Archive for the 'Eldev Zovlogoo' Category

Төрсөн орд тухайн хүнийхээ амьдралын зүг чигийг тодорхойлдог хэмээн эрт дээр үеэс үзсээр иржээ. Гэтэл Данийн сэтгэлзүйч Хельмут Ниборг хүний төрсөн орд, хувь заяа хоёрын хоорондын холбоо тийм ч хүчтэй биш хэмээн баталжээ. Харин орд гэгч зүйл хүний эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг байна. Энэ бол итгэл үнэмшил биш, шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм. Үүнийг тайлбарлахад ч энгийн. Улирал бүр өөр өөрийн гэсэн өвчинтэй. Тиймээс ч төрсний дараахь эхний cap хүний цаашдын эрүүл мэндэд томоохон мөрөө үлдээдэг байна.
Тухайлбал арванхоёрдугаар сард төрсөн хүмүүс илүү урт насалдаг. Германд л гэхэд өвөл төрсөн хүмүүс 105 хүртэл наслах магадлал бусад улиралд төрсөн хүмүүсийг бодвол 16 хувиар их байв.
Үүний зэрэгцээ “арванхоёрдугаар сарын хүүхдүүд” гэх тодотголтой хүмүүс шизофрени өвчнөөр өвчлөх магадлал илүү өндөр байжээ. Үүнийг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгааны үр дүн баталж байна. (more…)

Medmeer yum bna… :D , 3 & 4-g xeregjuulj bmaar yum bna  :P

Олон улсын эмч, сэтгэл зүйч, хоол хүнс судлаачдын баг зөвхөн амьдрах хугацаагаа уртасгах төдий биш харин илүү удаан хугацаанд гоо сайхан, залуу сайхан төрхөө хадгалах хэд хэдэн “шилдэг дүрэм”-ийг нээжээ.

1-р дүрэм: Хэт их идэх хэрэггүй. Харин бие эрхтэндээ ачаалал өгч идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр эд эс түргэн нөхөн төлжиж бас эрхтэн өвчинд түргэн өртөмтгий байдал багасах болно. Хоол хүнсээ тохируул, эрүүл хооллолтыг сонго.

2 -р дүрэм: Өөртөө тохирсон ажил сонгох нь чухал. Ажил хийдэггүй хүн бусдаас 5 насаар хөгшин харагддаг.

3 -р дүрэм: Сайн хөдөл. Ядаж л өдөрт 8 минут спортоор хичээллэхэд илүү олон жил амьдрах боломж олгож байдаг байна. Хөдөлгөөн хийх явцад 30 наснаас хойш хязгаарлагдаж эхэлдэг өсөлтийн даавар дахин ялгарч боловсрогддог гэнэ.

4 -р дүрэм: Сэрүүн газар унт. 17 - 18 хэмийн дулаантай орчинд унтдаг хүмүүс бусдаас урт насалдгийг тогтоожээ. Бие организм дахь бодисын солилцоо болон насны онцлогоос болж үүссэн зарим өөрчлөлтүүд өрөөний температураас ч бас шалтгаалдаг ажээ

Aja aja amjilt, LadyZ! :D

Би zarimdaa алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг, xichneen uzen yadsan ch xaramsaad l bdag! Тэгвэл энэ алдаагаа дахин давтахгуй байхад нь өөртөө туслахаар өөрийгөө хөгжүүлэх доорх 12 зөвлөгөөг oruuljiina.


1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай.
Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгуй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.

2. Бүx зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үe заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ?
“Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм”. Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.

3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Түннчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, “Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж pүү утасдахаа мартав аа” гэх мэтчилэн.

4. Та цагийг үp ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлснээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.

5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.

6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж 6үү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.

7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.

8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг xүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.

9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур.
Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар “Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?” гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.

10. Үp ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үp дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл 6үx л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.

11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.

12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.

Aja aja amjilt, LadyZ! Xicheegeerei! kekeke :D

 

Тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт  батлагджээ.

Тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.

Зоогийн газар, ресторан, бааранд тамхины утаа ердийн нөхцөлтэй харьцуулахад: Тамхи татдаг  ажлын байранд 150% Ресторан, зоогийн газарт 160-200% Бааранд 390-600% өндөр байдаг.

Машинд татсан тамхины утаа нь зайнаасаа болоод гэрт татсанаас 23 дахин илүү хортой. Цонх  онгойлгоход дам тамхидалтаас сэргийлж чадахгүй.

Тамхины утаан дах никотин болон бохины хэмжээ нь тамхи татаж байгаа хүний уушгинд орж байгаа  хэмжээнээс хоёр дахин илүү.

