насны байдал ойролцоо байдаг ч залуу vеийнхний олонх нь гэр бvл бололцохоосоо өмнө ертөнцийн явдлыг нэгэнт амталж vзсэн байдаг. Монгол эмэгтэйчvvдийн дунд 14-15 настай ээжvvд ч дайралдана. Энэ ялдамд хувьсгалаас өмнөх Монголд өргэн дэлгэр цэцэглэн хөгжиж байсан янхандах явдлын талаар дурьдах нь зvйтэй гэж бодож байна. Тэр vед Монголчуудын биеэ vнэлэх явдалд хятадын худалдаачид, мөнгө хvvлэгчид, тэдний ажилтнуудыг л буруутган vздэг байлаа. 1788 оныг хvртэл Манжийн засгийн газар Монгол уруу хятад эмэгтэйчvvдийг орохыг хориглож байсан (энэ нь зөвхөн Ховд хотод мөрдөгддөггvй байв И.М.М.) нь Монгол дахь хятад vндэсний хvн ам нь зөвхөн эрчvvдээс бvрэлдэхэд хvргэжээ. Хэдэн арван жилээр Монголд оршин суугаа хятад эрчvvдийн хувьд Монгол эмэгтэйчvvдтэй цаг зуурын бэлгийн харьцаанд орох нь энгийн vзэгдэл төдийгvй Монгол дахь янхандалтын хөгжлиин нэг уурхай болсон гэж vзэж болно. Гэвч зөвхөн хятадуудад бvх хэргийг тохох нь буруу болно гэж би vздэг. Биеэ vнэлэх явдалд хандах Монголчуудын хандлагыг хараад би эхэндээ гайхан цочирдож байсан. Янхандалтыг энд зохисгvй, буруушаам явдал гэж огт vздэггvй, харин ч зvй ёсны, зарим талаараа ашиг орлого авчрах нэр хvндтэй мэргэжил мэтээр тооцдог. Монголын язгууртан, хэргэм зэрэгтнvvд янхнуудтай гэр бvл бололцдог нь дээрх хандлагыг бататгаж өгдөг. Биднийг Монголд ирэхээс 10 жилийн өмнө дөрвөдийн том хошуу ноёдын нэг болох Зоригтхан Ховдын алдартай гоо vзэсгэлэнтэй янхантай гэрлэсэн байсан. Өргөө дэх (одоогийн Улаанбаатар) засгийн газрын гадаад явдлын яамны эрхэм сайдын албыг 5 жил хашсан халхын том ноён Ачитвангийн өөрийн төрсөн ахаасаа булаан авч суусан бvсгvй нь мэн янхан байсан байна. Монголын нийгмийн дээд хэсгийн төлөөлөгчдийн vзэл, хандлага нь ийм байхад хоцрогдож нухлагдсан, тавилан муутай энгийн иргэдийн тухай юу хэлэх вэ. Эцэг эхчvvд vгээгvй ядуу гачаалын эрхээр зуучийн vvрэг гvйцэтгэж, охидоо худалдаж, орлогоор нь амьдрах нь цөөнгvй тохиолдоно. Хот хvрээ болон томхон хийд бvрийн ойролцоо янхнуудын, зарим тохиолдолд гэр бvлийнхэнтэйгээ хамт амьдардаг гэрvvд эгнэн байх бөгөөд тэднийг “нийгмийн зан авирын золиос” болгон жигшин басамжилъя гэж хэний ч толгойд ордоггvй, хэн ч тэднийг чулуугаар шидэж доромжилдоггvй байлаа. Янхандалтад ийнхvv хvлцэнгvй ханддаг өвөрмөц жигтэй vзлийн талаар нухацтай авч vзэн эрэгцvvлсээр, эцсийн эцэст тvvний жинхэнэ шалтгаан хаана нуугдаж буйг би олох шиг болсон юм. Материаллаг шинжийн нөхцөл байдлаас гадна Монголчуудын шvтэн баримталдаг шашинд, бvр тодорхой хэлбэл өрсөлдөгчгvй ноёрхогч сvм хийдvvдийн тулган хvлээлгэж буй бодит байдлын хөрсөн дээр янхандалтын ийм хөгжлиин учир шалтгаанууд суурилж байгаа юм. Монголын эрэгтэй хvн амын 40-өөс дээш хувь нь гэрлэхгvй сахил хvртсэн лам хувраг байдаг. Бидний дурьдсанчлан тэдгээрийн гуравны нэгээс дөрөвний нэг орчим хувь нь тэвчин хvлцэх номлолыг чанд баримталдаг байсан. 1842 онд Өргөөгийн V хутагт тэмбvvгээр нас барсан, Өргөөгийн сvvлчийн Богд гэгээн залуудаа дэндvv задгай явдлаараа алдартай байсан бөгөөд шашны давхаргынхны дунд багагvй хэл ам шуугиан тарьж, өөрийн олон амрагуудын нэгтэй албан ёсоор гэр бvл болсон зэргийг дурьдахад л хангалттай. Гэвч сvм хийдийн дэг жаяг хатуу хориглодог байснаас лам нар ил тодоор гэрлэх эрхгvй байв. Тиим vед лам нарт нэг ёсондоо аврал болж нэг удаагийн явдлаас эхлээд удаан хугацааны бат бэх vргэлжилдэг бараг гэр бvлийн хэмжээний хамтран амьдрагчид бий болж байлаа. Ийнхvv лам нар бол хятадын худалдаачдаас ч илvv нөлөөтэйгээр Монгол дахь янхандалтын хоёрдугаар vндэс болж өгч байгаа юм. Монголын янхнууд ойролцоогоор 14-15 насандаа энэ мэргэжлээр ажиллаж эхэлдэг. Тэд тансаг хооллож, vнэтэй торго, эрдэнэсээр гангардаг. Ер нь Монгол эмэгтэйчvvд гангалах их дуртай, чамин хээнцэр гоёлоор гайхуулах дэндvv сонирхолтой ч гэж хэлж болно. Энэ байдал нь дээд зэргийн vрэлгэн, хамтран амьдрагчдаа цөөнгvй хоосруулж дампууруулдаг янхнуудад бvр ч илvv ажиглагддаг. 25 орчим насандаа янхнууд хөгширч эхэлдэг бөгөөд энэ өөрчлөлтөө бага ч болов нуухын тулд маш өвөрмөц, европын янхнуудын огт мэддэггvй арга хэрэглэдэг байсан нь хуурамч гэрлэх ёслол гvйцэтгэдэг байсан явдал юм. Нөхөртэй монгол эмэгтэйчvvд жирийн бvсгvйчvvдээс өөр гоёл, vс засалттай байдаг. Хөгширч буй янхнууд энэ дvрийг өөрийн нас, төрхөд нийцнэ гэж vздэг байсан. Гэр бvл болох ёслол хийлгvйгээр нөхөртэй эмэгтэйн хувцас, толгойн гоёлыг хэрэглэх хориотой учир янхнууд ламд хандаж, тохиролцсон сvvлчийн өдөр “сvйт бvсгvй”-н найз нөхөд, гэрчvvдийг байлцуулан жинхэнэ хуримын vеэр хийгддэг ёслолыг журмын дагуу vйлддэг. Энэ “гоонь” гэрлэлтийн дараа бяцхан дайллага болж “залуу бvсгvй” маань нөхөргvй хэдий ч гэрлэсэн эмэгтэйн өмсгөлийг хэрэглэх маргашгvй бvрэн эрхтэй болдог байна. Ийм аргыг Өргөөгийн бараг л бvх янхнууд хэрэглэдэг байсан. Гэхдээ зөвхөн л гадаад байдлын нөлөөгөөр тэд “хуурамч”-аар гэрлэдэг байсан гэдгийг хэн хэлж мэдэх билээ? Энэ хачирхалтай, гэнэн ч гэмээр vйлдэлд хөөрхий эмэгтэйн айл гэрийн халуун гал голомтыг vгvйлсэн бvvдгэр гуниг, илvv эрvvл, vр бvтээлтэй амьдралыг мөрөөдсөн харамсал, гашуудал ч байдаг юм бил vv. Янхнууд залуудаа хураасан хөрөнгөөрөө, эсвэл vр хvvхдийнхээ дэмжлэгээр насаа эцэслэдэг. Янхнаас төрсөн хvvхдvvд “золбин” гэгддэг бөгөөд “тэрний охин тэрнээс төрсөн этгээд” хэмээн бvртгэгдэнэ. Хуулийн дагуу тэд эхийгээ асран тэтгэх vvрэгтэй байдаг. Ихэнх янхнууд өтөлсөн хойноо чавганц болж vсээ авахуулан, сахил хvртэж нvгэлт залуу насаа наманчлан насаа элээдэп Халзан толгойтой, атгын чинээ vрчгэр нvvртэй, тос болсон улаан шар навтсаар биеэ халхалсан энэ өрөвдмөөр амьтдыг Өргөөгийн гудамжинд хэдэн арваар нь, хэдэн зуугаар нь харж болно. Гаран дахь эрхээ хурдан хурдан эргvvлж, эргэн тойронд “хамгийн шинэ мэдээ”-г хvргэн, ийш тийшээ яаран хөдөлж байдаг чавганц нар “агуу хов живч”-ийн алдартай байдаг нь оргvй зvйл биш байх аа.

