Зо, нэг долоо хоног амраад ирлээ. Нэлээн л ажил амжууллаа. 14нд ажлын шинэ жил, зохион байгуулж байна гээд л хэхэ бөөн ажил байсан, давгүй болсон шүү. Манайхан сонин шүү, цагтаа ирээрэй гээд л гуйгаад байхад 30 минут хоцорч ирж байгаам ихэнх нь, ганц нэг нь бүр 2-3 цаг хоцорсон. Хөтлөгч гэж нэг алиалагч шиг юм, өөрөө гоцлоод дуусгав. Сайхан байсоон, тоглоом этрт манайхан өргөнөөр оролцоод маш хөгжилтөй сайхан үдэшлэг болсон. Би ч хүсэн хүлээсэн цагаан даашинаа өмссөн, тэгээд баахан л нэр авав. Цасан охин л гэнэ, Үнсгэлжин л гэнэ, Хамгийн тэнэг нэр нь Хунгийн Зулзага! Хүн тэрүүхэндээ том болчихоод явж байхад зулзага гэнэ шүү! Пиво шилээр нь уучихсан явж байсан чинь “Ийм гоё болчихоод архи жилээр нь ууж алхлаа” гэж жолооч нарт шүүмжlүүлэв хаха
. Пиво шилээр нь уух кайфтай ш даа. Зо тэгээд төлөвлөснөөсөө 2 цагаар сунаж байж арга хэмжээ өндөрлөсөн, манайхан сайхан баярлацгаасоон. Захирлын урилгаар ирдэг 2 найз нь манийгаа тойрон эргэлдэж шүлсээ залгисаар 3 дахь жилдээ ганзага хоосон буцав LOL
, хөөрхийс.
Зо тэгээд маргааш нь жинэ жилийн тооцоогоо дуусгачаад амралт эхлэв. Машин зардаг газар луу явсан. Өчдөр нь мама нөхөртөйгөө явж надад таарах машин харсан байсан юм, шууд л тийшээ явсан. 2000 оны Ниссан Марч гээч машин байлаа, лаг хөөрхөн өнгөтөй, яг л надад зориулсан юм шиг! Даанч мотор нь 997, арай л бага санагдаад илгасав
. Маргааш нь машины зах орж машины мэргэжилтнээс зөвлөгөө авч байж нэг машин авлаа, өнгө нь таалагдсан. Бас эвдрэл гэмтэлгүй, мотор сайтай гэсэн тул сонгосон хэрэг. Уг нь Chaser авна гэж зүтгэсэн ч “эхний машин туршилтын туулай болдог” гэж асар олон хүн хэлээд, дав дээр 7000-г цацаад хаяж зүрхэлсэнгүй. Миний машин 1320 мотортой хэхэ, тэрүүхэн тэндээ хөөрхөн хүчтэй LOL
. Маргааш нь буюу Даваа гаригт гэрчилгээ, дугаар зэргээ авах гэж замын цагдаагийн газар өнжив, аймшигтай! Машин олон авмааргүй санагдсан, замын цагдаагийнхан арай л боловсронгуй юм хийх шаардлагатай байнаа. Хааш хаашаа 5м өрөөнд бараг 100 хүн чихэлдээд, оочер дараалал гэж аймшиг! Картын бараанд оочерлодгоос хэд дахин илүү. Маягт этэр авч бөглөх гэж наян юм болно, онлайн юм хийчмээр юм… Би харин ч оочер моочерт нь зогсоогүй, зогссон бол дарагдаад үхэх байсан биз. Тэгээд маргаашнаас нь их ажил ундарсан, 4 дугуйг нь солих, кропны тос, тосоол, масло