Archive for 7 сар 5th, 2008

ТОГООТ AРЛЫН ДАГУУ
 
 Энэ эрэг дээрх бууцны оромж байши­ хариугүй нурах шахжээ. Хүрч ирэхэд хэцүү, ан ав багатай болохоор нь анчид энэ арлыг бараг зорьдоггүй байжээ. Зөвхөн арлыг судлан шинжлэхээр ирдэг эрдэмтдийн гар хааяа нэг хүрэх энэ оромж он жилээр бүрэн бүтэн байж чадсангүй. Дээвэр туурга нь нурж унан ус гоожно. Ганц өдөр хонохын төлөө засах гэж цаг газрдахын хэрэггүй байлаа. Ер нь тэнгэр гайгүй байсан тул мөсөн дээр хонохоор бууцгаав.
 Үүрээр нохдынхоо амь тавин хуцах чимээнээр сэрцгээлээ.
Баавгай ирснээс зайлахгүй! гэж Горохов уулгалаад хагас дутуу хувцаслаж буугаа барин гүйн гарлаа. Бусад нь хойноос нь ухасхийн гараад сонин хачин юм олж харцгаав. Нэгэн зэрэг улин хуцан хойт хоёр хөл дээрээ үсчин босож уяандаа баригдан ухас ухасхийх нохдоос арваад алхмын цаана гурван цагаан баавгай яахаа мэдэхгүй байгаа бололтой зогсоно. Нохдын хуцах боргох нь үхсэн хүнийг ч сэрээмээр чанга аж. Гурван баавгай хажуугаас, араас дайрах нохдын шүдэнд уруулчихгүй шиг яажшуухан аль нохойг дарж авбал дээр вэ гэж харж шинжиж байх шиг байснаа хамгийн захын чарганы, зогсолтгүй хуцан гүйлдсээр уяандаа орооцолдсон хэдэн нохой руу чиглэв. Яг тэр хоромд  хоёр майхнаас буун дуу зэрэг зэрэг гарч Ордины тэсэрдэг суманд өртсөн нэг баавгай мөсөн дээр лагхийн унаж, нөгөө хоёр нь даруй эргэж цусан мөр татуулан хар хурдаараа зугтав. Горохов, Горюнов, хөтөч нар араас нь нэхэн хөөж нэлээн хүнд шархадсан бололтой нэгийг нь дорхноо гүйцэн буудаж голыг нь таслав. Гурав дахь нь мөсөн овооргын цаагуур далд оров. (more…)

FireStats icon Powered by FireStats