Монголчуудыг аливааг хийхдээ ний нуугуй хэлэхэд нэлээд болхидуу, харин өнгөрсөн хойно нь дvгнэлт гарган биенийгээ хардаад эхлэхээр маш нарийн криминал дvр зураг гаргаж ирдэг ба тэр сюжет нь Чейз ч атаархмаар!
Япончуудыг өөрсдийгөө хэт буруутгадаг улс гэдэг. Тиймээс тэд амиа хорлох явдал дэлхийд хамгийн өндөр. Дээд сургуулийн элсэлтийн vеэр сургуульд тэнцээгvй залуучууд амиа их хорлодог нь эх, эцгийнхээ өмнө өөрийгөө буруутгаж байгаа нь тэр. Аль нэг пvvс компани дампуурхад ердийн ажилчид ажилгvй боллоо гэдэгтээ биш, пvvстээ олигтой ажиллахгvй байж байгаад сvйрvvлэлцлээ гэж өөрсдийгөө vздэг гэнэ. «Ошин» хэмээх телевизийн олон ангит кинонд япончуудын ийм байдал ажиглагдсан байна.
Ер нь гагцхvv япончууд төдийгvй иргэншсэн аль ч газрын суурьшмал хvмvvст хамтын хариуцлага гэгч юм тод төлөвшсөн нь илт харагдана. Хамтын зовлон байхад хамтын хариуцлага vvсдэг ажгуу. Тигр, Евфрат, Нил, Ганга, Шар мөрний эргээр анх vvссэн иргэншил нь хvмvvс хамтарч байгалийн эрхшээлээс холдох гэсэн оролдлогын эх гэлтэй. Голын эргээр vржил шимт газар хvмvvс тариа тарьж, шуудуу татан хиймэл усалгаа хийж эхэлснээр хот суурин буй болсон гэх ба аяндаа мэргэшил vvсэж хоорондоо бvтээгдэхvvнээ солилцон амьдрах болжээ. Даавуу хийгч, ваар vйлдэгч хоёр бие биедээ саад болдоггvйгээр vл барам бие биедээ харин ч хэрэгтэй учир суурин газрын хvмvvсийн нийтлэг сэтгэхvй бvрэлдэн тогтсон гэлтэй.
Суурьшил томрох тусам хvмvvс бие биенээсээ улам хараат болохын зэрэгцээ байгаль-нийгмийн гамшигт бөөнөөрөө өртөж байлаа. Ухаан нь XIV зуунд Европт гарсан тахал нэг мөсөн 25 сая хvний амь залгижээ. Өвчнөөс гадна газар хөдлөх, галт уул дэлбэрэх, vер, дайн зэрэг гамшгийг тоочиж баршгvй. Гамшгаас зайлах, бага хохиролтой гарахын тулд хvмvvст хамтын чармайлт, хамтын хариуцлага хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Ийнхvv иргэн болгоныг дайрч болох гамшиг нийтлэг эрх ашгийг буй болгодог аж. Энх тайвны гэрээ байгуулж, халдварт өвчнөөс сэргийлэх, vерийн хамгаалалтын далан босгох зэрэг нь олон хvний хамтын хөдөлмөр, vvнд хvн нэг бvрийн зvтгэл хэрэгтэй. Ийм хvмvvсийг иргэн буюу хотын хvн гэдэг, ийм нийгмийн амдьралыг иргэншил хэмээнэ. Иргэншилтэй нийгэмд иргэншсэн сэтгэхvй буй. Энэ нь хамтын хариуцлага!