Хэдийгээр та -тамхи татдаггүй боловч дам тамхидалтад өртсөнөөр өвчлөх эрсдэл:
Гэр бүлийн нэг гишүүн тамхи татдаг бол 68.3% хоёр гишүүн тамхи татдаг бол 88.6% Зүрх судасны эмгэг  67.2% Харшил 65.3% Амьсгалын замын өвчин 75%-иар нэмэгддэг.
Эрүүл мэндийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг www.103.mn  сайтаас аваарай.

Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавилан гэж урьдчилан мэдэж болдоггүй.
Зарим гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч, яс ойртоод ирэхээрээ жинхэнэ нүүр царай нь мэдэгдэнэ. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантан, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч шуналтан бүтэлгүй толгойтууд олон бий.
Хамгийн харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна.
Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд орох тохиолдол бий. Иймээс шилж, шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон “Нүдээ нээгээч” гээд байдаг бол дараах зөвлөгөөг сонс.

Нэг. Муу талыг мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.
Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. “Түүний юунд нь болов оо” гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.

Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг.
Ажилсаг, өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шаарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт юм даа. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уумтгай. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм билүү.

Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй.
Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг танд гарна шүү. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Одоо яая гэхэв. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрэв дээ. Тэгээд ч тэвчих нөхцөл байдаг л даа. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.

Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг.
Эрс тэс сонирхол, үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэлдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах нь дээ гэж эндүүрэв ээ. Тэр хоёр сална гэж байхгүй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй биз ээ.

Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр тогтохгүй.
Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг төвөгтэй. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг дутагдалтай. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

 

Үрчлээнээсээ салах гэж нүүрээ зүсүүлж эсвэл тариа хийлгэж тарчлах шаардлагагүй болж байна. Элдэв гоо сайхны мэс засалгүйгээр бүсгүйчүүд маань мөнхийн дайсан үрчлээнээс төвөггүй салж болохоор болж. Арьсыг уян хатан үрчлээгүй байлгаж байдаг гол зүйл бол коллаген. Коллаген нь арьсны бүтцийн 70-80 хувийг бүрдүүлдэг агаад дөрвөн төрлийн коллаген арьсыг уян хатан байлгах үүрэг гүйцэтгэдэг. 25-аас дээш настай хүмүүс жил бүр нэг хувийн коллагенаа алддаг тул арьс нь жил ирэх бүр үрчлээтэж эхэлдэг. Иймээс жил ирэх бүр алдагддаг коллагенийг нөхөх аргыг эрдэмтэд хайсаар өнөөг хүрсэн. Тэгвэл хүний нүүрний арьс үрчлээтэхдээ амархан байдаг бол харин бөгсний арьс хэдий нас дээр гарсан ч үрчлээтэх нь бараг үгүй байдаг нь эрдэмтдийн сонирхлыг татжээ. Хэдийгээр өнөө үед үрчлээг арилгахын тулд пластик мэс засал хийж, тариа тарьж янз бүрээр оролдож буй ч аль нь ч төгс үр дүнд хүрээгүй байгаа. Гоо сайхны хагалгааны дараа хэсэг хугацаанд үрчлээгүй байдаг ч дахиад өнөөх гайхал гарч ирж зовлон уддаг. Гэвч бөгсний арьсандаа бүсгүйчүүд тэгтлээ их анхаарал халамж тавиад бөөцийлөөд байдаггүй ч өтлөсөн ч үрчлээгүй толигор хэвээр байдаг. Энэ арьс арчилгаа тордлогоогүй хирнээ залуу сайхнаараа байдаг нууц нь ердөө л хүмүүс бөгсөөрөө суудагт байдаг гэвэл та итгэх үү. Чухамхүү хүн бөгсөөрөө сууж арьсандаа даралт өгдөг болохоор коллагены ялгаруулалт нэмэгддэг гэдгийг Английн эрдэмтэд аль хэдийн нотлоод байна. Энгийн үгээр тайлбарлах юм бол арьсны эд эсэд даралт өгөхөд тэдгээр нь амьдрахын төлөө тэмцэл даралтыг эсэргүүцэж “тулалдаж” ингэснээр уян хатан чанар нь улам сайжирч нэг ёсондоо хат суудаг. Нүүрний арьсыг бөгсний арьс шиг хат суулгаж үрчлээгүй байлгахын тулд даралт өгөхийг эрдэмтэд зөвлөж байгаа юм. Саяхан л доошоо харж унтахад нүүр үрчлээтдэг гэж онолддог байсан бол одоо энэ онол 360 градус эргэж нүүрнийхээ арьсанд даралт өгөхийн тулд харин ч доошоо харж унтах нь сайн хэмээн зөвлөх болж.