Хэлний хөгжлийн явцад үгийн утга хувиран хувьсаж, өөрчлөгдөж байдаг. Энэ удаад “хүүхэн” гэдэг үгийн утга анхлан ямар байсан тухайд дурдсу.

Орчин цагийн монгол хэлэнд “хүүхэн” гэдэг үг 1. охин үр, 2. нас бие гүйцсэн эрд гараагүй эмэгтэйг илтгэдэг. Харин түрүү үеийн монгол бичгийн хэлний баримт, монголын түүхэн сурвалж бичгүүдээс үзвэл, хүүхэн гэдэг нь одоогийн бидний бүсгүй хүн гэж ойлгодгоос арай өөр утгыг, тодруулбал монгол хүний эртний сэтгэлгээгээр “хүүхэн” бол эр, эм хүйс үл ялган бяцхан хүүхдийг хэлдэг байжээ.

Үгийн бүтцийн хувьд, хүү гэдэг үгнээ тухайн үгийн утгыг эрчимжүүлэх утга бүхий -хан/-хэн дагавар залгаж бүтсэн байна. Том гэдгээс томхон буюу арай том, илүү том, багахан гэвэл “бага”-аас арай бага, хүндхэн гэвэл “хүнд”-ээс илүү хүнд гэсэн утгатай үгс бүтдэгийн адилаар хүүхэн гэдэг нь багасган энхрийлсэн утгатай, нялх балчир бяцхан хүүг хэлдэг үг байв. “Хүүхэн”-р, олон тооны “-д” дагавар залгаж бүтсэн хүүхэд нь “олон хүүхэн”-ыг заадаг байсан бол одоо цагт энэ утга бүрхэгдэн ганц тооны утгатай болжээ.

Өөрөөр хэлбэл, хүүхнийг хүүхэд орлож, олон хүүхнийг илэрхийлэхдээ “хүүхэд” дээр олон тооны дагавар давхар залгаж “хүүхдүүд” гэдэг болжээ. “Хүүхэн” гэдэг үг “бага балчир хүүхэд”-ийг илтгэдэг байсан баримтыг “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” нэрт түүхэн сурвалжаас эш татвал, Чингис хаан зарлиг болруун:

“Хас чулуунд арьс үгүй,
Хатан төмөрт дурс үгүй,
Хайран төрсөн биед мөнх үгүй,
Хатуужин явагтун.
Үнэн үгэндээ хүрсэн хүний сэтгэл бэх.
Өчүүхэн дураан барьж олон лугаа зохь.
Үнэхээр нүүн нөгчих бие биш үү,
Хойд сайнаа эрэгтүн. Хубилай хүүхэний үг өөр (ухаалаг Э.М) буй,
Түүний үгээр явагтун”

- хэмээн зарлиг болоод, гал гахай жилийн хаврын адаг сарын арван зургаанаа (1227 он Э.М) жаран зургаан насандаа Милэгийн (Минагийн буюу Тангудын Э.М) Дөрмэгэй балгасанд нөгчвэй.” хэмээсэн буй.

МУИС, МХСС-ийн багш Э.Мөнх-Учрал 

1924 оны намар Улсын анхдугаар хурал болжээ. Тє­рийн тэргvvн Богд хаан нас барсан учир засаглалын шинэ хэлбэрт орохын тулд энэ хурлыг зохион байгуулсан аж.

Их хурлаар Улсын бага хурал байгуулсан ба дарга нь тєрийн тэргvvний vvрэг гvйцэтгэх учиртай аж. Шинэ Vндсэн хуулиар энэ албыг хэн ч хашсан яахав байв. Яагаад гэвэл нам хэмээх том юм Монголд шинээр vvссэн, цаа­на нь Засгийн газар байна, энэ бvхнийг зангидсан зєвлєлт маягийн цэргийн зєвлєл бай­лаа. Цэргийн зєвлєлийг Рен­чино хэмээх буриад тол­гойлно. Жинхэнээрээ мань хvн Монгол Улсын хэмжээгvй эрхт хаан байлаа. Гол єр­сєлдєгч Данзанг саяхан буу­даад алчихсан аж. Засгийн газрыг Цэрэндорж толгойлно. Эднийхээ дэргэд нам жи­жигхэн, дарга нь япон Данзан. Эрх мэдлийн хувьд vvнээс ч жижиг юм бол Улсын Бага хурал. Єдий хvртэл тєрийн тэргvvний vvргийг Богд хаан гvйцэтгэж байгаад хавар нь гэнэт нас баржээ. Албан ёсны тєрийн тэргvvн доогуур зин­дааны хvн байх нь Vндсэн хуулийн ч бодлого байлаа. Ийм хvний хайгуулд дээд зиндааныхан гарсан байсан юм.

Улсын анхдугаар хурал гол тєлєв хєдєєний ардуудыг хаа­наас ч юм цуглуулан ху­ралд­жээ. Тэд Vндсэн хуулийг батлах vvрэгтэй. Протоко­лоос нь харж байхад малчин ардууд гол тєлєв танин мэ­дэхvйн чанартай л юм асууж “мэдлэгээ” нэмж байв. Одоо­гийнхоор бол багийн хурлар­хуу л юм уу даа. Зарим нь бас санал гарганаа. Улсын нийс­лэлээ юу гэхэв гэхэд “Хойд Бээжин гэж нэрлэвэл ямрав” гэсэн санал ч байв. Хурлын явцад Ерєнхий сайд Цэрэн­дорж тєрийн тэргvvнийг олов. Сайнноён хан буюу урд жи­лээс нь Цэцэрлэгмандал гэж нэрлэгдэх болсон аймгаас цохиж орж ирсэн Гэндэн гэдэг залуу байлаа. Яагаад тvvнийг сонгов гэхээр байн байн олон долоон юм асуугаад байсан аж. Нэг vгэндээ хэлэмгий доломгой, нvvр хагарсан нэгэн.

Тэр vед малын хулгай гэсэн бараг ганцхан гэмт хэрэг Монголд гардаг байжээ. Малаас єєр хєрєнгє байхгvй юм чинь єєр юугаа ч хул­гайлах юм билээ. Ийм хул­гайч санасныг бодвол ховор­гvй байсан бололтой. Ардын намыг vvсгэгчдийн нэг Данзан бас л малын хулгайч байсан. Малын хулгайчийг бас сайн эр гэж эерvvлж нэрлэнэ. Чоныг боохой гэж эерvvлдэг шиг. Гэндэн ийм сайн эрийн нэг байлаа. Гэвч угийн сэр­гэлэн хvн болохоор дороо засарлаа. Хуучин хампаан нь “Хэдэн юм хєєж ирээд Туу­лын бургасанд нуучихлаа, чи тєрийн том хvн болсон юм чинь аргалаад цааш нь гул­гуулаад єг” гэсээр ирэхэд нь хєєгєєд гаргасан тухай яриа байдаг. Хvн нь сэргэлэн юм болохоор дорхноо шинэ нєх­цєлд дасан идээшиж, эрх мэдэл хаана байгаа, хэрхэн тvvнд хvрч болох зэргийг олоод мэдчихсэн юм. Єєрийн албан тушаал нь тєрийн ал­бан ёсны тэргvvн юм байна гэдгийг ч ойлгочихлоо. Согт­сон vедээ “Би жинхэнэ IХ Богд байна” гэж агсам тавина. Найр их хэснэ. Хvvхэмсэг. Маши­наар хvн дайрч алсан ч асуу­дал байдаг. Сайхан дураараа нэгэн байж.

МАХН Коминтерний vгэнд орохоо больж, Монголын удирдагчид бие даах гэж илэрхий зvтгэх болсон учир Москвагаас тєрийн эргэлт зохиохоор шийджээ. Гэхдээ тэдэнд Монголд тулгуур хэ­рэг­тэй байв. Элсний 13 гэлээ гэгчээр тэр vед оросоор “ху­донская фракция” гэж нэр­лэгд­сэн хэсэг эсэргvvг олж тодруулсан юм. Тэдний тол­гойд Гэндэн багтжээ. Намын удирдагч Дамбадорж, Жа­дамба, Цэвээн Жамсрано нар Орос руу ачигдаж, Амар на­рын олон зvтгэлтнvvд ба­руунтан хоч зvvн “лааз єшиг­лєв”. Москвагийнхан бvх эр­хийг Гэндэнд єгєх гэснээ болгоомжиллоо. Ингээд Гэн­дэн, Лхvмбэ, Элдэв-Очир гурвыг ижил эрхтэй намын дарга нар болгожээ. Нэг зэрэг Ерєнхий сайд гурав байж болохгvй болохоор номхон ноомой Жигжиджавыг тави­лаа. Эд тєрийн эргэлт хий­хэд Мон­гол талаас оролцсон “хє­дєє­ний фракцийн” голлох зvтгэлт­нvvд. Гэхдээ эдэн дундаа Гэндэн толгой єндєр байсан юм.