гээд л баахан юмыг нь солиод л, mp3 авах гээд л… Тэгээд дээрээс нь машинаа барьж сурах! Өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал тул асар анхааралтай, үнэн сэтгэлээсээ хичээлээ хэхэ. Нагац ах маань ч үнэнхүү тэвчээртэйгээр сэгсгэр, анхааралгүй, залхуу дүү наддаа жинхэнэ жолооны багш нараас хамаагүй илүү зааж өгсөн дөө 2 хоног. 2 жилийн өмнө жолооны курст заалгаснаа уже мартан пад, бараг л асаахаас нь эхлэн заалгасан хэхэ. Ахыгаа айлгаж ичээгээд л яваад байсан. Ганцаараа бас яах вэ яваад л байна, нэг удаа нэг цагдааг нэг машинд шахаж алангаа алдсаныг эс тооцвол одоогоор ямар нэг ноцтой асуудал алга л байна. Тэр цагдаа аймаар уурласан хаха, гэхдээ өөрөө тэнэг юм шиг хажуугаар нь өнгөрч байхад зам дээрх машин руу суух гэж оролдсым тээ
, би нэлээн сандраад дэмий л инээсэн хаха. Өөр чинь яалаа байз, аа тийм өнөөдөр 40 мянгатад замыг бөглөөнд явжийсан чинь араас 1 машин мөргөдөг гэжийшд! Ахаар заалгаснаараа аваарын гэрлээ асаагаад гүйгээд гарсан, харсан чинь хагарсан юм алга байсан, яарч ч явсан, тэгээд орхицон. Миститэй хамт жолооны дадлага хийсэн ш дээ, мань хүн асар тайван тулдаа л намайгаа тэсвэрлэсэн байх даа хаха. Мань 2 маршалын гүүр, Буянт Ухаа зэргээр нэлээг тэнэсэн шүү
. Thanks dear for your great company!
Манай хотод машин барина гэдэг эр зоригийн асуудал гэдгийг одоо ойлгож байгаа, жолооч нар нь ч тэр, явган зорчигчид нь ч тэр ямар ч соёл байхгүй, үхэх гэж байгаам шиг л дайраад байна дайраад байна! 1 секунд хүлэгээд л зүгээр гэрээд явчих юман дээр л зэрэг зэрэг дайраад л, машин тэргээ шүргэлдүүлнэ, тэгээд буугаад зодолдохыг нь яана! Явган нь замын голд зогсчоод гараа өргөнө, гарцгүй газраар зам гарна тэгэхдээ бүр цаашаа харчихаж байгаад шүү! Итгэмээргүй тэнэг ээ, ямар хээр талд алхаж яваа биш дээ, үхэр мал шиг л. Малын эрлийз гэсэн шинэ үг сурсан, хаха. Шугамын автобусыг том тэнэг, микро автобусыг жижиг тэнэг гэдэг юм байналээ, үгийн баялаг бол нэмэгдээстэй. Ардаа ШИНЭ ЖОЛООЧ гэж бичиж нааж жаал давхив, гайгүй нэг нь зай бариад эвтэйхэн яваад байх юм. Микро автобус, аксент, эксел зэрэг шийдцэн аймшгийн гарууд шахаж, сигналдаж этэр новширдог юм байлээ, хөгийн. Зо жолоо барих тухайд ийм л байна.
Өө нээрээ хахаха өчдөр аккумлятороо суулгасым байна ш дээ, хүн гуйж холбуулж асаасан
. Одоо маш анхааралтай байнаа.