Нvvдэлчинд соёл бий. Байх байхдаа хэнээс ч дутахгvй том соёлтой. Маш эрт бичиг vсэгтэй болсон, баялаг аман зохиолтой төдийгvй бичгийн гайхамшигт дурсгал vлдээсэн, дvрслэх урлагт «амьтны стиль» хэмээх тусгай чиглэлийг нvvдэлчин гаргаж ирсэн, тэд мөн өмд, дөрөө гэх мэтийн мөнхийн хэрэглээний зvйл санаачилсан, дотроос нь урлаг, соёл, гvн ухаан, бичгийн гайхамшигт хvмvvс бишгvй төрсөн… Гэвч нvvдлийн иргэншил гэж байхгvй. Яагаад гэвэл нvvж байгаа учраас тэд хотын хvн биш өөрөөр хэлбэл иргэн биш! Нийт нийгмийг нь иргэншил гэж яавч нэрлэх аргагvй. Нvvдэлчний нийгмийг иргэншил гэж нэрлэнэ, нэрлэхгvй гэдэгтээ асуудал байгаа юм биш. Гол нь XXI зууны босгон дээр амьдарч байгаа нvvдэлчний дараагийн vеийнхэн болох өнөөгийн Монголын нийгэмд иргэншлийн сэтгэлгээ байна уу, байхгvй бол муу зvйл юу байгаа вэ гэсэн талаар асуудал хөндөх гэсэн юм.
Нvvдэлчинд бие биенээсээ хамаарах хамаарал тун сул байжээ. Тэд байгалийг өөрчлөхөд анхаарч байсангvй, харин тvvнд дасан зохицохоо гол болгоно. Эрс тэс цаг ууртай догшин ширvvн газарт бэлчээр даган нvvх тэдэнд байгаль тааламжгvй хандах нь нэн их тул байгаль цаг уур нийгмийн ямар ч гэнэтийн өөрчлөлтөд амархан дасан зохицох чадвартай болжээ. Өөрөөр хэлбэл амьдрах чадвар тун сайтай гэсэн vг. Харин хамтран амьдрах талаар тааруу. Нийгмээрээ нvvдэлчин малчин, бvгд мах сvv, арьс шир гэсэн малын бvтээгдэхvvн vйлдвэрлэх тул дотоод арилжаа гэж бараг байсангvй. Харин нvvдэлчин болгонд малын бэлчээр хэрэгтэй байсан ба тэр нь Монгол нутагт төдий л хангалттай биш аж.
Өөрөөр хэлбэл хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх, бие биенийхээ дээр гарах гэж булаацалдах, vзэн ядалцах хангалттай шалтгаан оршиж байлаа. Нvvдэлчний нийгэм хамтын зовлон бэрхшээлээс ангид байлаа. Газар хөдлөхөд нэг л жалганыхан сvйрнэ, тахал гарахад ганц хоёр саахалт айл л өртөнө, нөгөөдvvл нь хожим нь аюул өнгөрсөн хойно дуулна. Нvvдэлчин өөрийнхөө төлөө хариуцлага хvлээнэ vv гэхээс нийгмийн өмнө чингэх ямар ч шаардлагагvй аж. Нийтлэг зовлон vгvйгээс болж хамтын хариуцлага байдаггvйн хэрээр нийгэм нь дэвшин өөрчлөгдөх шаардлагагvй болдог аж. 2000 жилийн өмнө нvvдэлчид яаж амьдарч байсан нь XX зууныхаасаа төдийлөн ялгаа vгvй. Хориод жилийн өмнө хийсэн социологчдын судалгаагаар монголын малчны жилийн эргэлтэн дэх хөдөлмөрийн хэмжээг гаргахад өдөрт дунджаар 4.5 цаг ажилладаг аж. Энэ нь ч бас жигд хуваарилагдахгvй, ихэнхи нь эзэгтэйд нь ноогдоно гээч.
Байгаль нийгмийн сvйрэлд өртөх магадлал багатай, хvнс хоолоор бараг дутдаггvй нийгэмд дэвшин өөрчлөгдөх ямар хэрэг байна!? Карлинигаас эхлээд Майский хvртлэх Монголд ирсэн бvх жуулчин, эрдэмтэн монголчуудыг залхуу, цаг наргvй, зvгээр олзонд дуртай, худалч гэдэг дээр санал нэгдэж байв. Ийм араншинтай нийгмийн дотоод тэмцэл тун ч хурц байх нь тодорхой. Биенээсээ горьдох царайчлах юм байхгvй, харин бэлчээрээ vргэлж булаацалдаж байдаг тул ердийн нэг нvvдэлчний хамгийн том дайсан нь ойр орчныхон нь л юм.