Улсын жинхэнэ эрх мэдэл намд очлоо. Коминтерний заавраар Монголд ком­му­низм байгуулж гарав. Хєрєнгє хураалт, хамтралжуулалт, аллага гараагаа авлаа. Га­даадын бvх компани, хєрєнгє оруулагч нарыг сарын дотор хєєж гаргав. Намын VIII их хурал гэгчээр бvр ч хийрхэж єгєв. Намд эрх мэдэл байд­гийг харуулахын тулд Гэндэн Засгийн газрыг “Намын аж ахуй хариуцсан хэлтэс” гэж нэр­лэв. Ерєнхий сайд Жиг­жиджав. тvvний шууд удирд­лагад хєдєлдєг утсан хvv­хэлдэй болжээ. Хийрхэг­чид эгшин зуур Монгол орны хєл толгойг сольж орхив. Гэвч сэргэлэн хvн болохоороо Гэндэн энэ бvхний дооз хэ­тэрч байгааг ажиглаадахаж. Буруу болоод байгааг Мос­квад мэдэгдсэнээр барахгvй єєрєєсєє бусад буруут­нуу­дыг ч нэр заан матлаа. 1932 онд дэгдсэн бvх ард тvмний бослого Гэндэнгийн са­нуулс­ныг зєв болохыг Моск­ва ойл­гов. Ингээд Мон­голоос Ко­минтернийг хєєж гаргаад “шинэ эргэлтийн бод­лого” гэгчийг явуулж эхэллээ. Нам тєрийн удирдлагад бай­сан Шижээ, Бадрах нар “зvvн­тэн” хоч зvvгээд мєн л Москва ачигдав.

Шинэ эргэлтийн бодлого буюу Гэндэнгийн тvрvvн нь хийсэн буруу юмыг засах vйл хэргийн толгойлогч нь эргээд “зvvнтний” удирдагч Гэндэн болж таарлаа. Жигжиджав хугацаа нь болсноо мэдсэн юм шиг “амиа хорложээ”. Гэндэнгийн байнгын дарам­танд байсан тэр яаж vхсэн нь одоо болтол тайлагдаагvй оньсого. Ингээд мань хvн ор­ноос нь Ерєнхий сайд болох нь тэр. Бутачийн Гэндэн улаан хамгаалагч байхаа бо­лин тєрийн зvтгэлтэн болж буурь суун лам ахаараа овог­лон Пэлжидийн Гэндэн бол­лоо. Одоо тvvнийхээр Зас­гийн газар эрх мэдлийг тєв­лєрvvлж, нам эргээд жижгэ­рэх ёстой. Иймээс намыг хагалан бутаргах, єєрєєр хэлбэл самардаж хаях хэрэг­тэй болсон юм. Намын гурван даргын нэг нь болох єєрєє Ерєнхий сайд болж буй хэрэг. Энэ нь хуучнаар тушаал бууж буй хэрэг ч vvнийг Гэндэн тушаал дэвшиж буй болгож чадсан юм. Нєгєє дарга Эл­дэв-Очир бослого дарж яваад машинаас унан хvзvvгээ гэмтээжээ. Тvvнийг эмчлvv­лэхээр Москва явуулав. Хо­жим тэр эргэж ирэлгvйгээр тэндээ vхсэн. Гурав дахь дарга Лхvмбэд чухамдаа Гэндэнгийн санаачилгаар “Лхvмбийн хэрэг” гээчийг зохиож єгсєн билээ. Зєвлєлт засгаас зугтаж Монголд дvр­вэж ирсэн 15 орчим мянган буриадыг залхаан цээрлvv­лэх захиалга тэртэй тэргvй Москвагаас иржээ. Гэвч эд­нийг хядахын тулд зохио­мол хэрэг vvсгэх хэрэгтэй. Иймээс золиос шаардлагатай болсон. Гэндэн энэ золио­соор єєрийн єрсєлдєгч болж ма­гадгvй Лхvмбийг сонгосон юм. Золиослох даалгаврыг До­тоодыг хамгаалах газрын дарга Намсрайд єгчээ. Ийн­хvv олон мянган буриадыг егvvтгэсэн аллага гаарлаа. Тол­гойлогчоор нь томилогд­сон Лхvмбэ буудуулж vхэв. Уул нь Лхvмбэ, Гэндэн хоёр аль аль нь Євєрхангайн тєв халхчуул байлаа.

Гэндэн тэгээд урьд Мє­рєн­гийн хvрээний лам асан Лув­саншаравыг авчирч на­мын дарга болгожээ. Харин нам бол тун ч жижиг бай­гууллага гэдгийг алхам ту­там­даа мэдрvvлж байв. “Нам бол тєрийн улаан булан мєн” гэсэн тvvний алдарт афоризм тэгэхэд гарсан юм. Гэндэн хаана байна, тэр газар хам­гийн том эрх мэдэл байх ёстой ажгуу. Тэрээр Гадаад яамны сайдыг давхар хашиж байсан юм. Монголын эрх ашиг юунд байна, Сталин Монголоор яаж тоглох гээд байгааг тэр сайн мэдэрч бай­лаа. Харин хоёр орны хvч чадлын харьцааг дэндvv гэ­мээр мэдрэхгvй байсан юм. Уг нь эхэндээ Сталин Гэндэнд нэлээд найдлага тавьжээ.

Сталины тємєр логик дэндvv ойлгомжтой байлаа. Зєвлєлтийн эзэнт улсын алс Дорнод дахь хамгийн том аюул бол улам их санаар­халдаа хєтлєгдєж буй Япон байлаа. Зvvн хойд Хятадыг эзэлж Манж-го хэмээх тог­лоомын улс байгуулсан тэд Зєвлєлт, Монголтой шууд эх газраар хиллэх болсон юм.

Хятадын эсрэг vзэлтэй барга монголчууд Японыг чєлєєлєгчєє гэж vзэн машид талархаж байсан тєдийгvй, Хятадад байгаа євєр монгол­чууд Японы довтолгоог тэсэн ядан хvлээж єєрсдийг нь чєлєєлєхийг аминчлан гуйж байлаа. Ингэхээр Сталинд гадаад монголчуудыг хардах, тэр байтугай тэднээс бол­гоомж­лох шалтгаан байсан юм. Гадаад Монгол Японы мэдэлд орох юм бол Зєвлєлт улс дорно талаасаа улам хэврэг болно. Иймээс Сталин Монголд асар найдвартай єєрийн засагтай байх шаард­лагатай байв. Харин єєрийгєє Чингисийн нэгэн адил Мон­голын хаан болчихсон гээд ойлгочихсон Гэндэн Мон­голын эрх ашгийг сайн ойлгож байсан болохоос дэлхийн хандлага, геополитик, Зєв­лєл­тийн ашиг сонирхлыг ойл­гохыг ч хvсэхгvй нулимж байв. “Орос, Япон хоёр л дуртайгаараа байлддаг юм байгаа биз, энэ нь Манж-го, Монгол хоёрт огт хамаагvй, завсар нь манай хоёрыг да­гуулж vрчих гээд байна” гэж байв. Энэ нь vнэн боловч бодит байдал дээр Манж-го, Монгол хоёр бодлого тодор­хойлогч биш байсан юм.

Сталин Гэндэнтэй олон уулзаж, аргадаж нэг vзсэн, аашилж нэг vзсэн, айлгаж нэг vзсэн. Гэндэнгийн зэвсэг техник хvссэн гуйлтын ха­риуд Сталин ингэж хэлжээ. “Чамд 12 мянган намын ги­шvvн байна. Гэтэл хэзээ мєдгvй чиний эсрэг зогсож магадгvй 100 мянган лам цаана нь байна. Чамд єгєх бидний зэвсэг тэр лам нараар дамжаад маргааш бидний эсрэг ашиглагдахгvй гэсэн баталгаа хаана байна?”. Ста­лины зvгээс харахад энэ бол аргагvй тавих ёстой логиктой асуулт байлаа. “Чи єєрийгєє Чингис хаан гэж бодоод бай­гаа юм уу? Чингистэй харь­цуулахад чи тvvний гєлєг ч байж чадахгvй” гэж хvртэл дайрч vзжээ. Хариуд нь Гэн­дэн “Чи муу сэлмэн хамарт гvрж Оросын царь болчихсон байхад би яадгийм” гэж то­мор­чээ. Гэндэн єєрийнхєє муйхарлалыг дан ганц эх оронч vзлээр цагаатгана. “Сэлмэн хамарт гvржтэй Мон­голынхоо тєлєє vзэлцэнэ дээ хєє” хэмээн Москва мор­дохын­хоо ємнє даналзаж байв. Лам нараа цєєлєх, тэд­нийг улс тєрийн хувьд бvрэн идэвхгvйжvvлэх, vvний тулд томоохон аллага зохиохыг шаардсан Сталины шахал­тыг Гэндэн vргэлж муйхарлан эсэргvvцэж, ядахнаа vгийг нь сонсож байгаа байдал гар­гаагvй юм. Сvvлдээ дайллаган дээр согтуугаар Сталины гаансыг булааж хугалсан, хэрэлдсэн, ширээ тойруулж хєєсєн зэрэг явдал болсон тухай тэмдэглэгдсэн байдаг.