Хэрвээ та ажил дээрээ ажлын ачааллаас болон толгой өндийх завгүй их ажиллаж байна уу? Энэ үедээ та өөрийгөө аравхан хоромын дотор сэргээхийн тулд доорхи зөвлөмжид анхаарлаа хандуулна уу

1. Бүдэг гэрэлтэй нам гүм өрөөнд 10 хором нүдээ аниад суу. Хэрвээ та олон хүнтэй хамт нэг өрөөнд ажилладаг бол нүдээ аниад нам гүм орчныг өөртөө төсөөл. Ингэхдээ жигд амьсгалж, хамгийн сайн сайхан зүйлийн талаар бясалгах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

2. Нэг, аяга ногоон цай эсвэл зөгийн бал, зүсэм нимбэгтэй халуун ус бага багаар оочилон уу. Энэ нь таны алдагдсан энергийг нөхөж, сэргээх болно. Таны ажлын өрөө халуун бүгчим байсан ч заавал халуун ус уугаарай.

З. Үгийн сүлжээ бөглөх юм уу ямар нэгэн хєгжилтэй тоглоом тогло. Энэ нь таныг хэсэг хугацаанд ч болов хүнд даалгавраа мартахад тус болох болно.

4. Өдрийн тэмдэглэлээ бич

5. Уянгын сонгодог хөгжим сонс.

6. Ямар нэгэн сонирхолтой сэтгэл хөдєлгөм түүх унш.

7. Харин бүсгүйчүүддээ зөвлөхєд 10 хором өөртөө цаг гаргаж хумсаа янзал. Энэ нь таныг тайвшруулж, сэргээх болно.

8. Хэрвээ та суудаг ажил хийдэг бол бага ч гэсэн алхаж бай. Хэрвээ алхах газар байхгүй бол зэргэлдээ өрөөнүүд лүүгээ ч алхсан болно.

Аль эсвэл яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ?
Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно .

Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсөддөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно.
Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг.
Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан.
Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй.

Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье.
Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг:
Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг.
Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно.
Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла.

Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг.
Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй.
Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа.
Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно.

Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг.
“Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”.
Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан.
Ажилтай холбоотой бодол санаа нь тухайн хүний тухай, түүний хүлээж болох үүрэг хариуцлагын тухай их зүйлийг хэлдэг гэдэгт та итгээрэй. Танд амжилт хүсье.

Дуу цөөтэй эрчүүдийг ярианд татах тийм ч хялбар бус. Эрчүүдийн хувьд яриа бол мэдээлэл солилцох нэг хэлбэр төдий. Гэтэл эмэгтэйчүүд яриандаа сэтгэлийн эмоц, уг асуудалд хэрхэн хандаж байгаа, өөрийн зорилгоо ч битүүхэн хэлээд авчихдаг. Үүнээс болж үл ойлголцол үүсэх нь бий. Эрчүүдэд товч тодорхой үг яриа хэрэгтэй байдаг тул эмэгтэй хүний дарааллан урсгасан олон үгний учрыг ч ойлгож чаддаггүй. Жишээ нь “Би өчигдөр, яагаав нөгөө Болдтой суусан Туяаг харсан, би чамд ярьж байсан шүү дээ, тэгсэн чинь Туяа нөгөөхөөсөө салах гэж байгаа юм уу, эртээд тааралдсан, яагаав цэнгүүн дээр, тэр залуутайгаа дэлгүүрт явж байхад нь таараад …” энэ олон эмх замбараагүй үгний урсгалаас эр хүн ямар нэгэн зүйл ойлгоно гэж бодож байна уу? Юун Туяа, юун залуу, бас юун цэнгүүн билээ! Хамгийн тайван эр ч ийм олон үгийг тэсвэрлэх чадал байхгүйг санаарай.

- Хэрэв эр хүнд ямар нэгэн чухал зүйл хэлэхийг хүсвэл эхлээд түүний завтай эсэхийг сонирхоорой.
- Ярианыхаа хурдацыг гурав дахин бууруул. Болж өгвөл баримттай зүйл яриарай.
- Яриаг чинь ойлгосон эсэхийг лавла. Гэхдээ шавдуулалгүй эвтэйхэн асуугаарай.
- Эр хүн таны ярианд бараг асуулт тавихгүй. Сонссонгүй гэж бүү гомрох. Учир нь эрчүүд ярианы үндэс, утгыг л ойлгосон бол олон юм сонирхож, асуух шаардлагагүй гэж үздэг.

Ene nadad ix taalagddag yumaa, tanii amjiltiin toloox temtseld chin baga ch atugai tus bno gedegt itgeltei bna :D . Amjilt xusye, ;)   LadyZ

Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.

Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг
Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.

Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.

Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.
Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.

Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.

Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг
Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.
мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.

Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг. 

FireStats icon Powered by FireStats