Хэзээ ч биенээ хvлээн зөвшөөрдөггvй тул хамтраад хийчихвэл хамаагvй хялбар байсаар байтал «чамд ч vгvй, надад ч vгvй» гэдэг зарчмыг илvvтэй эрхэмлэнэ. Чингис хаан дэлхийг эзлэхэд 20 жил зарцуулсан бол Хянганаас Алтай хvртлэх Монгол нутгаа нэгтгэхэд vvнээс бараг 2 дахин их хугацаа зориулжээ. Өөрөөр хэлбэл нvvдэлчид ганцхан хvчийг л хvндэтгэнэ. Тэд өөрснөө vйлдвэрлэл хийдэггvй боловч дутсан хэрэгцээгээ нөхөхийн тулд нийлж тонуул хийх шаардлага гардаг. Дараа нь нэгдэл нь маш амархан задарна, учир нь хэсэгтээ хvрэлцээтэй хэрэгцээгээ хангачихсан гэсэн vг. Өөрөөр хэлбэл дахиад л хvний царай харах шаардлага алга. Энэ нь дахиад л хоорондоо авалцаж гарна гэсэн vг дээ. Ийм араншинтай хvмvvст өөрийн буруу гэж огт байдаггvй. Хэн нэг хvн юм уу, аягvй бол бурхан л буруутай байх жишээтэй.
Ийм нийгэмд соёлжиж иргэншсэн алив шашин өөрийнхөө эх утгаараа орж ирнэ гэж байхгvй. Мааниас авахуулаад марксизм хvртэл бараг бvх шашин тал нутагт орж ирсэн боловч бvгд нvvдэлчлэгджээ. Vvнийг «монголчлох» ч гэдэг. Хvнийг дээдэлсэн загалмайн шашин, бие хvн дээр төвлөрсөн бумба, нvгэл буяныг дэнсэлсэн буддизм, нийгмийн харилцан vйлчлэх загвар гаргасан кvнз, нийгмийн шударга хуваарилалт сургасан марксизм бvгд монголчлогдон их бодож л биенийгээ дарж доош хийхэд зориулагдаж байв.
XX зууны техник технологийн дэвшил, орчин vеийн иргэншил манай гаригийн бvх өнцөг буланд хvрэв. Антрактидэд давхар байшин барьж, саран дээр хvн машинаар явж байгаа юм чинь монголын бөглvv талыг юу боллоо гэж зvгээр vлдээх билээ. Бог бод холилдсон 30 сая мал, тvvнээ дагасан хагас сая нvvдэлчний багтаамж бvхий монголын vржил шим муут бэлчээрт хот суурин буй болж, тvvнээсээ улбаалан хvн нь өслөө. Өөрөөр хэлбэл малын бус орлогоор амьдардаг хотын монголчууд буй болсон гэсэн vг. 1960-аад оноос эхэлсэн хотжилт маш эрчимтэй явагдаж, эдvгээ гэхэд Монголын хvн амын 20 хувь хvрэхгvй хэсэг нь нvvдлийн мал аж ахуй эрхэлж байна. Хvн амын талаас илvv нь том жижиг хотуудад амьдарч байна. Нvvдэлчин удмынхнаас анх удаа хоёр, гуравдугаар vеийн хотын иргэд төрөн буй боллоо. Дундаж монгол бие хvн хэдийгээр залхуу ч гэсэн сэргэлэн ухаалаг, оюуны хөгжлийн потенциал муугvй, юм сурахдаа дажгvй, ямар ч шинэ нөхцөлд амьдарч чаддаг, амьдрах чадвар сайтай тул нийтийн боловсрол тvгэн дэлгэрч эмч, багш, химич, инженер, электроникч зэрэг нарийн мэргэжилтэй монголчууд мянга мянгаараа бий боллоо. Монгол Улс яг одоо иргэншиж байна. Хотжиж байна. Гэвч иргэншлийн хамгийн гол хэмжvvр болсон нийгмийн иргэншсэн сэтгэлгээ тогтов уу? Хамтын хариуцлага гээч юм нvvдэлчдийн удмынхны сэтгэлгээнд бvрдэв vv? Өөрөөр хэлбэл vнэхээр иргэншиж чадаж байна уу???