1936 онд Сталин Мон­голын Засгийн газраас асуул­гvйгээр єєрийн цэргийг Мон­голд оруулж байршуулсан ба Гэндэнг єєрийг нь єєрсдийн шууд оролцоотойгоор хусаж хаяад Орост дуудаж авчран гэрийн хорионд оруулжээ. Vргэлж дээрэлхvvлэн да­рамт­­луулдаг байсан намын дарга Лувсаншаравыг нь энэ хэрэгт ашигласан юм. Намын нэ­рээр єєртэй нь єрсєлдєж магадгvй хэмээн Лувсан­шаравыг vргэлж доош нь чихдэг байжээ. Тvvнийг томи­лолт єгєн хєдєє явуулчихаад эхнэрийг нь эзэмдэж суудаг байв. Нэг удаа эхнэртэй нь нэг оронд хэвтэж байгаад баригдсанаар Нvхтэд тэр хоёрын хооронд эвгvй зодоон цохион болсон баримт ч бий. Сталины нєгєє нэг ашигла­сан хvн нь Чойбалсан. Vргэлж хоёр гуравдугаар зэрэгт тоо­цогдож явдаг байсан, дуртай нь муу юманд гар хєл болгож ашигласаар байгаад нэр нvvр­гvй болсон гутарсан нэгэнд Сталин гэнэтийн том болол­цоо гаргаж єгсєн юм. Гэндэнг арваннэгдvгээр сарын 26 буюу Монгол Улс Бvгд най­рамдах засаг­лалтай болж анхны тєрийн тэргvvнээр нь Гэндэн сонгог­дож байсан тэр єдєр нь Моск­вад буудан хо­роосон юм. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд Ста­линаас зориуд єгч байгаа лут сануулга бай­лаа.

Гэндэнгийн дараахан 1937 оны есдvгээр сарын 10-нд Мон­голын тєрийн удирдагч­дыг хоморголон устгасан их хяд­лага эхэллээ. Зєвлєлтийн До яамны сайд Френовский єє­рийн биеэр хvрэлцэн ирж их хядлагыг албан ёсоор эх­лvvлэн удирдсан билээ. Vv­нийг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг “Гэндэн-Дэмидийн ху­вьс­галын эсэргvv хэрэг” гэж албан ёсоор нэрлэсэн юм. Хядлага хоёр жилийн турш vргэлжилж Монголын айл єрх болгоныг шахам ха­мар­чээ. Хядлаганд Монголын насанд хvрсэн эрчvvдийн 20 гаруй хувь нь амиа єргєсєн. Олон арван мянган эмэгтэй­чvvд эр нєхєр, ах дvv, эцэг, хvvгээ алдан єнчирснєєс гадна шууд амиа алдсан нэлээд хvvхнvvд бийн дотор жирэмсэн нь бас байсан юм. Хувь процентоор нь тооцвол хvний тvvхэнд тєр нь єєрийн ард тvмнийг ингэж ихээр нь устгасан єєр то­хиолдол vгvй биз. Vvнтэй дєхєж очих их аллагыг хожим коммунист Кампучид л нэг удаа давтсан байх. Тvvхийн єндєрлєгєєс эргэн харахуйд vvнд Гэндэн нэлээд буруутай. Хэрэв тэр Сталины vгэнд орж олон арван мянган лам нарыг хv­чээр шар шувтлуулж, ол­ноор нь хорьж шийтгэн, цєєн хэ­дийг нь буудаж орхисон бол ийм эмгэнэлт хэрэг гарахгvй байсан байх. Гол нь Сталины санааг л амраах хэрэгтэй байжээ. Монгол Улсыг єєрт нь хал бал болохгvй, аюулгvй байлгахыг Сталин хvссэн. Мангаст баталгаа, золиос хэрэгтэй байлаа. Ертєнцийн байдал, хvчний харьцааны тухай ойлголтгvй Гэндэн энэ золиосыг нь махчинд єгєєгvй учраас Монгол орон бvр аймшигтай шийтгэл хvлээсэн юм. Хожим нь Сталины гол махчингийн нэг Ворошилов Чойбалсанд “700 мянган мон­голчуудаас 30 мянгыг нь алсан нь арай хэтрvvлчих­жээ” гэж зэмлэж байсан юм. 1981 онд Польшид “Эв са­нааны vйлдвэрчний эвлэл” vvсч коммунист системд аюул учирчээ. Зєвлєлтvvд Польшийн хил дээр танк жагсаачихаад єнєє маргааш­гvй орох гэж зэхэж байв. Ингэнгvvт генерал Ярузельс­кий улс даяар дайны байдал зарлаж, Эв санааны нэгдлийн удирдагчдыг бvгдийг нь гэ­рийн хорионд оруулсан юм. Москва тайвширлаа. Хил дээрээс танк буцав. Єдгєє польшууд Ярузельскийг ав­раг­чаа гэж vздэг, тvvнийг vндэсний баатраа гэж хайр­ладаг. Гэндэн ингэж болох л байсан.

Гэндэн эрх мэдлийн ихээ­хэн хэнээтэн учир байсан газар болгоноо эргэж самарч байлаа. Хэдийгээр єєрєє хv­сээгvй ч гэсэн бас Монгол орны гадаад бодлого, тvvгээр дамжсан тогтвортой байдал, аюулгvй орчинг ч самарч орхисон. Гэхдээ тvvнд єнєє­гийнхєєс нэг том ялгаа бий. Тэр хvн туйлбартай мятарш­гvй эх оронч нэгэн байсан, Монгол эх орныхоо тусгаар тогтнолын тєлєє єєрийн ал­тан амийг бас єргєсєн юм.

Linkuud deer daraxad tuxain aimag yastnii tuxai delgerengui medeelel garch bna. Sonirxoltoi yum bnaa! :)

Алтайн Урианхай

Баруун Монголын нэгэн гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм.

Барга

Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь ХIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно.

Баоань

Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна.

Баяд

Монголын Баяд эртний өвөг дээдэс бол XII-XIII зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд гoлоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг.

Буриад

Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.

Дархад

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно.

Дарьганга

Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.

Дээд Монголчууд

Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм.

Дөрвөд

Дөрвөд бол эртний монгол угсаатан, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.

Захчин

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Хасаг

Казах

Монгол Улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казахууд билээ. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ I мянган жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Маасагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ.

Ту

Монгор

Монгол гаолын нэгэн угсаатан нь ту нар юм. Ту биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XIII зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг.

Мянгад

Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.

Өөлд

Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.

Синьцзяны Ойрадууд

Синьцзяны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно.

Торгууд

Торгууд бол монголын их гүрний  эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм.

Тува Урианхай

Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.

Үзэмчин

Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана.

Халх

Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.

Хамниган

Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө гоолын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гүн, Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг.

Хотогойд

Монголын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхжсан ойрадууд нь Хотогойд болно. Хотогойд гэдэг нэрийг “Хойд - Гойд” (хойд-онцгойд), “Хойд - Хойд”(умард хойд)”Хойд - Гайд” (гайд гарсан хойд)гэсэн үгнээс гаралтай гэж янз янзаар тайлбарладаг.

Хотон

Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм.

Ар Ширхтэн Урианхай

Хөвсгөлийн Урианхай

Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн Урианхай нарыг Өвөр ширхтэн урианхай гэж ялган нэрлэжээ.

Цахар

Монгол улсын умард хил орчмоор суудаг, Нийслэл Хүрээнд түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ.

Цаатан

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ.

Үхэр тэрэг Ордосын талаар цаг хугацаа мэт гэлдэрнэ

Нэгэн цагт Тангад Чингэс хааны харьяат болох өдрөө хүлээж байв. Яагаад нэг сарын дараа бууж өгье гэсэн юм бол. Жаргалын удаан, зовлонгийн түргэн гэдэгсэн. Үхэх өдрөө урьдчилан мэдсэн хүн түүнийг хүлээхтэй л адил, улсын хаад дайсныхаа албат болно гэж хүлээх нь зовлонтой байсан болов уу.

Чингэс хаан Тангадад ирэхийн өмнө, бас л ийм зовлонтой урт холын зам туулсан байлаа. Түүний туулсан зам зовлон бэрхшээлтэй ч ялалтын зам байсан. Алтан улс хичээж тэмцээд ч дийлдэж түүний ташуурын суранд ороолгов. Хорезмийн эзэнт улсын өргөн уудам нутагт Монголын эзэгнэлийн түүхийг бичиж эхлэв. Номхон далайн эргээс Каспийн тэнгис хүртэлх энэ ертөнцийн асар том хэсэг Чингэсийн мэдэлд орсон байлаа.