19нд монс 10 жил & шинэ жилийн үдэшлэг болсон, ойрдоо уулзаагүй байсан баахан хүнүүстэй тааралдаж сайхан байсан. Манай кюти нигга улам л үзэсгэлэнтэй болчихсон, ээж болохоороо хүн илүү гоё болдог гэж үнэн болтойм. Мисти мань 2 Пингүд тусалж үүдэнд бүртгэл явуулж такс хураасан, зугаатай л байсан. Старфиш, Лэмонс, Метроном, Шөнийн Галт Тэрэг болон Нисванис дуулж магнай тэнийлгэсэн шүү
. SS мангар түмний өмнө золтой л хормой сөхчихөөгүй
! Тэгсэн нам согтуу байсан гэнэлээ, ажлынхаа шинэ жилээс шууд ирсэн юм гэсэн. Зо тэгээд л бидний хэдэн бүсгүйчүүл вино ууж гүйлдээд хэхэ, би ч машин барих улаан хобби гүрийж байснаа сэтгэл мэтгэл асар хөдлөөд л нэгдээд орж явцан. Сайхан байсоон. Тараад ниггас болон лут хүнүүс нэг газар орж үргэлжлүүлсэн, Орби ч араас ирсэн. Хаха би бас л тэр гитартай залууг дуудчихсан байгаам даа, дугаарыг нь Амазонкаас авсан болтойм хаха. Маргааш нь би солиорчжээ гэж бодов, ахиад л дугаарыг нь мэссэжийг нь устгасан, ахиж л дуудахгүймсан. Гитараа тоглож байхдаа л маньд хөөрхөн харагдсан юм байх даа, уг нь ч хөөрхөөн хөөрхөн
. Тэр ч гэсэн дуудангуут хүрээд л ирдэг, гэхдээ асуудлын гол нь надад байгаам хаха. Бүгд л асар муудацгаагаад 3 өнгөрөөж тарсан. Арсланг хаяж авлаа гэж утсаар хэрүүл хийв, мангар чинь түрүүлээд явцан байгаам! Гитартыг дуудчихаар эсэргүүцэж байгаамуу хаашаа юм. Костюмтай гого харагдаж байсан ш д тэр ногоон жаал хэхэ. Маргааш өглөө нь Дримээс хөөрхий муу машинаа олж аваад ахиж орхиж архидахгүй гэж амлав LOL
.
Зо тэгээл д 21нд гэрээрээ ээж хад явсан, 100 гаруй км гэсэн ч бараг бүтэн өдрийн ажил байналээ, зам гэж там. Ирээд суудлын бүрээсээ авсан юм байна. Орой нь офис орж ажлаа хүлээж аваад харьсан. Ах босс, эгч босс 2 амраад Хайнан нисэн пад, ирэхд нь тосч авах болов. Эгч босс надад суудлын бүрээс бэлэглэсэн, ах босс ирж байгаад машин мялаана гэсэн дохиоллоор л мялаалгахаас хэхэ
. 22нд Зигзаг орж ардаа плёнка наалгасан бас жаал жуул юм авав, энэ хэрэгтэй тэр хэрэгтэй гээл аваад байсан, хэрэггүй юм бараг байсангүй LOL миний энэ шунал уу. Бас мамаг энд тэнд хүргэж өгч, очиж авч баярлуулав. Зайсан орж тэнд баригдаж байгаа шинэ байрнуудыг харж баясав, гүрийн зүтгэж байгаад тэнд л байр авмаар санагдав. Маматай үүрд хамт байлтай нь биш, тусдаа гарч амьдармаар байна. Гэхдээ тэнд л… Зүтгэсээн, гүрийж байгаад авчмаар байна, жижигхэн байсан ч яадаг юм
.
Зо тэгээд л өчдөр өглөө босох гэж арай л уйлсангүй, өөрийгөө үздэж алгаджийж босч ажилдаа ирсэн. Намайг хэдхэн хоног байхгүйг мэдсийм шиг л бөөн new enquiries! Goodness! гэсэн ч дотроо баярлаад л, Ширээ, пи си этэрээ сайхан угааж тоосыг нь арилгаж аваад дайраад орсон xexe
. Зав зайгаараа бас форумдчихжээ бас чатлаал хэхэхэ. Өнөө өглөө өмнө нь амраг байсан одоо зүгээр л найз болсон залуутай чатлав, мань хүн “gf-тээ үнэнч байгаа, томоожсон” гэж байна, “юун gf? Wife чинь яасан юм?” гэтэл “wife ч байж л байгаа” гэжийнэ, тэгээд бас өөрийгөө MBA гэж байна, Married But Available гэсэн үг юм байх… Иймэрхүү эрчүүд дэндүү олон болчжээ… Зүгээр ч юмуу LOL
. Өнөөдөр мэндчилгээ хүргэх ажилд жижиг туслахтай жаал тэнэв.
За нэг иймэрхүү, хэхэ. Ажлаа амжуулъя даа.