Эдvгээ «социализмаас vлдсэн бэлэнчлэх сэтгэлгээ» гэж ярьдаг. Сайтар тунгаавал хөдөлмөр хийлгvй баялагт хvрэх нvvдэлчин сэтгэлгээг социализм улам хөөрөгдөж өгсөн мэт. Хамтын хариуцлагыг vл мэдэх нvvдэлчин сэтгэлгээг социализмын vед захиргааны аргаар орлуулан нөхөж байлаа. 1966 онд Улаанбаатар нэлдээ vерт автагдсан. Зvй нь нvvдэлчин сэтгэлгээгээр бол, айл болгон vерт автагдаж магадгvй газраас холдоод суучих буюу тэрvvхэндээ хашаа, гэрээ тойруулан хамгаалалт босгох байлаа. Харин захиргаадаж байж хамтын хvчээр далан босгосон нь нийт хотоо дажгvй хамгаалалттай болгоод авсан юм. Нэгэнт хамтын эрх ашиг гэж байдаггvй учир хоорондын хурц тэмцэл байсаар байлаа. Намын хянан шалгах хорооны архивыг чигжин дарсан матаасны бичгvvд vvний ердийн л нэг жишээ л дээ. 1937 оны харгислал гээд байна, vнэндээ монгол нь монголоо матаж барьж хорьж буудсан хэрэг. Нийгмийн сvйрлийг Далимдуулан биенээ барьж авч хорслоо тайлж буй хэрэг.
Нийгмийн төлөө, тухайн vзэл суртлын төлөө, эх орныхоо төлөө санаа зовсон царай гарган биенээ матаж ховлоно.
Vнэндээ нvvдэлчин сэтгэлгээнд эх орон, ариун vзэл санаа, нийгмийн эрх ашиг гэж юм огтоос байдаггvй. Ямартаа монгол хэлэнд «совесть», «мораль», «честь» гэх мэтийн vг байдаггvй, яагаад гэвэл тийм ухагдахуун огт vгvй. Монгол хvн дандаа зарчмын асуудал тавина, vнэндээ ард нь хувийн аар саар жижиг эрх ашиг байх ба тэр нь мөнөөх «зарчмын» асуудлыг хөдөлгөх гол мотор байдаг. Энэ бол бараг аксиом! Өөрөөр хэлбэл vvнийг батлах гэж улайрах хэрэг юу байна, тус бvрдээ өөрийгөө харчихад л хангалттай шvv дээ. Хэдийгээр vvссэнийх нь 355 жилийн ойг тэмдэглэсэн боловч, нvvхээ болиод дөнгөж 100 жил болж байгаа, хотын төрх ороод 40-өөд жил болж байгаа Улаанбаатарт гэрэлтэй, цонхтой орц бараг байдаггvй, гудамжинд таксафон зоож болдоггvй, гудамжинд дулааны шугамын тагийг онгорхой орхидгоос өдөрт дор хаяж нэг хvн унаж хавиргаа хугалдаг, хот золбин нохойндоо баригдсан зэрэг иргэншлийн сэтгэлгээ тогтох яагаа ч vгvйн жишээ даанч олон.
Хөдөлмөрөөр бvтсэн баялгийг ямар ч зорилгогvй сvйтгэхийг вандализм гэдэг. Энэ нь эртний Ромыг галдан сvйтгэсэн нэгэн нvvдэлчин аймгийн нэр шvv дээ. 1990-ээд оны эхээр Зvvн Европын зах дээр бvлэг вьетнамчууд нэгэн төрөл цамцыг ганц л vнээр зарж, нэг төгрөг ч доош татахгvй байхад мотор зөөж аваачсан монголчууд нэг нь юмаа зарах гэхээр нөгөө нь хажуугаас нь оролцон хямд vнээр цохиж байхыг бvгд сонссон байх. Өнөөгийн монголчууд заавал иргэнших ёстой юмуу? Заримынх нь vзэж байгаачлан эм болсон эрvvл агаартаа морио унаж, модоо тохоод дураар сэлгvvцэн, цээжиндээ эх оронч vзэл гэдгээ данх шиг том хөөрөгтэйгээ тээн, жуулчнаар ирсэн япончуудыг хvчилтөрөгчөөр амьсгалуулаад дойлуур сааж суувал яасан юм бэ? Иймэрхvv гэнэн сэтгэлгээний мөрөөдөл их яригддаг.