Уулан дээрээс харахад олон шар чирсэн модон тэрэг их талын дунд зугуухан урагшлах нь элсэн манхан дунд хаашаа ч юм мацах цох хорхой мэт. Олон морьтон түүнийг хамгаалан гэлдэрнэ. Энэ тэргэнд тэмээнд ачиж болохгүй, моринд ганзагалшгүй үнэ ихт чухал ачаа буйг цөөхөн л хүн мэдэж байлаа. Монголын хүндлэл, монгол түмний шүтээнийг тэр тээж явлаа. Тэр тэргийг тойрон их хүрээ үүсгэж, олон тэрэг, морьтнууд, хамгийн өмнө ба сүүлд, баруун ба зүүн талд их цэрэг явж байлаа. Энэ нь цаг хугацааны орхисон сургамж юм.

Манхан дунд үхэр тэрэг мөлхөх нь холоос харсан хүнд удаан боловч хүн, амьтан, газар дэлхий үүсэн бий болсон сая, сая жилтэй харьцуулахад л удаан мэт болохоос ойрхноос харах юмуу, зэрэгцэн явахад тийм ч удаан бус, бага наснаас мал маллан өссөн, үхэр тэрэгний хурдыг мэддэг хүмүүс хэзээ гараад хэзээ хүрэхийг ч тооцсон байлаа. Үнэнээр явбал үхэр тэрэг туулай гүйцнэ гэнэ. Яарсан туулай удаан гүйж чадахгүй, дорхноо ядарчихна гэж бодсондоо л ингэж хэлж дээ. Тэгээд ч өөр юугаар явахсан билээ.

Хүн төрөлтөн буй болсноос хойш олон сод ухаантан, жанжин, яруу найрагч төрсөн ч түүн шиг агуу их удирдагч, өөр нутагт, өөр цаг үед төрсөнгүй гэж хожмынхон нь шагшран гайхах, үгээ олохгүй магтах, түүнийхээ хэрээр олон үзэн ядагчдыг дагуулах их мөртөө, эгэл хүнийг тээсэн их тэрэг ийнхүү гэлдэрч байлаа. Тэр л үхэр тэрэг цаг хугацааг туулан өнөөг хүртэл мөлхөж явах шиг санагдана.

Чингэс хаан бүх л хүний адил орон гэртээ амгалан тайван амьдарч, өглөөний нар их талын цаанаас мандан гарахыг сэтгэл тайван харчихаад гэртээ аажуухан алхан орж, хоймортоо тухлан суух дуртай байлаа. Гэрийн хойморт суугаад нээлттэй хаалгаар харахад хүүдээ эхнэр авч өгнө өө гээд аавынх нь дагуулан шогшиж явсан зам харагддаг учраас ч тэгэх дуртай байсан байж магадгүй. Унаган бага наснаас ижилдэн дассан Бөртэ хатныхаа ч юмуу, аян дайнд дагуулан явсан, мэргэн ухаант Есүй хатныхаа чанасан цайг уухсан гэж бодож байсан ч юм уу. Эсвэл аль эрт Тангад улсаас бэлгэнд ирсэн Чагаа хатныг гэнэт санаж, тэд ер цай идээндээ ямар юм бол галзууруулсан усан үзмийн дарсыг нь тогтоож үзэхсэн гэв үү. Гэвч хатуу харуу цаг хугацаа түүнд тийм боломж төдийлөн олон олгосонгүй.

Түүх ийнхүү үргэлжилнэ. Үхэр тэрэгний ачаанд энэ мэт үгс ч ачигдан явсан биз ээ. Тэр тэрэг Ордосын нутаг, одоогийн Чингэсийн онгон байгаа нутгийн орчмоор өнгөрөхдөө шаварт шигдсэн түүх өгүүлдэг.

Чингэс хааны шарилыг эх нутагт нь хэрхэн хүргэсэн бэ гэсэн асуултад хэн нэгэн хүн хариу өгөөгүй байна. Нууц гэдэг үгэнд л олон утгыг зангидаад орхичихсон юм шиг. Өнөөгийнхөн энэ зангилааг ч тайлах гэж бүтэл муутайхан оролдож бас түүний шарил хаана байгааг ч эрсээр байна. БНХАУ-ын эрдэмтэн Хишигтогтох

- Чингэсийн шарил гэхээр зөвхөн хүүр, биеийг нь эрээд байна. Энэ зөвхөн нэг тал нь. Өөр хоёр зүйлийн онгон бий. Бид анзаардаггүй. Түүхэн тулгуур баримт бичигт энэ талаар тэмдэглэсэн байдаг юм шүү.

Сөнөдийн Гэлгүүтэй баатрын үгэнд ч гардаг. Би, түүнийг уран зохиол, цэвэр сэтгэмж төдийхөн гэж боддоггүй. Чингэсийн шарилыг ачиж явсан үхэр тэрэг шаварт шигдээд явахгүй болоход мэргэн хүнээс асуухад,

- Өрөөсөн оймс, өргөө гэр бусад зүйлийг энд орхи гэдэг. Орхиход тэрэг цааш явдаг. Энэ нь Чингэс Тангадыг эзлэхээр явж байхдаа “Хүн нутагламаар сайхан газар юм” хэмээн хэлсэн тэр газрын орчим байдаг. Эртний бөө мөргөлийн ёсоор хүний хүүр ачсан тэрэг зогсож болдоггүй, зогсвол тэнд нь оршуулдаг. Чингэсийг харин энд нутаглуулаагүй, эд зүйлсийг нь тахин үлдээсэн.

Нөгөө нь найман цагаан өргөө барин амьсгал хураахын өмнөх амьсгал буюу сүнсийг нь шингээн авсан цагаан ноос, унгас зэрэг зүйлийг түүнд хадгалан шүтэх ёс юм. Чингэсийн сүнсийг одоогийн Өвөрмонголын Ордост тахиж буй. Тахих газар өөрчлөгдөж, нүүдэллэж болдог. Монгол Улс тусгаар тогтносны дараа түүнийг нүүлгэж авах асуудал ч яригдаж байсан баримт байдаг. Тэр амьсгал шингээсэн цагаан ноос үнэхээр байж, түүнийг нандигнан хадгалж шүтэж байсны баримт буй. Улаан хамгаалагчид Чингэсийн онгонд хадгалж байсан мөнгөн авдрыг хэмхлэн нээхэд дотроос нь жаахан цагаан ноос л гарсан гэдэг юм.

Япончууд Өвөрмонголыг бүхэлд нь эзлэх зорилго агуулж байлаа. Бас онгоныг хулгайлан дээрэмдэх бодолтой байв. Өвөрмонголын Ша ван буюу Шагдаржав ван тэргүүтэй хүмүүс тухайн үед засгийн эрх барьж байсан Гоминданы Засгийн газарт хандан онгоныг найдвартай газар шилжүүлэн хадгалах хүсэлт тавьжээ. Энэхүү ажиллагааг Хятадын коммунист нам бас дэмжив. 1939 оны зургадугаар сарын 21-нд Чингэсийн өмсч явсан цамц, өрөөсөн оймс мэдээж амьсгалд шингэсэн цагаан ноосыг хадгалсан авдар сэлтийг ачсан онгоц Өвөрмонголоос Ганьсугийн Юйлинь дахь Синьлун сүм рүү шилжүүлэхээр хөдлөв. Онгоц зам зууртаа ХКН-ын төв хороо байрлаж байсан Яньанд бууж эндхийн олон түмэн тахилгын ёслол хийв. Шарилд ХКН-ын Төв хороо, түүний дарга Мао Зедун цэцгийн баглаа өргөв. 1954 оны дөрөвдүгээр сард Эзэн хороонд буцааж авчирсан. Дөрөвдүгээр сарын 23-нд ӨМӨЗО-ны ардын засгийн газар Чингэс хааны 727 жилийн ойд зориулсан их тахилга үйлдэж, Чингэс хааны шинэ онгон сэргээн байгуулах суурь тавих ёслол үйлдэв. Энэ ч гэсэн Чингэс хааны түүх үргэлжлэн буйг өгүүлж байлаа.

Дээр өгүүлсэн газар нутаг тодорхой. Харин хүүр л үгүй. Чингэсийг онголсон газар нууцаа хадгалсан хэвээр байна.

Ямар ч гэсэн төрсөн нутаг гал голомт руу нь дөхжээ. Зарим хүн Ордост нутаглуулсан гэж ярих боловч тийм байх үндэсгүй. Энэ бол эрдэмтэн Хишигтогтохын гол санаа. Тэр нэгэн зүйл бус нэгэн утгатай гурван зүйлийг нэгэн утгад зангидаж өгөв. Түүний санаа шинэлэг. Энэ эрдэмтэн ч өөр бусад хүмүүс ч Чингэсийн шарилыг эрсээр байгаа нь, үе үеийн хүмүүст дурсагдсаар байгаа нь тэр их хаан амьд сэрүүн буй мэт.

Чингэсийн шарилыг олчих юм бол Монгол баяжина. Түүнийг дагалдуулан түүнийг байлдан дагуулсан орон улсаас авчирсан их эрдэнэс, алт мөнгө булсан байгаа хэмээн бодож, металл хайгчаар хайж буй хүмүүс ч буй. Монголын нэр ч гаралгүй л яахав, би насан туршдаа идээд барахгүй олз олно гэж бодогч ч бий л биз. Тоглоом ч үгүй, олз омогт шунагч эртний цэргийн гени бидний хэнд маань ч бий л байх. Нэг хэсэг нь Чингэсийн шарилыг олбол жуулчид цуварна. Түүнээс ашиг олно гэж боддог.

Та нар дэмий цагаа зарж, мөнгөө үрж байна даа. Ерөөсөө Чингэсийн шарил байхгүй гэж хэлье. Ямар ч бодолтой эрсэн байлаа ч таны урмыг хугалах нь таатай биш. Чингэс хаан Тангадын нутагт нас барсан. Дайсны хотыг бүсэлсэн үе. Тэдэнд хааны тэнгэрт хальсныг мэдэгдэх ёсгүй. Түүнийг олон сар бүсэлсэн. Дараа нь Тангадын Шударгуу хаан нэг сарын дараа бууж өгөх хүсэлт тавьсан. Энэ үг зүгээр ч нэг амнаас нь унасангүй. Хүмүүс нь шөнийг сум исгэрэн шуугиж амь нас аван одсон өдрөөс илүүд үзсэн хэцүү цагт үүнээс өөр үг хэлэх арга түүнд олдоогүй гэдэг билээ.” Би Чингэс хааны эсрэг хэд хэдэн удаа бослоо. Маргаан ашиггүй болов, хүлцэнгүй байхаа илэрхийлэн Чингэсийн өлмийд очих хэрэгтэй боллоо “гэж тэр хэлжээ.

Тангадын хааны энэ үгийг цэргийн хүрээндээ байсан Чингэс хаан үд өнгөрөхөд сонсов. Энэ үг салхи хөлөглөн одвол Монголын тал нутагт хэр удаж хүрэхийг хэлж чадахгүй. Харин тэндээс гарсан жингийн цуваа Туулын гол хүрэхэд олон сарын урт зам туулах нь тодорхой байлаа. Их говийг туулна. Хүний хүүрийг ийм халуун цагт ингэж удаан хадгалж чадна гэж үү. Тэр цагт ертөнц дэлхий өнөөгийн хэмжээнд байсан ч хүн ам цөөн сийрэг, хожмын цаг үед нээгдсэн олон гайхамшгт нээлтүүд сураг чимээ ч үгүй байсан цаг. Хүний цогцсыг урт удаан хугацаанд халуун дулаан цагт тээвэрлэх аргыг оюун ухаан харьцангуй өндөр хөгжсөн гэх өнөөдөр ч нээгээгүй байхад тэр үед мөн л нууцын нууцад, далдын далдад байсан биз. Үгүй, тийм боломж байгаагүй гэж, хүнийг өөрийг нь бүтээсэн байгаль өөрөө хэлжээ.

Есүй хатан Чингэсийн нас барсан тухай Ордод илч илгээхдээ энэ мэтийг асуусан биз. Бөртэ болон хүүхдүүд нь галд өргөж чандрыг эх нутагт нь авч ирэх шийд гаргасан болов уу. Урт бэрхшээлт зам туулж ирсэн түүний чандрыг Алтайн ар, Хангайн өвөр, Их өтөгт маш их нууцлан цацсан байж болно. Нууц. Энэ үгэнд хамаг утга бий. Бага хаадын шарил ч одоо болтол олдоогүй нь үүнтэй холбоотой байж болно. Хөх тэнгэр шүтлэгтэй хаан Чингэсийн удмынхан хөх тэнгэртээ, хөрст дэлхийдээ шингэх хувь тавиланг сонгосон байж болно. Эрдэмтэн Хишигтогтох намайг ингэж хэлэхэд,

- Үнэндээ ч хүүрийг удаан хадгалах боломжгүй л байсан байхдаа гэж хэлсэн нь зөвшөөрсний тэмдэг биш гэхэд энэ талаар бодлогоширсны илрэл байлаа .

Хүн хөшөөний дурсамж

Аян замд таарсан хүн чулуун хөшөө дахиад л дурсамж хүүрнэнэ. Нинься нутаг гол дагасан баян бүрд ихтэй. Үржил шимт хөрстэй. Олон жилийн өмнө ч ийм байсан одоо ч ийм л байна. Мянган жилийн өмнө Чингэсийн байгуулсан их Монгол Улсад энд ургасан байгалийн баялгийн дээжээр алба татвар өгдөг байсан гэдэг. Өнөөдөр Ниньсягийн Хотон үндэстний өөртөө засах мужид тарьсан сайн чанарын алим Монголын нийслэл Улаанбаатар хотын алимын хэрэгцээний ная орчим хувийг хангаж, Ниньсягийн цагаан будаа Монголын зах зээлд эрэлт ихтэй байгаа нь шинэ өнгө юм.

Нинься хотонгийн өөртөө засах мужийн гадаад харилцааны газрын ажилтан, манай оронд ажил төрлөөр олонтаа очиж байсан, монгол үндэстэн Ширэм, манай наймаачид Монголоос хонины нэхий, ноос, ноолуур худалдан авдаг. Улаанбаатар хотын удирдлагатай харилцан айлчлал хийгээд байна гэж ярьсан. Хүмүүсийн үгийн өнгө цагаа дагаад өөрчлөгджээ.

Чингэсийн булш нь олдлоо, олдох гэж байна гэсэн худал хуурмаг мэдээ уншиж, үзсээр хаширч буй ертөнцийн хүмүүс Чингэс хааны сүүлчийн тулалдаан хийсэн газар, Чингэсийн морьт цэргүүд Тангад руу хийсэн аян дайнаа зогсоож, ялалт, эзэн хааны сүнс, шарил мэт их үнэт ачааг дааж ядан ачаад нутгийн зүг эргэсэн газрыг очиж үзэхээр ирнэ .Одоо даанч цөөхөн хүн энэ талаар мэдэж байна.

Чингэсийн чандрыг амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд өмсөж явсан хувцас хэрэглэл, эмээл, нум сумны хамт тээж явсан үхэр тэрэг их говийг алгуурхан туулж явсан. Тэр аажуухан мэт боловч ихийн их цаг хугацааны дотор төрсөн агуу их хүнийг их цаг хугацааны гүн рүү тээж явсан.

Нэгэн мянга хоёр зуун хорин долоон онд нэгэн их улсын тэнгэрт хоёр хурц од харвасныг тэр үеийнхэн харсан ч хэтэрхий их нууц байсан учир хэний од болохыг мэдээгүй биз ээ. Тэр одод ертөнцийн хоёр их хүн Чингэс хаан, Чанчун Бумбын од байсан гэж би 2006 онд хэвлүүлсэн “Эзэн хааны үхлийн нууц” номондоо арай дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Тэд өөр өөрийн нууцтай байсан, дээд мандалд хэн хэнтэйгээ нүүр бардан уулзсан гэдэгт би үл эргэлзэнэ. Бас цагийг эзэлсэн их хүн Чингэс хааны сүүлчийн зуны тухай өгүүлнэ гэдэг хэцүү юм. Гэсэн хэдүй ч энд өгүүлэх түүхийн зурвас үеүд, бодлогошрол, дурсамж, доктор, профессор Ц.Батбаяр, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, кино-телевизийн найруулагч Д.Хишигт бид хэдийн бүтээсэн баримтат кинонд харагдах боловуу, уншигдах болов уу, бодогдох болов уу гэсэн найдвараа танд орхиж байна.

[Өдрийн Сонин] С.Цэрэндорж (БНХАУ дахь байнгын сурвалжлагч)-ийн Хятад оронд Чингэс хааны замаар аялсан тэмдэглэлээс толилуулж байна.

Сүүлчийн зуны эхэн

…Нутагтаа буцахаар ачаа тээшээ бэлтгэж байсан Чингэс хааны цэргийн хуаранд нам гүм, ялсан дайчдын сэтгэлд гэгээ гэрэлтэй.

Тэр өдөр, насан өндөр болсон ч алс холын бэрхшээлт замыг ажралгүй туулж ирсэн, цас мэт цагаан сахалтай, дорнын хүнд төдийлөн байдаггүй чацархаг нуруутай төв хувцасласан нэгэн хүн, тэнгэрийг сүсэглэн биширч, ард иргэдийг хайрлан, сэтгэл санаагаа ариусган, дур тачаалаа барьж байх тухай энд тэнд тусгайлан дэн асаасан том ширээний дэргэд суугаад намуухан ярьж сууна. Тэр бол зам зуурт илжгээ усанд алдан, барин явж Чингэс хаантай золгохоор тэмүүлж ирсэн Чанчун бумба ажээ. Зам эвхэгдэх бүр их хаантай уулзах хором ойртож байна даа гэж бодож явсан хүсэл нь биелжээ.