Хөдөлмөр хийлгvй vнэгvй амьдрах гэсэн нvvдэлчин сэтгэлгээ ард нь тодхон харагдаж байгаа биз? Уг нь ингэхэд болохгvй юмгvй л дээ. Иймэрхvv байдлаар хэдэн мянган жил амьдраад болоод байсан юм чинь! Гэвч нэг талаас урьд нь ямарч зуунтай аналоги байхгvй XX, XXI зуун болж байна. Нөгөө талаас монголын нутаг хагас сая илvv нvvдэлчин багтаахгvй тул одоо гэхэд л ихэнхи нь төвлөрөл даган амьдарч байгаа.
Нэгэнт нvvдлийн мал аж ахуйгаар амьдарч байгаа биш учраас хvссэн ч, хvсээгvй ч хамтын зовлон бэрхшээл vvсэж байна. Vvнээ дагаад хамтын хариуцлагатай байхаас өөр арга vгvй. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголчууд хотжиж, иргэнших нь цаашид оршин тогтнох vндсэн арга юм. Орчин vеийн мэдээллийг олж авах нэг хэрэг, орчин vеийн байдлаар сэтгэх өөр хэрэг. Байгаль орчин гэж ярих нь бидэнд өөрийгөө дөвийлгөж, олны анхаарал татах гэсэн хэрэг (яагаад гэвэл монгол хvний зарчмын саналын ард заавал нэг муу хувийн ашиг явж байдаг учраас) озон цоорч, байгалийн тэнцвэр алдагдан, агаар мандал бохирдож буй энэ дэлхий хvн төрөлхтний дунд ердөө ганц бий ба тэр нь сөнөчихвий гэж орчин vеийнхэн тvгшиж байгаа нь өөр хэрэг.
Газраа гадаадынханд ашиглуулахгvй гэж цээжээ өвдтөл балбах нь зарим нэгний чааваас нэг муу амьдрах арга, газраа ашиглах нь Монгол орон орчин vеийн иргэншсэн ертөнцөд vлдэж хоцрох магадгvй ганц зам. Монголчуудын араншин магадгvй тэднийг энэ ертөнц дээр хэдэн мянган жил оршиход нь тус болон авч явсан ч юм билvv. Харин XX, XXI зууны зааг дээр хотжин амьдарч байгаа өнөөгийнхөнд энэхvv «vндсэн» араншин нь маш том саад болж байна. Магадгvй энэ хамтын хариуцлагагvй араншин нь тэдний мөхөх vндсэн шалтгаан болсон гэж хожмын тvvхчид vзэх ч юм билvv! «Тэмvvжин Мэнч»-ийн жишээг цөмөөрөө мэднэ. Муутай ч, сайтай ч мянгаараа хvмvvс ажилтай амьдралтай байсан. Гэтэл дундаас нь «шударга нь дэндсэн» хэдэн хvvхэн гарч ирж бужигнуулаад юу болов? Чамд ч vгvй, надад ч vгvй! Vхвэл адилхан л vхэцгээе!
Өнгөрөн жилийн Улсын их дэлгvvрийн бужигнаан яг адил.Өмч хувьчлалын дарга Энэбиш идэж уусан л байж таарна. Идэж уухыг хэн ч хараагvй л дээ. Гэхдээ монгол хvний нvvдэлчин сэтгэлгээнд дурайтал харагдаж байгаа юм чинь өөрсдийнхөө дундаас дайсан олж илрvvлээд тvvнтэйгээ vхтлээ тэмцдэг монгол уламжлалтай туршлага дэлхийд хосгvй. Окопны сэтгэлгээ. Хэнтэй нь ч хамаагvй, хамгийн гол нь байлдаж л байх ёстой. Монголчууд аливааг хийхдээ ний нуугvй хэлэхэд нэлээд болхидуу, харин өнгөрсөн хойно нь дvгнэлт гарган биенийгээ хардаад эхлэхээр маш нарийн криминал дvр зураг гаргаж ирдэг ба тэр сюжет нь Чейз ч атаархмаар.