- Арш, Таньд хүнийг хөгшрүүлэхгүй, урт наслуулдаг эм байдаг уу хэмээн хаан сонирхон асуув.

- Тийм эм байхгүй. Тамир тэнхээ сэлбэж, биеэ зохицуулбал урт насалж болно гэж арш их хааны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэдгээ сандарч тэвдэлгүй тайван хэлэв. Тэгэхэд нь, Чингэс хаан хүссэн үгээ сонсоогүйдээ гонсойсон ч түүнээ ил гаргасангүй, урьдын найрсаг төв байдлаа хадгалсан хэвээр үгээ үл таслан цааш нь яриагаа үргэлжлүүллээ.

Ертөнцөд ирсэн хүн бүр л удаан амьдрахыг хүсдэг их хаан ч ялгаа юун. Шунал уу. Жижиг зүйл, гэнэн гэж бодох хүн байж магад ч бүргэдийг өндөрт нисэх бүр дэлхий жижигрэн хараанд нь улам л уудам газар багтдаг шиг, явсан газар бүхэн өлмий дор нь хураагдахад энэ ертөнцийн түмнийг амар амгаланд хүргэх шунал нь нэмэгдсээр байсан ч юмсан уу. Өөрийн болон бусдын цус, хөлс хоёрыг эн тэнцүү дусаан байж их газар, уул, усыг хураан авлаа. Тэдэнд өөрийн биеэр жаргалыг хүргэж өгөхсөн, хаан ингэж бодно.

Их Монгол Улсыг байгуулахын төлөө цасан шуурган дунд, түүдэг галын гэгээнд төрийн хэргээ шийдэж, нүүдлийн замд хорвоог туулж, эзэлсэн газрын хаадын тансаг орд өргөө, амттан идээ, тансаг гоёлд шуналгүй орхиж байсан хаантан.

- Хувраг таныг болгоосонд талархлаа. Та их урт наслаарай, гэв. Дахин дахин хэлэх үгийнх нь өнгөнд бүх хайр хүндэтгэл шингэсэн мэт.

Бид Ниньсягийн өргөн уудам нутгаар явж байлаа. Зуун зууны тэртээ Чингэс хааны хувьд энэ зам, түүнийг сүүлчийнх нь өдрүүд рүү хөтөлсөн зам, далдын хүч ч юм уу, үхлээс зайлуулж шархдуулаад орхисон зам, үхэлгүй мөнхрөх тухай бодлогоширч явсан зам билээ. Тэр энэ нутагт төрсөн Чанчун бумбаас үхэхгүй байх арга бий юу гэж горьдонгуй асуусан билээ.

Би ч энэ мэтийг бодон явах зам зуурт тэмдэглэл тэрлэв. Түүний үхэл рүүгээ алхам алхмаар ойртож явсан зам мөрөөс юу олж харав. Туулсан замдаа сургамж, бодлогошрол, ухаарал орхин оджээ. Өшөө хорсол, үнэ цэнэ, нөхөрлөлийн тухай бодлогоширолын үүдийг нээж орхиод явжээ. Эзэн Чингэс хааны сүүлчийн зуны эхэн Чанчун Бумбаас урт наслахын нууцыг асууснаас эхтэй ч юмсан уу.

Тэр Чингэс хаантай уулзсаны дараа Бээжин хотын төвд байх энэ сүмд ирж, бясалгал сургаалаа айлдаж, шавь нараараа тойруулан суусан гэдэг.

Тангадын хаадын булш, Алшаа уул дурсамж хүүрнэнэ

Дэргэдээс нь харахад Алшаагийн хөх уулс, хөх уулын хад асга харлан харанхуйлах нугачаа бүрдээ ямар нэгэн их нууцыг хадгалах мэт сүр бараатай байдаг юм. Түүний дээр хөх тэнгэр. Тэнгэрт нь хар шувууд ниснэ. Энэ Алшаа уул бусад их уулсын адил хүний амьдралын олон үеийн түүхийг өгүүлнэ. Өвгөн модны насыг олох гэж хөрөөдсөн тайрдасны судлыг тоолдог. Тэр гарын хурууны хээ шиг харагддаг. Хүн, мод хоёр угтаа нэг л эх, байгаль эхийн үр сад гэдгээ ингэж ойлгох нь илүү өгүүлэмж тод юм. Харин уулсын насыг яаж тогтоодог юм бол. Ямар их сүр хүчин түүнд нуугдана вэ хэмээсэн бодолдоо дарагдан явтал уулын өмнө талаар талын энгээр том том хар пирамид хэлбэрт дүрсүүд хүглийн сааралтах нь нүдэнд туслаа. Египетийн пирамид энд нүүж ирээгүй нь лавтай ч түүнтэй л адил мэт.

Байгалийн тогтолцоо. Эртний далай тэнгисийн ёроолд байсан хад чулуу юм болов уу. Хөтөч бидний эргэлзэн буйг мэдсэн мэт

- Энэ бол Тангадын хаадын булш. Тэр энд сүүлчийн аян дайнаа дуусгасан юм гэж хөтөч хэллээ.

2001 оны тавдугаар сарын 30-нд Ниньшягийн төв Иньчуань хотод анх удаа очсон юм. Таван жилийн дараа дахин очсон. Харин Чингэс хаан цэргээ энэ зүг зургаан удаа илгээж, хамгийн сүүлд төрсөн нутагтаа ганцхан жил өвөлжөөд яаран ирсэн. Найман зууны тэртээ, энэ нутаг Чингэсийн өмч болоод байсан, тэр нутагтаа л алхаж явсан. Эндхийн хуучны сүм, эртний зөрөг, өвгөн эрдэмтэн, Иньчуаны газар шороотой хүүрнэсэн минь энэ билээ.

Миний хүрч ирсэн зам урт ч, түүний бодол надад ойр юм. Чингэс туулаад удаагүй, өвс нь халцраагүй замаар явж байсан Чанчун бумбад энэ зам илүү ч тод байсан байж магад. Харин намайг явахад найман эриний тоос дарсан байлаа.

Чингэс хаан их дайны талбараас буцаж явахдаа, яаж энэ уйлсан зовсон хүмүүс, ханиа, эцгээ алдсан хүүхдийг өөрт татна даа, өөд татна даа. Газар нутгийг эрхшээлдээ оруулж болно, харин хүн ардынх нь сэтгэлийг өөрт дасган татах арга ухаан л чухал хэмээн, үхэр тэргэнд чирэгдсэн их гэртээ бодлогошрон, овон товон ихтэй газрын займчаанд бүүвэйлэгдэн явдаг ч байсан юм уу. ”Хүсэл тачаалаа тэвчин дарж , өөрийн биеэ хамгаалан хямгадаарай“ гэсэн Чанчун Бумбын үгийг бодож явсан уу,

Тангадын тэнгэр дор, шөнө дөлөөр шатах хаадын булш бунхны галын гэгээ Чингэс хааны сүнсийг тайтгаруулж байлаа хэмээн өгүүлэхдээ цуст мөр үлдээсэн ертөнцийн эзэн төдийгүй уярал нигүүсэлт огт өөр хүнийг сэтгэлдээ дүрслэн бодсон. Шашин номлогчийн үгийг хичээнгүйлэн сонссон энэрэнгүй хүн, алдар хүндийн эзэн догшин эзэн хаан хоёр нэгэн биед зэрэгцэн оршиход хэцүү байсан уу. Аливаа их хүний тухай бодолтой хамт хүрч ирдэг энэ асуулт түүнийг ч бас тойрохгүй.

Чингэсийн аян дайны хуучин замаар мөшгиж явахад энэ мэт бодол байн, байн ирдэг. Харин Чингэс хаан юу бодож байсныг бид мэдэхгүй. Чингэсийн алхаж явсан газар шороо уул, ус хуучин хэвээр оршсоор буй нь содон, сонин юм. Тэр Хятадын өргөн уудам нутагт бага насаа дурсаагүй гэж хэн хэлэх билээ.

…Ундуй, сундуй хаягдсан эвдэрхий тэрэг, хэмхэрхий араг, шээзгий, хуучин авдар, бургилах үнс нурмын дунд үлдсэн Тэмүжин энэ өдрөөс эхлэн эхийн цагаан сүүтэй хамт нутгийнхаа цэнгэг агаар, чөлөөт салхийг ханатлаа залгилан, эрх дураар өсч өндийж байсан хүүхэд насаа орхисон. Эцгээ алдсанаас хойш гомдлоо зүрхэндээ тээсэн хатуухан зантай хүн төлөвшиж буй нь эхийн сэтгэлийн тэнгэрт тусаж байсан.

Ертөнцийн зүг бүхэнд үе тэнгийнхэн нь тоглож, цэнгэж байхад Тэмүжин амьдралд нухлагдан хэрсүүжиж байлаа. Аавыгаа сүүлчийн удаа харахдаа ч, айл хотлынхон нь хаян нүүсэн тэр өдөр чимээгүйхэн санаашрахад нь ч хүүхэд нас нь тэнгэрийн зүг салхи хөлөглөн одсоор байлаа.

Намрын өглөө эрт босч хэдэн үхэр, цөөн шарга мориныхоо хойноос хяруун дээр гүйж, өвлийн цасан шуургат орой шархадсан бодонгийн хойноос гуу жалга даган хөөсөөр шөнө дөлөөр гэрийн бараа харах бүрдээ амьдрал ч шүд хугалчих гээд байдаг ааруулаас ч хатуу юм даа гэж бодож явсан биз.

Тэмүжиний цусанд нь өдөр бүр зорьсондоо хүрэхэд нь хүч чадал нэмэх нэгэн шинэ дусал хуралдаж, булчинд нь шөнө бүр хүч чадлын нэгэн шинэ шөрмөс ургаж буй мэт л байж дээ.

Ийнхүү амьдрал урссаар нэг л, учрал тохиосон сайн өдөр хайрласан, хүндэтгэсэн, бас ил гаргах зүрх хүрээгүй ч атаархсан харцаар үдүүлж, хааны сэнтий өөд өгсөж явж дээ.

Чингэсийн зүрх сэтгэлд Есүйн мартагдашгүй дүр төрх шингэж байлаа. Есүй, эр нөхрөө чанга тэврэн.

- Би танд хүү төрүүлж өгнө өө гэж эрхлэнгүй хэлэв. Тэр хүү төрүүлж өгөхөөс минь өмнө хаантан дайны талбарт үхчих вий гэж айж байснаас, хаан өөрөө энэ тухай зүүдлээ ч үгүй явав. Энд энэ өдрүүд оджээ . ”Төрсний дараа үхэх үнэнийг Есүй хатан л боддог байсан нь хаандаа хайртайнх. Хаантан, Мони уулын өвөрт ч, Алшаагийн бэлд ч “үхэх” гэсэн үгийг мартсан мэт явжээ. Үхэхийг мартан өшөөгөөр амьсгалж явсан гэж үү. Амьдрал түүнийг тойрон эргэлдсэн үү. Өшөө хорслын түүх байсан уу. Болохгүйг сэтгэлээс хөөх цаг ирж.

Үргэлжлэл бий…

Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хvv болох Тємєр Бухар хотоос баруун ємнєд зvгт орших Кеш хотод (Узбекстаны єнєєгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт тєржээ.

Багадаа зvvн хєлєє гэмтээж доголон болсноос Доголон Тємєр гэж тvvхэнд мєнхєрчээ. Хvvхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шvтдэг байсан нь узбекvvдтэй тэмцэхэд багагvй vvрэг гvйцэтгэжээ.

Доголон Тємєрийн олон хvн захирах тєдийгvй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж тєдсєнгvй ханы хvv Ильяс Хожийн зєвлєхєєр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр vед барлас омгийн иргэдээс бvрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргvvдийн тєдийгvй харьяат иргэдийн дотор нэр хvндтэй болж байгаа Доголон Тємєрт Тогтох хан дургvйцэн гадуурхах болсноос аргагvйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан тvvний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хvйс тэмтрvvлжээ.

Эрх мэдлийн тєлєє тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Тємєр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бvрдсэн Тогтох хан, тvvний хvv И. Хожи нартай дайтаж тєдсєнгvй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангvй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжvvлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт єгч 1370 онд Сырь мєрний нєгєє эрэг хvртэл элдэн хєєжээ.

Энэ vеэс хойш Доголон Тємєр дайн, байлдаан хийхдээ хvний санаанд багтамгvй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хvv И. Хожийн нэрийн ємнєєс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мєрний цаад эрэгт гарах хуурамч тушаал єгч цайзуудыг эзгvйрсэн хойно нь бvгдийг нь дараалан булаан авчээ.

1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТємєр хvлээн зєвшєєрсєнгvй, цэргийн хvчээ Монголчуудаар бэхжvvлж мєн онд Амударья, Сырдарья мєрнvvдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр єєрийгєє єргємжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нvvдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны vр садын нэрийн ємнєєс бvх эрх мэдлийг гартаа тєвлєрvvлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр тєлєвлєж юуны ємнє армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Тємєр чин vнэнч, байлдах ур чадвар тєгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн тєлєє тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сvvлчийн 100 хvнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргvvдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ” Ташуур, бороохойноос захирах нэр хvнд, хувийн vлгэр жишээч байдал тун чухал.” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргvvд нь морины єнгє зvс, ємсєж байгаа хуяг дуулга, туг, хувцасны єнгєєрєє хоорондоо ялгагдаж байв.
Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Тємєр цэргvvддээ дайны олз хувааж єгдєг байсан тєдийгvй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хvртээнэ. Тvvнээс гадна байлдаанд vзvvлсэн гавьяаг нь vнэлж жагсаалын ємнє сайшаах, цалинг нь нэмэх, vнэт бэлэг, vнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшvvлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мєн ногдуулдаг байсныг нь дурдах нь зvйтэй.

Доголон Тємєр армийнхаа гол цєм болох морин цэргийг хєнгєн, хvнд гэж хувааж хєнгєн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, хєрєє, шєвєг, зvv, бугуйл, ундны усны хvvдий, морьтой байх хийгээд 19 хєнгєн морин цэрэг аяны vед нэг морин тэргэнд эд зvйлсээ ачиж явна, торгон хvнд морин цэрэг нь дуулга, тємєр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хvнд морин цэрэг дайн байлдааны vед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлсээ ачиж явдаг байна. Тvvнээс гадна отолт, бvслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бvхий тус бvр нь гучин сум бvхий нумтай хєнгєн морин цэрэг бас байжээ.

Доголон Тємєр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нvд гялбахгvй байхаар зохицуулж нєєцєнд ихээхэн цэрэг vлдээдэг байжээ. Байлдааныг хєнгєн морин цэрэг эхэлж дайсан руу суман мєндєр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нєєцєє оруулна, ” Арав дахь дайралт ялалт авчирна.” гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Тємєр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есєн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, єнєєгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргvvцэл vзvvлсэн дайсны цэргvvдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Тємєр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа vзvvлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо vнэт эрдэнэсээр дvvргэж эзлэн тvрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглvvлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гvржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь тvйвээж хєрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширvvн эсэргvvцэл vзvvлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгvй, удсангvй бууж єгчээ. Гэвч Доголон Тємєр бууж єгснийг нь эс харгалзан нийслэл Єргємч хотынх нь бvх оршин суугчийг хvйс тэмтэрчээ. Энэ vед Жейхун (Амудырья) мєрний эрэг дагуух бvх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Тємєр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1839 онд Балхаш нуурын зvг Семиречья нутагт, єнєєгийн Казакстаны ємнєд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гvрний нутаг руу хєлгийн жолоог залах vед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь тvйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Тємєр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бvр нар тєєнєсєн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сvvлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бvр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Тємєр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн тvйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин тvйвээсний дараа оросын нутагт хvрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хєрш орших Кавказын чанад дахь нутгийг тvрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын тєв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бvтэлгvйтэж нєєцєнд байсан хvнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын vр дvнд Персийн эзэнт гvрнийг бvрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бvр зэвсгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хvйс тэмтэрч байжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчvvд ялагдашгvй гэж vзэж байсан Мератх хот- цайзыг бvсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бvх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мєрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргvvдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сvvлчээр Дели хотод дєхєн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хvн ам олонтой, баян хотыг оргvй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зvйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нураан газрын хєрстэй тэгшилж деличvvд тєрєлх хотоо бараг зуун жил хєдєлмєрлєж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цємийг нь алж байлаа.

Доголон Тємєр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо ( єнєєгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирvvд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот- цайзыг эзэлж мєн л vнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдvгээр сарын 25- нд эзэлж vнэтэй цайтай бvхнийг нь нийслэл Самарканд хот руу зєєж амьд vлдсэн хорин мянга орчим иргэдийг мєн цааш харуулжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдvгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирvvлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангvй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бvслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны єдєр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг туркийн талын хєлсний крымийн татар, серб болон Оттоманы эзэнт гvрний олон ард тvмний тєлєєлєгчдєєс бvрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигvvр рvv хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хєлгийн жолоо залахдаа зам зуур Гvржийг байлдан дагуулжээ. Vvний дараа хєрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар тєлбєр єгдєг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гvрний Иоанн хаан Доголон Тємєр эмирт асар их бэлэг ирvvлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг vргэлжлvvлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Тємєр том эзэнт гvрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд єєд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гvрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хєвгvvд нь хоорондоо дайтаж амьд vлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.
LadyZ: Dogolon Tomor xaaniig Mongol bsan gedeg deer sudlaachid mash ix sanal zoroldoontei bgaa. Miniixeer bol Tomor 25% orchim l Mongol tsustai bsan bx, tuunees iluugui. Mash ix xolildoj xoldson shuu dee ter ueiin xaaduudiin tsus, mash ix Turegjsen. Turkjsen bish Turegjsen gej xelbel iluu deer sanagdjiina.