Дарханы банкны нэг тэнэг жаал төлбөрийн даалгавар Улаанбаатар руу компюьтерээр илгээгээд араас нь өөрөө ирж жаал мөнгө зувчуулжээ. Харин vйлдлийг нь сонинд бичихдээ Билл Гейтсийн хэрийн ухаантан байсан маягтай дvрсэлсэн байх шиг. Хардалцаад, биенийгээ доош хийгээд эхлэхэрээ энгийн логиктой яавч авцалдахгvй байдлаар биенээ муулан матна. Бvх дэлхий Монгол руу шунан дайрцгаагаад л, хятадууд Монголд л амьдрах гэж vхэж хатацгаагаад л, монгол ген, монгол ухаан, монгол шороо… Монгол хvний генефондыг хайрлан хамгаална гээд vндэсний аюулгvй байдлын номлолдоо оруулчихсан гээд л бод доо!
Их сvv өгдөг vнээ юм уу, их ноос гардаг хонь нь хvний олон жилийн селекцийн хөдөлмөр байдаг тул генефондыг нь хамгаалах асуудал тавигддаг. Зайлуул, энэ нvvдэлчин сэтгэлгээ маань л монгол хvний генефонд байхдаа. Хятадад ам.км-т 64 хvн суудаг нь дэлхийн дундаж нягтрал ба Өвөр Монгол, Шинжаан, Төвдөд огт эзэнгvй асар их газар бий. Монгол нь дэлхийн хамгийн хvйтэн газар тул амьдран суухад төдийлөн таатай биш учир Улаанбаатарт суух гадны элчингийнхэн хамгийн их нэмэгдэл авч хоногоо тэсэн ядан хvлээж суудаг. Ердийн л vнэн маань энэ шvv дээ.
Аль ч иргэншсэн оронд нийтийн эрх ашиг байдаг. Яаж ч муудалцаад яаж ч бvлгэрхээд тэрхvv нийтлэг эрх ашгаа хөнддөггvй. Яагаад гэвэл нэг завин дээр сууж яваа ба завь хөнтөрвөл бvгд vхнэ гэдэг энгийн vнэнийг цөмөөрөө мэддэг. Vvнийгээ л тэд vндэсний эрх ашиг гэдэг юм шиг билээ.
Тvvнээс манайхан шиг биенийгээ далайлгах болохоороо л «vндэсний эрх ашиг», «аюулгvй байдал» гэсэн сэдэв бvхий туульс хайлдаггvй бололтой. Сая МАХН-ын удирдлагаас хэрэв ядарсан ард тvмний маань цалинг нэмэхгvй бол УИХ-ын хаврын чуулганыг эхлvvлэхгvй гэж ёслол төгөлдөр мэдэгдэн ард тvмнээ хайрлав. Төрийн машин зогсооно гэж заналхийлцэж тоглодог амьтан гэж байх уу.
Монголчуудад нийтийн эрх ашиг байдаггvй ч гэр бvлийн эрх ашиг гэж байдаг. Тэр байдгаар нь төсөөлvvлбэл эр эм хоёр хэрэлдээд чамайг тэгэхгvй л бол хvvхдээ ална шvv, гал голомтоо самардана гэж заналхийлж л байгаа хэрэг дээ.
Жич: Зохиогч өөр гаригаас ирсэн гадаадын иргэн биш. Комбинатад өссөн жирийн л 2 дугаар vеийн хотын хvн. Том авдран дээр жумдаануудаа томоос бага руу нь суврага аятай өрсөн гэр байшинд өссөн. Төв цэнгэлдэхийн павилоныг жил бvр шиллэхэд дараа нь мөнөөх цонхыг ямар ч зорилгогvй хагалж зугаацаж хvмvvжсэн. Хартай гэж жигтэйхэн. Өсөрхсөн хvнийхээ тухай энэ муу хог ингэсэн л байж таарна, тэгж хэлсэн нь тийм учиртай гэж ургуулан бодсоныг нь ном болговол Агата Крист, Стифен Кинг атаархаж vхмээр. Өөрийн муу өчvvхэн эрх ашгаа хамгаалж хэнтэй ч пиджакаа тайлж байгаад vзэхэд бэлэн «морь унасан» монгол хvн. Тийм учраас өгvvллийн нэр «Бидний араншин»!
1996-2000 оны УИХ-ын гишуvн байхдаа тэрлэв.
Баабар